Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

БХАТИХ-ын жил тутмын чуулган нээгдэв

Нийтэлсэн

Гуравдугаар сарын 5-ны 9 цагт Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын чуулган Бээжин дэх Ардын их хурлын ордонд нээлтээ хийж, Хятадын нутаг нутгаас ирсэн олон үндэстэн, олон салбарын 3000 шахам Бүх Хятадын Ардын төлөөлөгчид чуулганд оролцон, үндсэн хууль, хууль дүрмийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж байна.

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал нь Хятадын үндэсний хамгийн дээд эрхт байгууллага, сонгуулийн хугацаа нь таван жил, жил тутамд нэг удаа чуулж, үндэсний томоохон бодлого, хууль, боловсон хүчнийг томилох чөлөөлөх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдэл гаргадаг. Хятадын ард түмний үндэсний эрхээ хэрэгжүүлэх хамгийн дээд хэлбэр, Хятадын онцлогтой социализмын ардчилсан улс төрийн чухал илэрхийлэл юм. Энэ жилийн чуулган нь 14 дэх сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын хоёр дахь чуулган бөгөөд шинэ засгийн газрын анхны “Засгийн газрын ажлын тайлан”-г хэлэлцэх тул дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

Долоо хоног үргэлжлэх уг чуулганаар БХАТИХ-ын төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг сонсон хэлэлцэж, өнгөрсөн оны ажлын үр бүтэмжээ дүгнэн, шинэ нэг жилийн үндэсний хөгжлийн хэтийн төлөвийг төлөвлөх болно. Үүний зэрэгцээ чуулганаар мөн улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, төв болон орон нутгийн төсвийн тайлан, дээд шүүх, дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэнэ.

Хятад улсад жил болгоны гуравдугаар сарын эхээр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны жил тутмын чуулган зохион байгуулдгийг “Хоёр чуулган” гэдэг. Хятадын ардын ардчиллыг бүхий л шатанд хэрэгжүүлдгийн бодит илэрхийлэл, практик юм. “Хоёр чуулган”-аар өнгөрсний амжилтаа дүгнэн хянах төдийгүй иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлыг шийдвэрлэж, үндэсний хөгжлийн ирээдүйн чиглэлийг тогтоодог юм. Энэ жилийн “Хоёр чуулган”-аас өмнө өндөр чанартай хөгжил, шинэ хөдөлгөх хүч, эдийн засгийн өсөлтийн зорилт зэрэг талаар хүмүүс илүү анхаарал хандуулж байсан юм. “Хоёр чуулган”-аар дамжин, 2024 оны эдийн засгийн ажлын гол гол шийдвэр, байршуулалтыг гаргах тул Хятад улсын дараагийн шатны хөгжлийн төлөв байдлыг бүрдүүлэх, түүнчлэн дэлхийн эдийн засгийн сэргэлт хөгжлийн үйл явцыг ахиулах үүрэг гүйцэтгэх боломжтой юм.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ