Энтертайнмент
И Жэ Үг, Карина нар олны салахаар шийдсэн гэжээ
Нийтэлсэн
8 сар өмнөНийтлэлч
АдминЖүжигчин И Жэ Үг болон Aespa хамтлагийн гишүүн Карина нар үерхэж байгаа гэх мэдээлэл өнгөрөгч хоёрдугаар сард цацагдсан.
Хосууд энэ оны нэгдүгээр сард Парист зохион байгуулагдсан загварын долоо хоногт оролцох үеэрээ танилцаж анхны харцаар бие биедээ дурласан гэдэг.
Харамсалтай нь хосууд үерхлийн мэдээ цацагдснаас 5 долоо хоногийн дараа салж буйгаа олон нийтэд мэдээлсэн байна. Тэдний салалтын шалтгаан олон нийтийн хэл ам болон шүтэн бишрэгчдийнх нь сэтгэл дундуур байдлаас үүдэлтэй тухай харьяа энтертайнментууд нь мэдээлжээ.
Aespa хамтлагийн гишүүн Карина үерхлийн мэдээлэл цацагдсаны дараа шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүссэн бол И Жэ Үгийн агентлаг эдгээр хүмүүсийн тухай гүтгэлэгийн шинж чанартай цуурхал, нэр хүндэд нь халдсан мэдээ мэдээлэл цацсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгийг мэдэгдээд байсан билээ.