Дэлхий
В.Зеленський: Киев сөрөг довтолгооны шинэ төлөвлөгөө боловсруулсан
Киев сөрөг довтолгооны шинэ төлөвлөгөө боловсруулсан гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Украины армид зэвсэг шаардлагатай. Орос илүү олон хүнтэй, илүү олон зэвсэгтэй. Гэхдээ өрнөдөд орчин үеийн зэвсэг бий. Тиймээс бид тодорхой технологитой болно. Хэрэв бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, түншүүдээсээ лиценз авбал хүний тоо бус харин зэвсгийн чанарын асуудал юм гэж Зеленський онцолсон байна. Тэрбээр өрнөдөөс зэвсэглэл нийлүүлэхийг дахин хүссэн ба энэ удаад танк, пуужин бус агаарын довтолгооноос эсэргүүцэх хамгаалах системд илүү ач холбогдол өгчээ.
“Бидэнд амин чухал шаардлагатай Taurus алсын тусгалтай далавчит пуужин манай түншүүдэд бий. Киев Германаас эл пуужин нийлүүлэх хүсэлт тавиад байгаа. Taurus пуужинг Британийн “Storm Shadow” пуужинтай адилтгадаг ч алсын тусгал нь 500 км байдаг” гэж Украины тэргүүн тодруулсан байна. Украины арми 2023 оны зургаадугаар сарын 4-нд Оросын эсрэг сөрөг довтолгоо эхлүүлж байсан билээ. 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нд В.Зеленський сөрөг довтолгоо бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрсөн юм.