Бидэнтэй нэгд

Дэлхий

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Нийтэлсэн

Өчигдөр буюу Лхагва гарагт Франц улсын иргэн эмэгтэй Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт авирч хүрснээр олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг эвджээ.

34 настай Анук Гарньер 110 метрийн өндөрт 18 минутын хугацаанд авирсан юм. Энэ үйлдлээрээ тэр хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлсэд хандив цуглуулжээ.

“Миний мөрөөдөл биеллээ. Энэ бол гайхамшиг. Би өөрийн чадах зүйлд хэзээ ч эргэлзэж байгаагүй” гэж дээрх өндөрт төсөөлж байснаас хоёр минутаар илүү хурдтай авирсан Гарьнер ярьсан байна.

Өмнөх дэлхийн дээд амжилтыг 2020 онд Йоханнесбург хотын алдарт Совето цамхгуудын дунд дүүжилсэн 90 метр урт олсонд авирсан Өмнөд Африкийн тамирчин Ван Тондер эзэмшиж байжээ.

Эмэгтэй тамирчдын дээд амжилтыг 2022 онд Копенхаген хотын дуурийн ордноос дүүжилсэн 26 метр урт олсонд авирсан Данийн тамирчин Ида Матилде Стенсгард эзэмшиж байсан юм.

Харин Гарньерын хувьд эрэгтэй, эмэгтэй аль аль төрлийн хамгийн урт олсонд авирсан дээд амжилтыг тогтоож байна.

Тэрбээр 2022 онд саадтай уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснийхээ дараа олсонд авиралтын дээд амжилтыг эвдэх зорилго тавьж байжээ.

Стенсгардын дээд амжилт түүнийг зоригжуулж байсан гэнэ.

“Тухайн үед би өөртөө 26 метр бол надад тийм ч урт биш юм. Харин ямар байгууламжийг сонгох вэ? гэж хэлж байсан” гэж Гарньер дурсжээ.

Тэрбээр амжилтаа ахиулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

“Миний бэлтгэл маш сайн байгаа тул ойрын 10 жилийн дотор ахиулах бодолтой байна” гэж Гарньер ярьжээ.

CGTN мэдээ56 минут өмнө

Түүхэн ололт амжилтаар бялхсан гайхамшигт Харбины Азийн өвлийн наадам

CGTN мэдээ23 цаг өмнө

Азийн өвлийн спортын есдүгээр удаагийн наадм өндөрлөв

CGTN мэдээ1 өдөр өмнө

“Азийн өвлийн спортын наадам болон биет бус соёлын өвийн жил” арга хэмжээ амжилттай зохиогдов

Дэлхий1 өдөр өмнө

Биткоинтой дискээ алдсан залуу хогийн цэгийг худалдан авахаар шийджээ

Ерөнхий сайд1 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

Дэлхий1 өдөр өмнө

Путинтэй утсаар ярьсны дараа Трамп Украины дайныг зогсоох хэлэлцээг “НЭН ДАРУЙ” эхэлнэ гэж мэдэгджээ

Дэлхий1 өдөр өмнө

Хятадын сүлжээ рестораны эзэн баярын орлогоо ажилчдадаа хуваан өгчээ

Дэлхий1 өдөр өмнө

Трамп Гринландыг сонирхсон нь Арктикт маргаан дагуулж байна

Дэлхий1 өдөр өмнө

Google газрын зураг дээр Америкийн булан бий болжээ

Улс төр1 өдөр өмнө

Баяр далимдуулж бэлэг тараахгүй байхыг уриалав

CGTN мэдээ3 өдөр өмнө

ХТРТ-ийн “2025 оны дэнлүүний баярын гала тоглолт” болно

Дэлхий3 өдөр өмнө

Трамп: Украин нэг л өдөр Орос болж магадгүй

Засгийн газар3 өдөр өмнө

ЗГ:Улсын аварга малчин шалгаруулах тухай хэлэлцэж байна

Дэлхий3 өдөр өмнө

Мета менежерүүдээр дүүрсэн үү?

Нийгэм3 өдөр өмнө

“Ойгоос мод бэлтгэх” журмыг хүчингүй болгов