Бидэнтэй нэгд

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын VIII их хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавилаа. Илтгэлийнхээ эхэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулав. Засгийн газар нүүрсний хулгайг ил болгож, нүүрсийг биржээр арилжаалж, цахимжилт, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт эерэг үр дүн гарч байна.

2022 онд ДНБ 53.9 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон, экспортын орлого 2022 онд 12.5 тэрбум доллар байсан бол 2023 онд 15.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн, валютын нөөц анх удаагаа таван тэрбум ам.долларт хүрсэн. Засгийн газар өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийг төлсөн зэргийг Ерөнхий сайд онцлов.

 

 

Мөн дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой учраас Засгийн газар боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарч байна.

Баклаврын сургалтын тодорхой шаардлагыг хангасан багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 100 хувь, багшийн мэргэжлээр ажлын болон ур чадварын шаардлага хангасан багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь, 15-аас дээш жил ажилласан багшийн хүүхэд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа бол төлбөрийг төр 100 хувь хариуцна.

Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийж байна. 2020-2024 онд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулж цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж, сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг халсан. Багшийн сургалтын тэтгэлгийг эхлүүлж, 5000 багшид олгох юм байна. Багш нарын англи хэлний мэдлэгийг сайжруулахад онцгойлон анхаарна. Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой гэдгийг тэмдэглэлээ. Цаашид боловсрол Баялгийн сантай холбогдоно. Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгө эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, баялгийн сангаас үүссэн хуримтлалын нэг хэсэг боловсролын салбарын шинэчлэл, инновац технологи болон хүний хөгжилд зарцуулагдана гэлээ.

 

 

Багш нарын VIII их хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш, оюутнуудад тэтгэлэг гардуулав.

Монголын багш нарын их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 1200 багш оролцож байна. Өнөөдөр багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 

CGTN мэдээ4 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ21 цаг өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн