Бидэнтэй нэгд

Улс төр

Н.Энхболд: Гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад бэлэг тараахыг хуулиар хориглох боломжтой

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Энхболд гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр зарим гишүүний ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Ц.ТУВААН: УИХ-ын гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлах заалт орж ирлээ. Тухайн гишүүний сонгогдсон тойрогт гарч буй асуудлыг бүлэг дээр нь мэдэхгүй байх тохиолдол гардаг. Зарим нь үг хэлээд, зарим нь хэлэхгүй байх асуудал яригдаж байна.

 

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД: Улстөржөөд, цөөнхийг хязгаарлах үүднээс үг хэлэх дэгийг өөр болголоо гэж үзэж болохгүй. Өргөн барьсан хуулийн төсөлд тусгаснаар аливаа асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд ерөнхий цагаа тогтооно. Тус цагт багтааж олонх, цөөнх, бусад хүн УИХ-д хэдэн суудал авсан байгаагаас хамаарч тодорхой хэмжээгээр хуваана.  Олон суудалтай бол их цаг авна. Энэ бол шударга ёсноос гажсан зүйл биш. Арай цөөхөн суудалтай бол бага цаг авна. Бүлэг дотроо асуудлаа ярина. Ингэхээр үг хэлэх эрхийг хязгаарлаж байгаа гэсэн үг биш. Үг хэлэх байтугай бүлэг байгуулахыг хязгаарладаг үе байсан.

 

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ: Сонгогчдод эд мөнгө тараадаг байдлыг энэ хуулиар хаагаад өгөөсэй. Улс төр цэвэр явъя гэж бодож л байгаа бол  сонгогчдын саналын худалдаж авдаг үйлдлүүдийг хуулиар хязгаарлах ёстой.

 

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД: УИХ-ын гишүүн зөвхөн сонгуулийн сурталчилгааны үеэр биш, гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцад бэлэг сэлт тараах зэрэг хууль бус үйлдлийг энэ хуулиар хориглох боломжтой. Гишүүд санал гаргавал хууль санаачлагчийн хувьд татгалзах зүйлгүй. Энэ хуулийн гол агуулга нь нам, эвслүүд авсан саналын тоотой уялдуулан үг хэлэх цагийг тогтоох тухай зохицуулалтыг төсөлд тусгасан. Дараагийн  УИХ 126 гишүүнтэй болно. Бүх гишүүн үг хэлнэ гэвэл чуулганы үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болно.

 

УИХ-ын гишүүн Д.ПҮРЭВДОРЖ: УИХ-ын гишүүд хууль санаачлан батлахаас гадна сонгогдсон гишүүдийнхээ дуу хоолой болох үүрэгтэй. Тиймээс үг хэлэх эрхээ хасуулна гэж байхгүй ээ.

 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА: Бид дараагийн УИХ-лын өмнөөс шийдвэр гаргаж, гишүүдийн үг хэлэх хугацааг багасгах асуудлыг шийдэх нь утгагүй зүйл. Энэ бол дараагийн парламентын бүрэн эрхийнхээ хүрээнд хийх ажил. Энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй.

CGTN мэдээ7 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ