Бидэнтэй нэгд

Дэлхий

Хиймэл оюун ухааны салбарт технологийн хараат бус байдал яагаад чухал вэ?

Нийтэлсэн

Тайваньд энэ сарын эхээр болсон асар хүчтэй газар хөдлөлт дэлхий дахины технологийн тогтвортой байдал нь чип, тэр дундаа хиймэл оюун ухааныг сургадаг хагас дамжуулагч үйлдвэрлэдэг хэдхэн үйлдвэрийн үйл ажиллагаанаас хамааралтай болохыг дахин харуулав.

Процессор болон бичил хагас дамжуулагч үйлдвэрлэх боломж нь шинэ үеийн хиймэл оюун ухаанаар хөөцөлдөх дэлхийн технологийн өрсөлдөөнд давуу тал төдийгүй дэлхийн эдийн засгийн амин чухал асуудал болсон тухай шинжээчид ярьж байна.

 

Эхний чичирхийллүүд

Хоёр долоо хоногийн өмнө хүн төрөлхтөнд технологийн амжилт нь ямар хэврэг болохыг сануулсан ээлжит нэг үйл явдал гарсан. Дөрөвдүгээр сарын 3-нд Тайваньд сүүлийн 25 жил гараагүй асар хүчтэй газар хөдлөлт болж, дэлхий дээрх хамгийн дэвшилтэд хагас дамжуулагч үйлдвэрлэгч “TSMC” үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогсоход хүргэсэн билээ. Асуудлын цар хүрээг ойлгох, яагаад энэ үйл явдал танд хамаатайг тайлбарлахын тулд шинжээчид нэгэн баримтыг жишээ болгон тайлбарлажээ. Таны ухаалаг утас, зөөврийн компьютер болон ухаалаг гэрийн цахилгаан хэрэгслүүдийн процессорууд 99.99 хувийн магадлалтайгаар энэ л үйлдвэрт үйлдвэрлэгдсэн байж таарна.

Учир нь “TSMC” нь технологийн хувьд де-факто монопол юм. Тэднээс өөр хэн ч хоёр нанометрийн масштабд ажиллаж чадахгүй. Харьцуулахад хүний ДНХ-ийн гинжин хэлхээний диаметр үүнээс их буюу 2.5 нанометр байдаг.

 

 

Тиймээс л эхний чичирхийллүүд мэдрэгдэж эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түгшүүрийн харанга дэлдэж эхэлсэн нь гайхах зүйлгүй. Тухайлбал, CNN дэвшилтэд чипийн 90 хувийг үйлдвэрлэдэг үйлдвэрийн түр зогсолтыг дэлхий дахины орших эс оршихын асуудал хэмээн тодорхойлсон бол Business Insider Тайвань нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс төдийгүй геополитикийн эрсдэлийн бүс гэдгийг гэнэт санав. БНХАУ-ын болзошгүй довтолгоо дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн гинжин хэлхээг тасалдуулж, дэлхий дахинд нийт 10 их наяд ам.долларын буюу дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хохирол учруулна гэж Блүмберг тооцоолж байлаа.

Гэхдээ түгшүүр удаан үргэлжилсэнгүй. Байгалийн гамшгийн улмаас үйлдвэрт ямар нэгэн хохирол, гэмтэл учраагүй гэсэн албан ёсны мэдэгдэл гарсны дараа энэ сэдэв олон нийтийн анхаарлаас гарсан билээ. Харин дараагийн газар хөдлөлт, үер эсвэл солир унах хүртэл таамаглах л үлдэж байна. Харин энэ үйл явдал шинэ үеийн хиймэл оюун ухаанаар хөөцөлдөж байгаа нөхцөлд дэвшилтэд технологи, ялангуяа хоёр нанометрээс бага хэмжээний бичил процессор үйлдвэрлэх технологийг эзэмших нь хий хоосон зүйл биш харин орших эсэх оршихын гол хүчин зүйл болоод буйг харуулав. Тэр бүү хэл энэ бол геополитикийн тулааны шинэ талбар юм.

Даяаршлыг ухраах нь

2019-2022 оны хооронд хүн төрөлхтөн хагас дамжуулагчийн хямралын “гайхамшиг”-ийг мэдэрсэн. Цар тахлаас үүдэн чип нийлүүлэлт удааширсны улмаас бүхэл бүтэн салбарууд зогсоход хүрэхэд дэлхийн томоохон улс орнууд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх зорилгоор асар их хөрөнгө оруулалтыг цутгаж эхэлсэн. АНУ-д 2022 онд Чипийн тухай хууль батлав. Хуульд тус улсын нутаг дэвсгэрт хагас дамжуулагчийн салбарыг хөгжүүлэхэд 52 тэрбум ам.долларын хөрөнгийг улсын төсвөөс зарцуулах тухай тусгасан байна. Европын Холбоо мөн адил санаачилга гаргасан.

 

 

Ийм төслүүдийн гол зорилго нь тухай улс эсвэл макро бүс нутаг өөрийн нутаг дэвсгэртээ хэрэгцээнийхээ чипийг хөгжүүлэн, үйлдвэрлэх боломжоор хангах явдал юм. Өөрөөр хэлбэл хэрэв АНУ эсвэл Германд серверийн процессор эсвэл дроны эд ангийг олон арван мянгаар яаралтай үйлдвэрлэх шаардлага гарахад Азиас нийлүүлэлт ирэхийг олон сар хүлээлгүйгээр өөрсдөө үйлдвэрлэх чадвартай болох боломж юм.

Өнгөц харахад ийм санаачилга маргаан дагуулахаар. ХХ зуунд чинийн үйлдвэрлэлийг даяаршуулснаар, өөрөөр хэлбэл чипийн боловсруулалтыг АНУ-ын “Fabless” хийж, үйлдвэрлэлийг нь БНСУ, Япон эсвэл Тайваньд хариуцуулснаар хэрэглээний цахим хэрэгслийг эцсийн хэрэглэгчдэд хүргэсэн. Үүнээс ухрах үйл явц чип үйлдвэрлэлийн өөрийн өртгийг нэмэгдүүлж, ухаалаг утас зэрэг цахилгаан хэрэгсэл, барааны хүртээмжид нөлөөлөхөд хүргэнэ. Орчин үеийн хагас дамжуулагчийн үйлдвэр барих нь асар өндөр өртөгтэй, технологийн хувьд асар хүнд ажил. АНУ-д хоёр нанометр чип үйлдвэрлэх гурван үйлдвэр барих зорилго бүхий Аризонагийн төсөл нь жишээ нь 65 тэрбум ам.долларын өртөгтэй. Харьцуулахад одоогоор хүн төрөлхтний барьж байгуулсан хамгийн үнэтэй объект болох Олон улсын сансрын станцын өртөг 150 тэрбум ам.доллар байдаг. Харин 65 тэрбум ам.доллар гэдэг нь ийм төрлийн төслийн нийт өртөг ч бас биш. Энэ бол зөвхөн хэд хэдэн үйлдвэрийн барилгын зардал. Үүнд үйлдвэрийг хөгжүүлэн, ажиллуулахад зайлшгүй шаардлагатай шинжлэх ухаанд оруулах хөрөнгө оруулалт, хүний нөөц бэлтгэх зэрэг зардал ороогүй. Гэхдээ ийм төслийг эдийн засгийн үр ашгийн талаас харвал эргэлзээ дагуулах нь бий. Харин энэ бол буруу хандлага юм. Хараат бус тооцооллын хүчин чадлыг үйлдвэрлэх нь даруй ашиг, орлого авчирдаг бизнес биш. Энэ бол хиймэл оюун ухааны хөгжлийг түргэтгэх замаар аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хангамж зэрэг бүхий л салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, улмаар улс орныхоо эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудал юм. Энэ бол хэтрүүлэг биш.

 

Цөмийн зэвсгээр хөөцөлдөхтэй нэгэн адил

Хиймэл оюуны хөгжлийн тухай шийдвэрүүд ямар их тулгамдсан чухал асуудал болсныг тоонууд харуулна. Энэ оны гуравдугаар сард “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд ам.долларыг давсан. Энэ нь БНСУ эсвэл Испанийн ДНБ-ээс их гэсэн үг. Энэ бол дээд хязгаар ч биш. Тус компанийн хувьцааны үнэ цаашид ч өснө. Учир нь “Nvidia” нь хиймэл оюуны ухааныг сургахад шаардлагатай график хурдасгуурын хамгийн том боловсруулагч юм. Энгийнээр хэлбэл, “Nvidia” компанийн технологи болон чипгүйгээр өнөөдөр генератив хиймэл оюун ухаан байхгүй байх байсан. Сургах боломжгүй байв. Харин эдгээр хурдасгуурын чипийг “TSMC” үйлдвэрлэдэг. Нөгөө саяхан газар хөдлөлтөд “сэгсрүүлдэг” үйлдвэр. Тэгвэл эдгээр процессорыг үйлдвэрлэх газаргүй болбол тус компани, хиймэл оюун ухааны салбар бүхэлдээ хэрхэхийг төсөөлөөд үз. Бид ChatGPT зэргийн тухай үүрд биш юм гэхэд хэдэн арван жилд мартана. Энэ бол зөвхөн мөсөн уулын орой юм.

 

 

Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх технологи, нөөц баялаг болон үйлдвэрлэлийн хүчин чадалтай байх нь хараат бус, өрсөлдөх чадвартай, аюулгүй байдлаа бүрэн хангасан аливаа эдийн засгийн амин чухал хөрөнгө.

Энэ нь яг л АНУ, ЗХУ-ын хооронд өрнөсөн цөмийн зэвсгээр хөөцөлдөх өрсөлдөөнтэй ижил. Тэр үед их гүрнүүдийн аюулгүй байдал пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем, хэзээ л бол хэзээ харвахад бэлэн цөмийн цэнэгт хошууны тоо зэргээс шалтгаалж байв.

Бүх зүйл ийм ноцтой гэдэгт итгэхгүй байна уу? Тэгвэл “Бид өрсөлдөөний шинэ эрин үеийн гараан дээр зогсож байна. Хиймэл оюун ухаан бидний амьдралын бүхий л салбарт орж ирж, өргөжин, инновацын хөгжлийн хурд улам хурдасна гэдгийг ойлгож авсан. Өрсөлдөгчид хиймэл оюун ухааны боломжийг бидний эсрэг ашиглахад бэлэн байна. Өрсөлдөгчид хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэхээр зорьж байна. Хиймэл оюун ухаан бүхий л салбарт үсрэлт хийж байна. Өнөөдөр бид хөдлөх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан дэлхийг өөрчилнө. АНУ эдгээр өөрчлөлтийн тэргүүн эгнээнд явах учиртай” гэсэн үгийг саная. Энэ бол уран зөгнөлт тулаантай киноны баатрын бардамнал биш. Энэ бол АНУ-ын Үндэсний аюулгүй байдал, хиймэл оюун ухааны комиссын 2021 оны тайлан. Тайланд АНУ-ын аюулгүй байдал, давамгайлал нь хиймэл оюун ухааны хөгжилд шаардлагатай технологи, нөөц баялгийг бүрэн хянах замаар л хангах боломжтой гэж онцолжээ. Харин дэлхий дахины зорилт нь үйлдвэрлэл, технологи, нөөц баялгийг монополчлохоос урьдчилан сэргийлэх явдал юм. Ингэхийн тулд өрсөлдөгчийнхөө араас гүйх биш харин шинэ технологийн судалгаа, суурь шинжлэх ухаан, инженерчлэлд хөрөнгө оруулах нь чухал. Учир нь хуулбарлах нь геополитикийн мухардалд оруулна. Өрсөлдөгч тань таныг хуулбарлаад сууж байхыг хүлээхгүй. Энэ өрсөлдөөн ялах цорын ганц арга бол сүргээсээ тасарч, зорилгодоо хүрэх замаа товчлох явдал юм.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа