Бидэнтэй нэгд

Нийгэм

Хуулийн төсөл дэх хууль зөрчсөн заалт буюу төрийн мэдлийн хэвлэл, мэдээлэл амилах уу

Нийтэлсэн

Хуулийн зөрчил гэж юу болохыг мэдэхийн цаагуур мэдэх УИХ-ын гишүүд илт хууль зөрчсөн заалт бүхий хуулийн төсөл өргөн барих болов. Хамгийн сүүлийн жишээ гэвэл энэ дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Н.Энхболд, Г.Тэмүүлэн нараас өргөн барьсан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн 38.3 дугаар зүйлд тийм зөрчил тодоос тод тусжээ. Тэнд “УИХ чуулганы хуралдааныг шууд нэвтрүүлэх, үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах телевиз, радиогийн тусгай сувагтай байж болно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ нь дэргэдээ өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчилдаг радио, телевизийн сувагтай байж болохыг хуульчилж өгөх санаа тусжээ. Хэрэв яг энэ үзэл санаагаар хуулийг баталбал 1998 оны намар батлагдсан, өдгөө хэвээр мөрдөж буй Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчинө гэсэн үг.

Дөрөвхөн зүйлтэй цомхон тус хууль нь ардчилсан, чөлөөт хэвлэл мэдээллийн амин баталгаа болсоор ирсэн гэдгийг холбогдох салбарынхан хийгээд төрийн түшээд бүгд мэднэ. Тус хуулийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй”, дөрөвдүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн заасан байдаг. Хэрэв УИХ дэргэдээ радио, телевизийн тусгай сувагтай болчихвол төр  өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн ч хэрэгсэлтэй, бусад хэвлэл, мэдээлэлд хяналт тавих байгууллагатай ч болно гэсэн үг. Яагаад гэвэл тус сувгаар гаргасан мэдээг л радио, телевиз, хэвлэл мэдээллийн бусад байгууллага хүлээн авч дамжуулахыг шаардах үүд хаалга хүссэн ч, хүсээгүй ч нээгдэх болно. Энэ шаардлага нь нэг үгээр хяналт юм. УИХ-ын дэргэдэхээс бусад телевиз, радиогийн сэтгүүлч, зураглаачид чуулганы танхим руу нэвтрэх эрх бүр хаагдаж ч болно. Угаасаа бэлэн дүрс, яриаг нь бэлтгээд өгчих юм чинь. Чуулганы танхимд хэн юу хэлж, ямар амьд халуун үйл ажиллагаа өрнөж, маргаан мэтгэлцээн ямар үндэслэлээр үргэлжилж, хэн хэнийг ямар үгээр дайрч, доромжилж байгааг ч үзэгч, сонсогчид, сонгогчид үл мэдэж, нүдээ боолгож, чихээ таглуулахын цондон болно. Ард иргэдээс сонгогдсон парламент олон нийтэд хаалттай болж, ардчиллаар олж авсан нээлттэй, ил тод мэдээллийн гадагш урсах сувгийг бөглөнө гэсэн үг.

Уг нь УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах суваг, шугам хангалттай байгаа. УИХ-ын Тамгын газар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах том газартай, дэргэдээ телевизийн студитэй. Тэндээс зохих ёсоор цензурдсан албан ёсны цагаан мэдээллийг тараадаг. Parliament.mn, d.parliament.mn вэб сайтууд УИХ-ын мэдээ, мэдээллийг хүргэж байгаа.  Мөн Скай медиа сувгаар парламентын чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулан хүргэсээр ирсэн. МҮОНТВ, МҮОНР бол дээрээс дохисныг голдуу дамжуулж буй. Үүн дээр албан ёсны радио, телевизтэй болчихвол сонгогчдын мэдэх эрх тэр хэрээр хаагдана.

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 38.4-д “Иргэд, дотоод, гадаадын зочид төлөөлөгчид чуулганы ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл, сурвалжилга хийх эрхтэй бөгөөд энэ талаар мөрдөх журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална” гэсэн бас нэг заалт байна. Үүгээр хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл, сурвалжилга хийх эрхтэй боловч журмыг нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга батална гэхээрээ өмнөх үеийнх шиг парламентын үйл ажиллагааг чөлөөтэй сурвалжилж, гишүүдээс ярилцлага, тодруулга авч олон нийтэд хүргэх боломж хумигдаж болзошгүй бөгөөд, сэтгүүлчид одоо сууж буй Төрийн ордны нэгдүгээр давхрын голын өрөөнөөс холдолгүй байж, тусгай сувгаас дамжуулсан мэдээ, мэдээллийг л хуулж цааш нэвтрүүлэхээс өөр үүрэггүй шахам болж мэднэ.

Дээр дурдсан Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг 1998 онд УИХ-аар баталж, 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Төрийн мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг татан буулгасан. Ингэснээр Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сониныг татан буулгаж, “Ардан эрх” гэсэн нэрийг таван жилээр хэрэглэхийг хуулиар хориглож, тэнд ажиллаж асан сэтгүүлчид буурин дээр нь өнөөгийн хувийн “Өдрийн сонин”-ыг үүсгэн байгуулсан юм. Засгийн газрын мэдлийн “Засгийн газрын мэдээ” сониныг  буулгаж, сэтгүүлч, сурвалжлагчид нь “Зууны мэдээ” хэмээх хувийн сониныг байгуулсан. Сүүлд Монголын үндэсний радио, телевизийг ч олон нийтийн болгосон.

Ингэж хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд төрийн мэдлээс салсан юм. Төрийн мэдэлд байх үед тухайн сонин, хэвлэлийн ялангуяа улс төрийн нүүрт ямар мэдээ, мэдээлэл оруулахыг дээрээс хянадаг, тухайн нүүр хэвлэгдэхээс өмнөх дардсыг шаардлагатай тохиолдолд УИХ, Засгийн газрын хэвлэлийн албад уншиж заавар чиглэл өгдөг тохиолдол цөөнгүй гардаг байв. Гэхдээ 1990-2000 он бол хэвлэлийн эрх чөлөөнд үүлэн чөлөөний нар туссан, харьцангуйгаар чөлөөт хэвлэл утгаараа оршиж асан зурвас үе л дээ. Түүнээс хойш хэвлэлүүд төрийн мэдлээс салсан ч улмаар 2000 оноос улстөрчид, бизнесийнхний хараа хяналт, атганд ямар нэг хэлбэрээр орсон.  Улс төр, бизнесийн дээд хүрээнийхэн өөрийн мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байхыг зорьж, нэг үе 20, 30 сонинтой ч болж байв. Гэхдээ зах зээл үүнийг шигшсээр өдгөө өдөр тутмын чөлөөт дөрвөн сонин л үлдээд буй. Монголын цаасан хэвлэлийн зах зээлийн багтаамж ч тэр юм.

Харин одоо төр дахин өөрийн мэдээ, мэдээлэлд хяналт тавьж мэдэхээр эгзэгтэй үе ирэх бололтой. Хэрэв өргөн баригдаад буй хуулийн төслийн тусгайлан дурдсан заалт хэвээр батлагдвал шүү дээ. Ер нь ч сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөө ямх ямхаар боогдсоор байгаа. 1990-2016 он хүртэл УИХ-ын чуулган, байнгын хороодын хурлыг сэтгүүлчид бүрэн чөлөөтэй сурвалжилдаг байсан бол түүнээс хойш УИХ-ын үйл ажиллагааг хагас чөлөөтэй сурвалжилдаг болсон. Сэтгүүлчид чуулганы танхимд нэвтэрдэггүй, байнгын хорооны хуралдааны үеэр фото зураг, дүрс авдаггүй байдалд шилжсэн.  Үүнээс өмнө ч  сэтгүүлчдийг чуулганы тэнхимд нэвтрүүлэхгүй, тусгай заасан цэгээс бусад газарт ярилцлага авахгүй гэх зэрэг хязгаар саад тавихыг удаа дараа оролдож байсан ч сэтгүүлч, зураглаачид тэмцэж байж нэвтрэх эрхээ хадгалж ирсэн юм. Гэвч сүүлийн үед тийм эрх нэлээд хязгаартай болсон юм билээ. Уг нь 1990-2006 он хүртэл сэтгүүлчид гишүүдийн яг ард, нэг танхимд сууж сурвалжилга хийдэг, зураглаач, зурагчид чуулганы танхимын голд орж дүрс, зургаа авдаг байсан юм шүү дээ. 2006 онд УИХ-ын чуулганы танхимд засвар хийснээс хойш сэтгүүлчдийг дээд давхарт суулгадаг болсон, сүүлдээ нэгдүгээр давхрын өрөөнд хорьж, чуулганы танхимд нэвтрүүлэхээ больж, хэвлэлийн эрх чөлөө хумигдсаар байгаа. Сэтгүүлчид чуулганы танхимд нэвтэрч сурвалжилснаар мэдээ, мэдээлэл амьд болохын зэрэгцээ, хамгийн гол нь төрийн түшээдийг сонгосон сонгогч болоод УИХ-ын гишүүдийн хооронд амьд гүүр нь болж өгдөгт, сонгосон гишүүд нь хэр ажиллаж, ямар хууль санаачлан батлуулж, амьдралд үйл ажиллагаа нь хэр нийцэж байгааг иргэдэд бодитоор харуулахад хэвлэлийн эрх чөлөөний амин сүнс оршдог.

Хэрэв УИХ дэргэдээ радио, телевизийн сувагтай, цаашлаад магадгүй цаасан хэвлэлтэй болчихвол 1990 оны өмнөх шиг ганц шугамаар мэдээлэл авдаг цаг руугаа л нийгэм шилжинэ гэсэн үг л дээ. Тиймээс л хуулийн төсөл дэх хууль зөрчсөн заалт батлагдаж төрийн мэдлийн хэвлэл, мэдээлэл амилах уу гэж асууж байгаа юм.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа