Бидэнтэй нэгд

Дэлхий

АНУ-аас нууцаар илгээсэн алсын тусгалын пуужинг Украины арми тулаанд ашиглаж эхэлжээ

Нийтэлсэн

АНУ-аас нууцаар илгээсэн алсын тусгалын пуужинг Украины арми Оросын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тулаанд ашиглаж эхэлснийг Вашингтоны албаны эх сурвалж Лхагва гарагт анх удаа мэдээлжээ.

Удаан хугацааны турш Киевийн эрх баригчдын хүсэн хүлээж байсан ATACMS (Army Tactical Missile System) зэвсэг Украины армийн цохилтын зайг хоёр дахин уртасгаж, 300 км болгож байгаа юм байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн $61 тэрбумын багцыг баталсан бөгөөд үүнд дээр дурдсан алсын тусгалын пуужингуудыг нэмж илгээх гэж байгааг эх сурвалж баталжээ.

Гуравдугаар сарын эхээр Байдены засаг захиргаа $300 саяын ээлжит зэвсгийн тусламжийг Украинд үзүүлэх болсныг зарлаж байсан. Энэ багцад ATACMS пуужин анх удаа багтаж байжээ.

Гэхдээ ийм зэвсэг нийлүүлж байгаагаа Цагаан ордон өнөөдрийг хүртэл нууцалж байсан юм.

Үүнээс өмнө олон сарын турш АНУ-ын эрх баригчид алсын тусгалын зэвсэг илгээх Украины талын хүсэлтэд татгалзаж, дээд тал нь 160 км-ийн буюу дунд тусгалын зэвсэг илгээж байв. Татгалзсан шалтгаанаа дайныг “өргөжүүлэхээс болгоомжилсон” гэж тайлбарлаж байлаа.

“Цаг нь болсон гэж би үзэж байна. Босс (Байден) ч бас одоогийн тулааны нөхцөл байдалд үндэслэн өгөх цаг нь болсон гэж үзсэн. Би үүнийг маш сайн бодож тунгаасан шийдвэр гэж бодож байна. Тулаанд шинэ систем нэвтрүүлэх болгондоо бид түүний хурцадмал байдал үүсгэх чадварыг сайтар бодож үзэх ёстой” гэж АНУ-ын зэвсэгт хүчний төв штабын дэд тэргүүн, адмирал Кристофер Грэйди хэвлэлд ярьжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Украины арми шинэ ATACMS пуужинг анх удаа ашигласан байна. Тухайлбал эзлэгдсэн Крымийн хойгийн Жанкой хот дахь агаарын бааз, дараа нь эзлэгдсэн Запорожье мужийн Бердянск хот дахь цэргийн байгууламжид уг зэвсгээр цохилт өгчээ.

Украины эрх баригчид алсын тусгалын зэвсэг хүлээж авснаа албан ёсоор нийтэд мэдээлээгүй байна.

Мягмар гарагт тусламжийн багцыг дэмжсэн АНУ-ын Конгресст талархал илэрхийлэхдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Богино хугацаанд энх тайвныг тогтооход Украины армийн алсын зайд довтлох, их буу, агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх нь онцгой чухал ач холбогдолтой” гэж хэлж байжээ.

Вашингтоны шийдвэрт нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь Оросын арми Украины эсрэг Умард Солонгосоос авсан алсын тусгалын баллистик пуужин ашиглаж эхэлсэн явдал юм байна.

Хэрвээ Москва ийм зэвсэг ашиглаж эхэлбэл ижил хүчин чадалтай зэвсгийг Украинд илгээхээ Байдены засаг захиргаа өнгөрсөн онд Оросын талд анхааруулж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ