Бидэнтэй нэгд

Улс төр

Н.Багабанди: С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэсэн байр суурьтай байсан

Нийтэлсэн

Ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн гүйцэтгэгч хэмээн яллагдаж, хорих ангид ял эдэлж байсан иргэд эрүү шүүлтээр зохиомол хэрэг хүлээсэн болох нь нотлогдож цагаатгагдсан. Хэргийн мөрөөр Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтарсан ажлын хэсгийг Засгийн газраас гаргасан. Ийнхүү хэрэг мөрдөн шалгах ажиллагаа шинэ нөхцөл байдалд шилжиж, эх сурвалжууд энэ асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэрийг дурдагдан баримт дэлгэсний зэрэгцээ шүүмжлэл бас өрнөж байгаа юм. Нийгмийн зүгээс хоёр нам ээлжилж энэ хэргээр шоудаж, сонгуульдаж ирсэн гэх үгийг хэлж буй. АН-ын нэр бүхий хүмүүс, Ц.Элбэгдорж, Б.Хурц нар холбогдож буй учир тус намынхан эрх баригч МАН сонгууль угтан шоу хийлээ гэлцэж байгаа. Гэтэл эх сурвалжууд тухайн үед юу болсон, хэн юу хэлж, ямар байр суурь илэрхийлж байсан. Тэр нь юутай холбоотой болохыг тодорхой баримтаар нотолж буй.

Тэдгээр мэдээлэлд хүнтэй, тодруулбал 1998 оны аравдугаар сарын 2-ны аймшигт хэрэг болох үед Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан Ц.Элбэгдоржтой олон сэжмээр холбоотой болох нь тодорсоор байгаа юм. Тухайн үед АН-аас Да.Ганболдыг Ерөнхий сайдад дэвшүүлж, нэрийг долоон удаа Ерөнхийлөгчид өргөн бариад хүлээж аваагүй. Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлээд буцаасан.

Ингээд С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тохироо хийгдсэн байсан. Ерөнхийлөгч Н.Багабанди дэмжихээ илэрхийлсэн байсан. Маргааш нэрийг нь өргөн барьж батлуулах үйл явц болох байсан ч тэр шөнөдөө бусдын гарт амиа алдсан гэдгийг хамтран зүтгэгчид нь хэлдэг. Харин экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зоригийн нэр яригдсан зүйл байхгүй гэж няцаадаг. Үнэн худлыг батлах цорын ганц субьект болох 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн байсан Н.Багабанди чимээгүй байсаар ирсэн бол ам нээжээ. Тэрбээр сэтгүүлчийн асуултад “Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудлыг ярьж байсан. Би С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр сууриа Тамгын газрын дарга С.Баяраар дамжуулж илэрхийлж байсан. Энэ хэрэг сонгуультай, сонгуульгүй илрэх ёстой” гэжээ. Үүний өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэлээр ярихдаа 1998 оны тэр үйл явдлын дараахан задгай талбайд болсон цуглаан дээр “сахал” Б.Билэгт “С.Зоригийг М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс алсан” гэж зарласан. Талбай дээр байсан олон хүн шоконд орсон, нэлээн аюултай байдал бий болсон. Энэ үеэр хамгаалалтыг хариуцаж байсан хүмүүс “Энэ цуглааныг дуусгая. Та бүхэн дотогшоо ор, нөхцөл байдал эвгүй болж байна, нийгмийг талцуулж, цус урсах хэмжээнд очлоо” гэж зөвлөсөн. Ингээд бид Төрийн ордонд орсон. Э.Бат-Үүл тэгэхэд Б.Билэгт рүү дайрч, “Чи яаж байгаа юм, юу яриад байгаа юм, чи яаж мэддэг юм” гэж хэлсэн. Энэ үеэр Б.Билэгт инээж, мөн Ц.Элбэгдорж инээж, тэрбээр Б.Билэгтийг  дагуулаад явсан. Тэр үед би “Ц.Элбэгдоржийн даалгавраар Б.Билэгт ингэлээ” гэж ойлгож хоёр зүйлийг бодсон.

Нэгдүгээрт, М.Энхсайхан бол тэр үед яах аргагүй Ц.Элбэгдоржийн өрсөлдөгч байсан. Тийм учраас өрсөлдөгчөө намнахын тулд юу ч хийхээс буцахгүй хүн байна гэж ойлгосон. Хоёрдугаарт, мөрдөн байцаах ажлыг санаатай төөрөгдүүлэх гэж оролдсон байж магадгүй гэж би бодсон. Харамсалтай нь хоёр жил өнгөрсөн, энэ хугацаанд энэ мэтийн үйлдлээс болж тэр хэргийн ул мөр нь нотлох баримт нь маш бүрхэг, захиалагч, алуурчныг олоход маш хэцүү байдалд орсон. Бид олохыг оролдож, манай Засгийн газар 500 сая төгрөг өгнө гэж амлаж байсан” гэж ярьсан.

Тэгвэл саяхан ТЕГ-ын дарга асан Б.Хурц лайвчин Д.Мөнх-Эрдэнийн сошиал хаягаар “Намайг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдохоос өмнө С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг Тагнуулын ерөнхий газарт байгуулсан байсан. Энэ дагуу Ажлыг үргэлжлүүлсэн” гэх агуулгатай зүйл ярьсан. Түүний яриаг 2012-2014 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Б.Хурцад ажлаа хүлээлгэн өгч байсан Б.Ариунсан үгүйсгэсэн. Тэрбээр “Намайг ажиллаж байх үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Ажлын хэсэг Тагнуулын ерөнхий газарт байгаагүй. Т.Гэрэл даргын үед ч байгаагүй. Ер нь хэрэг гарснаас хойш тус хэргийг шалгах Ажлын хэсгийг байгуулсан уу гэвэл байгуулсан байсан. Ингэхдээ цагдаад байсан, Ажлын хэсгийг прокурор Д.Дорлигжав ахалж байсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Ийнхүү 26 жилийн дараа С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг дахин шинэ нөхцөл байдалд, шинээр мөрдөн байцаалтад шилжиж байна. Битгий сонгуультай холбоотой  байгаасай гэж олон нийт хүсэж байгаа. Гэхдээ сонгуультай, сонгуульгүй мөрдөн шалгах  ажиллагаа явагдаж, хэргийг илрүүлэхийн төлөө холбогдох байгууллагууд ажиллах ёстой болж байна.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа