Бидэнтэй нэгд

Нийгэм

С.Энхболд: Баруун 4 аймаг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутгийн эмнэлгийг туулах чадвар сайтай, чанартай түргэний тэргээр хангах, шинэчлэх ажлыг эхлүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумын эмнэлгүүдэд эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгөөр 60 ширхэг Land Cruiser 78 Diesel High маркийн автомашиныг нийлүүлсэн.

Тэгвэл энэ ажлын хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг болох Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” 4,1 сая еврогийн өртөг бүхий төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд 35 иж бүрдэл тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашиныг хүлээлн авах юм. Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд уг төслийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон MAN TGE 3.140 4*4 маркийн түргэн тусламжийн автомашиныг баруун бүсийн аймгууд болох Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: 

Энэхүү түргэн тусламжийн автомашин нь яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтны аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч гэх мэт 22 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

БНПУ-ын нөхцөлт зээлийн дагуу нийт 33 түргэн тусламжийн автомашиныг хүлээн авсан бөгөөд Улаанбаатар хотын төв эмнэлгүүд болон 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд хуваарилах юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарын түргэн тусламжийн машины парк шинэчлэл болон  эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дурдах нь зүйтэй. Манай улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж, салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Элчин сайдын яамны хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс дахин гүн талархал илэрхийлж байна.” хэмээлээ.

Төслийн хүрээнд түргэн тусламжийн 33 автомашиныг хүлээн авахаас гадна эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг шалгах 5 нэр төрлийн эталон тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 2 автомашинтай болсон юм. Тус машины тусламжтайгаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын агентлаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт хийх боломж бүрдэж байна.

Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал П.Гэрэлсүрэн: 

Сүүлийн гурван жилийн хугацаанд Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд түргэний авто машины парк шинэчлэлийг үе шаттай хийгдэж байна. 2022 онд туулах чадвар сайтай Land cruiser 78 машин нийлүүлж, 2023 онд Nissan Patrol машиныг нийлүүлж байсан бол өнөөдөр бид олон улсын стандартад бүрэн нийцсэн авто машинтай болж байна.
Хөдөө орон нутагт энэ төрлийн автомашин нийлүүлэгдсэнээр иргэдэд хүрэх яаралтай тусламж, үйлчилгээ чанартай, хүртээмжтэй болох боломжтой боллоо.

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал О.Одбаяр: 

БНПУ-ын хөнгөлөлттэй зээлээр нэг тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий олон улсын стандартад нийцсэн яаралтай түргэн тусламжийн автомашинтай болсондоо баяртай байна. 2022 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаад Увс аймагт туулах чадвар сайтай Nissan Patrol автомашиныг хүлээн авч байсан. Тус машинаар бид алсын зайн дуудлагадаа явж, иргэдэд тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэж байсан бол өнөөдөр ийнхүү дахин нэг автомашинтай болсноор энэ төрлийн тусламж, үйлчилгээ илүү иргэнд хүртээмжтэй хүргэх боломжтой болж байна.

Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1000 гаруй км алслагдсан учраас зарим хүнд өвчтөнийг Улаанбаатар хотруу тээвэрлэхэд хүндрэлтэй байдаг байсан. Тэгвэл тус бүрэн тоноглогдсон автомашины тусламжтайгаар хүнд өвчтөнг ая тухтай орчинд тээвэрлэх, энэ явцдаа шаардлагатай эмчилгээг хийгээд явах боломжтой боллоо. Энэ ташрамд ЭМЯ, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдод талархал илэрхийлье.

Говь-Алтай аймгийн Нэдсэн эмнэлгийн захирал Ш.Мэндсайхан: 

Баруун дөрвөн аймгийн яаралтай тусламж, үйлчилгээ нэг шатаар ахилаа гэж харж байна. Өмнө нь бид Пургон автомашинаар л тусламж, үйлчилгээг үзүүлж ажилладаг байлаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр бүрэн тоноглогдсон яаралтай тусламжийн автомашинтай болж байна.

Манай аймгийн хувьд баруун аймгуудруу явах автозам өнгөрдөг учраас ослоос шалтгаантай гэмтлийн дуудлага их ирдэг. Тэгвэл өнөөдөр тус автомашины тусламжтайгаар бид иргэдэд яаралтай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжтой болж байна.

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Ганчимэг: 

Манай аймагт сүүлийн жилүүдэд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн олон ажлууд хийгдэж байна. Үүний нэг болох яаралтай түргэн тусламжийн машиныг үе шаттайгаар солих ажил ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. 2023 онд бүрэн тоноглогдсон хоёр түргэн тусламжийн автомашинтай болж байсан бол өнөөдөр тусгай тоноглогдсон автомашинтай боллоо. Манай аймгийн хувьд алслагдсан сум ихтэй учраас хөдөө орон нутгийн дуудлага их ирдэг. Тэр дуудлага бүрт хүрч ажиллахад таатай нөхцлийг бүрдүүлсэн машинтай болсондоо баяртай байна.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн