Улс төр
ХЭН ЮУН ХЭЛЭВ
Нийтэлсэн
6 сар өмнөНийтлэлч
АдминЭнэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, ХЗДХЯ-ны зөвлөх, хуульч Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан хуульч Х.Тэмүүжин нарын үгийг онцолж байна.
Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам: Миний бачимдаж байгаа зүйл юу вэ гэхээр ардчилал буюу эрх чөлөөг АН-аар нь устгах нөхцөлдсөн тохиолдол. Тодруулбал, үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын тусгаар тогтносон байдалд заналхийлсэн үйл явдал АН-д болж байна. Үүнийг гүйцэтгэн биелүүлж байгаа хүн нь Халтмаагийн Баттулга. Энэ хүн намын гишүүнчлэлээ сэргээгүй, Үндэсний бодлогын хорооны гишүүн биш.
Хуульч Д.Мөнх-Эрдэнэ: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн шахалтаар 400 автобусны шууд худалдан авалтыг хийлгэсэн. Тэр үед Ж.Бат-Эрдэнэ гишүүн ЗТАЖЯ-ны ТНБД байсан.
УИХ-ын гишүүн асан хуульч Х.Тэмүүжин: Цөөн биш хүний баг хууларч шалдан царайгаараа үнэнтэй тулахыг харж байна. Замын уртад биш, эхэнд таньж авсан нь олз юм даа. Нам албан ёсны шийдвэрээ гаргасан. Жагсаалтын ес хөдлөхгүй.