Нийгэм
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хаагдах АВТО ЗАМУУД
Нийслэлийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/613 дугаар захирамжийн дагуу Жанжин Д.Сүхбаатарын талбай орчмын замын хөдөлгөөнийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цагаас 20:00 цагийн хооронд түр хязгаарлана.
“Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээг зургаадугаар сарын 1-нд 10:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Энэ жил төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа, хоол хүнсний үйлчилгээг байршуулах юм.
Мөн талбайн урд талд байрлах авто машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно. Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шохой зургийн уралдаан ч мөн болох ажээ.