Дэлхий
НҮБ дэлхийн бүх оронд Палестиныг хүлээн зөвшөөрөхийг уриалав
Нийтэлсэн
5 сар өмнөНийтлэлч
АдминНҮБ-ын тусгай илтгэгчид дэлхийн бүх оронд хандан Ойрх Дорнодод энх тайвныг тогтоохын тулд Палестин Улсыг хүлээн зөвшөөрөхийг уриалжээ.
Дэлхийн бүс улс орон НҮБ-ын 146 гишүүн орны жишээнээс үлгэрлэн, Палестин Улсыг хүлээн зөвшөөрч, улс төр, дипломатын бүхий л арга замыг ашиглан, Газын зурваст даруй гал зогсоох нөхцлийг хангах ёстой гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан мэдэгдэлд онцолжээ.
Гучин жилийн өмнө Осло хотноо хэлэлцээр байгуулснаас хойш нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа ч улс төрийн шийдлээс татгалзаж болохгүй. Хоёр улс зэрэгцэн орших шийдэл нь Палестин, Израилын хувьд энх тайван, аюулгүй байдлыг тогтоох, олон жилийн турш үргэлжилж байгаа хүчирхийллийг зогсоох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц зам юм гэж мэдэгдэлд дурджээ.