Бидэнтэй нэгд

Улс төр

Бизнесийн салбарынхныг барьж хорьдог асуудал гарч эхэллээ

Нийтэлсэн

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарын үгийг онцоллоо.


Ж.Батжаргал: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад эрүүл бүс нутаг, хамгаалагдсан аж ахуйн асуудлаа тусгаад зохицуулсан. Харин Хүний эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан мал эмнэлгийн чиглэлийн эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт орхигдох нөхцөл үүссэн тул уг хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан. Энэ хуулиар бид эмийн чанарын тухай асуудлыг онцгойлон анхаарахын зэрэгцээ малыг эрүүлжүүлэх асуудлыг технологийн цаг хугацаанд нь хийх асуудлыг хөндсөн. Малыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал нь батлагдсан төсвийнхөө хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохицуулагдсан. Харин шинэ нөхцөл байдал үүсээд нөөцөлсөн вакцин дутсан, эсвэл гамшиг болон онцгой нөхцөл байдал үүссэн үед цаг алдалгүй асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ зохицуулалтыг оруулж, эрхийг нь нээж өгч байгаа юм.

С.Одонтуяа: Сүүлийн үед нийгэмд айдас хүйдэс бий болж байна. Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байгаа. Бизнесийн салбарынхныг барьж хорьж, дансыг нь хаадаг явдал гарч эхэллээ. Өнөөдөр улс төртэй, даргатай, намтай хамтрахгүй бол үйл ажиллагааг нь хаана гэж дарамталж байна. Өнгөрсөн гурван жил хувийн хэвшлээ шулж амьдарлаа. Сүүлийн гурван жилд аж ахуйн нэгж иргэдийн татварыг 12.6 их наядаар нэмсэн байна. Анх бид УИХ-аа нээж байхад 11.8 их наяд байсны 91 хувь нь татварын орлого байсан бол одоо татвар төлөгчид 25 их наядыг төлдөг болж байна.

Б.Бат-Эрдэнэ: Богдхан ууланд өндөршилтэй барилгууд барихыг хориглосон заалтыг 2015 онд хуулиас хассан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, БОАЖЯ хамтран өндөр барилга барих хуулийн орчныг хамтран бүрдүүлсэн. Бид үүнийг засахаар ажиллаж байна. Богдхан ууланд онгон, хамгаалалтын болон хязгаарлалтын бүсүүд бий. 28541 га хамгаалалтын бүсэд орсон. Энд барилга барих боломжгүй. Баянзүрх дүүрэгт 192 хуулийн этгээд барилга барих ашиглалтын зөвшөөрөлтэй. Дуучин Б.Болдтой холбоотой асуудлыг өнөөдөр дахин хөнджээ. Энэ хүний нэр дээр барилга, үл хөдлөх хөрөнгө нь бүртгэлтэй ч газар нь өөр хүний нэр дээр байна. Бид газрын төлбөрийг авдаггүй. Газрын алба авдаг.

2022 онд бид Зөвшөөрлийн хуулийг батлуулан, газрын нэгдсэн мэдээллийн сантай, газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх тухай заасан. Учир нь хувь хүний нэр дээрх газарт зам, шугам тавих боломжгүй байдаг. Эрхзүйн харилцаа зөв байх ёстой. Газрыг дөрвөн ангилдаг байсныг тав болгосон. Хот, суурин газрын хязгаарлалтын бүсийг тав дахь ангилалд оруулах хуулийн төслийг боловсруулсан. Ингэхдээ тусгай хамгаалалтаас огт газар аваагүй. Гэвч УИХ энэ хуулийг хэлэлцэж амжсангүй.

CGTN мэдээ10 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн