Бидэнтэй нэгд

Энтертайнмент

“Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээний шилдгүүд маргааш тодорно

Нийтэлсэн

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж байна.

Энэ амралтын өдрийг дуустал үргэлжлэх уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байр дотор эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж буй.

Тухайлбал, дэлхийн шилдгүүд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Швейцар улсын “Лозанн” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй багууд оролцож байна. Талбайн эзэн Монгол Улсыг “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” баг төлөөлөх бөгөөд хасагдах шатны тоглолтууд маргааш 16:00 цагаас эхэлнэ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэмцээнийг нээж, “Манай улсын тамирчид 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийн тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж буйд талархаж байна. Мөн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнд Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг аварга авсанд баяр хүргэж, амжилт хүсье. Нийслэлээс хүүхэд, залуусыг сагсан бөмбөгийн спортоор хичээллэх нөхцөл, боломжийг бүрдүүлж, 2022 оноос стандартын шаардлагад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг нийслэлийн есөн дүүрэгт үе шаттай байгуулж байна” хэмээв.

Улаанбаатарын Урбан фестивалийн үеэр 3х3 сагсан бөмбөг, скейтборд, роллер скейт, BMX дугуй, крикет, модон барилдаан, корнхол, лазер гүйлт, фанкшенл фитнесс, фризби, pickle ball зэрэг урбан спортын 11 төрлийг танилцуулах өдөрлөг болохын зэрэгцээ хоолны өдөрлөг болж байгаа юм.

НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 6, 7-нд зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнд Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаа аваргаар тодорсон юм.
CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь