Бидэнтэй нэгд

Улс төр

Ихэс дээдэс нь толхилцож, “интерполдуулсан АН”

Нийтэлсэн

“Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтаас Ч.Сайханбилэг, З.Энхболд нарыг салгаж ойлгох ямар ч боломжгүй. Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээллийн дараагаас сураг алдраад байсан Ч.Сайханбилэг ямартай ч “Зика” даргынхаа ачаар ийнхүү цахим ертөнцөд ч болов дуугарав.

“Ардчиллаа улам бэхжүүлж, улс орноо улам илүү хөгжүүлэхийн төлөө АН-ын гишүүн, дэмжигч бүр хичээх хэрэгтэй” хэмээн тус намын дарга С.Эрдэнийн зүгээс сануулав. Намын дарга нь ийнхүү эх орны өнцөг булан бүрт байгаа гишүүд дэмжигчдэдээ хандсаныг АН доторх толхилцоонтой холбож ойлгож болох юм. Сонгууль  дөхөхийн хэрээр тус намын гишүүдийн дундах үл ойлголцол газар авах хандлага ажиглагдах болсон. Хамгийн харамсалтай нь АН-ыг эрх мэдэлтэй байх үед ардчиллыг магтан дуулж, төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд, хоорондоо  хэмлэлдэж эхэлсэн явдал. Сүүлийн хэдхэн хоногт өрнөсөн үйл явцыг дүгнэвэл сонирхолтой дүр зураг ажиглагдана. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн пүрэв гарагт ажлаа хүлээлгэн өгөх болсноо мэдэгдсэн. Учир нь, тэрбээр ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө зарласан юм. Гэхдээ улс төрийн хүрээнд энэ бол шинэ мэдээлэл биш. Түүний хувьд аль эртнээс л сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж байсан бөгөөд энэ ажилдаа л ханцуй шамлан орсноос өөр зүйлгүй. Ер нь улстөрчдийн  аливаа мэдэгдэл, хэвлэлийн хурал үргэлж давхар санаатай байж ирсэн. З.Энхболд ч мөн энэ жишгийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа хүлээлгэн өгч буйгаа зарласан хэрэг. Харин “жинхэнэ” зорилго нь Ч.Сайханбилэгийг харлуулах оролдлого буюу гаднын улсаас иргэншил хүссэн талаарх мэдээллийг зарласан явдал байсан юм. Тэрбээр “Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай улс дахь ЭСЯ-нд ч хандсан байна билээ. Тэр хүн эх орондоо ирээд үнэн зөвөө олчих хэрэгтэй.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа намын бодлогогүйгээр хувиараа ажилласан. “Эрдэнэт’’-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд найр тавьж өгч, Монгол Улсын эдлэх байсан давуу эрхийг эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Тэр шийдвэр нь АН-тай ямар ч холбоогүй” гэсэн юм. Түүний энэхүү мэдээллийг Ч.Сайханбилэгийг шууд утгаар нь харлуулж, өөрийгөө уснаас хуурай авч гарах гэсэн оролдлого гэж дүгнэхээс аргагүй.

 

Учир нь, энэ талаарх мэдээллийг түүний хэлснээр хүлээн авах хүн гарахгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө буюу “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалттай холбоотой шийдвэрийг гаргах үед З.Энхболд УИХ-ын дарга буюу Монгол Улсын төрийн дээрээсээ хоёр дахь өндөр албан тушаалыг хашиж байв. ҮАБЗ-д багтаж, хамтын шийдвэр гарган ажиллаж байсан атлаа ийнхүү нэгэн рүүгээ бухсан нь хөндлөнгөөс харахад хэрээс хэтэрсэн улс төр байв. Түүний энэхүү мэдээллийг дуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ихэд ундууцсан нь илт байдалтайгаар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан хариу  тайлбар хийсэн юм. Тэрбээр “Өчигдөр нэг масктай нөхөр ордны тайганаас намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлтгэсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, гурван зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг даа. Иргэншлээ өөрчилж, эх орнбо хэзээ ч худалдахгүй. Зика вирусээр халдварлаж төрөө, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” хэмээн жиргэсэн. Хэдийгээр энэ нь төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүдийн хэрүүл тэмцлээс хэтрэхгүй мэт харагдавч үүний цаана улс эх орны том эрх ашиг хөсөр хаягдаж буйг анзаарахгүй өнгөрч боломгүй. Учир нь, АН хэд хэдэн удаа засгийн эрх барьсан, ирээдүйд ч засгийн эрхийн төлөө тэмцэж буй улс төрийн хүчин. Гэтэл энэ намыг төлөөлж, өнгөн талд явдаг эрхмүүд иймэрхүү байдалтай байгаа нь намын боловсон хүчин төдийгүй чадамжийг бүрэн илтгэчихэж байгаа юм. Тэгээд ч дээрх эрхмүүдийн хэмлэлдэж буй асуудал өнөөдөр ч нэг талд гараагүй байгаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтыг “цэвэр хуйвалдаан байсан” гэж дүгнэх хүн олон байдаг. Үнэхээр ч үйл явдлын өрнөл, цаг хугацааны дараалал зэргийг үзвэл хууль дүрмийн дагуу гэж дүгнэх нөхцөл харагддаггүй. Эцсийн дүндээ “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтаас Ч.Сайханбилэг, З.Энхболд нарыг салгаж ойлгох ямар ч боломжгүй. Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээллийн дараагаас сураг алдраад байсан Ч.Сайханбилэг ямартай ч “Зика” даргынхаа ачаар ийнхүү цахим ертөнцөд ч болов дуугарав. Харин хэзээ эх орондоо ирж, хуулийнханд шаардлагатай мэдээ, мэдээллийг нь гаргаж өгч, өөртэй нь холбоотой асуудлыг нэг талд гаргахыг таахад бэрх.

 

З.Энхболдын хувьд намын нөхөр Э.Бат-Үүлийнх нь тодорхойлсончлон төдийгөөс өдийг хүртэл “төрийн тайган” байсан хүн. Үүл баатар энэ үгийг тайлбарлахдаа “Төрийн тайган гэдэг бол хэн нэгнийг доромжилсон утгагүй үг биш. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн З.Энхболд дарга 2017 оноос хойш  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулгын “гал тогоо”-г бүрэн хариуцаад зогсохгүй “хааны жинхэнэ удирдагч” байсан юм.

 

Түр хугацаанд “намын тайган”-ы байр сууринд шилжсэн ч цаашдаа төрийнх болох хүслээр сонгуульдаа бэлтгэж буй. АН-ын ихэс дээдсүүдийн өвөр зуурын тэмцэлдээнийг үргэлжпүүлсэн дараагийн хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Хэдийгээр тэрбээр өөрийгөө “Монголын” хэмээн тодотгодогч улстөрийн гарал угсаа, чиг хандлагыг нь харвал яалт ч үгүй АН-ын хүн. Энэ намаас интерполд харьяалалтай болсон түүний хувьд мөн л хуулийн байгууллагад хэдэнтээ дуудагдсаны эцэст хил давсан. Хууль хяналтынхан түүнийг дуудаад ирэхгүй, байцаалт өгөхгүй байгаа талаар мэдээлсний дараахан тэрбээр мөн л жиргээгээр дамжуулан олны өмнө гарсан. Ингэхдээ “Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгууллагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юм сан. Намайг хайх хэрэггүй, би удахгүй очно. Байршил тогтооход заавал интерполоор яах нь вэ, дижитал ертөнц шүү дээ” хэмээсэн. Ийнхүү нэгэн цагт төрийн өндөр алба хашиж, улс орны бодлого зангидаж явсан эрхмүүд өдгөө интерполд хаягтай болжээ. Энэ бүхнийг дүгнэн үзвэл АН-ынхан дотооддоо тохилцоонтой, ихэс дээдэс нь интерполдуулсан байдалтайгаар ирэх сонгуулийг угтах бололтой.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа