Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад, Орос, Монголын гадаад харилцааны сайд нарын гурван талт зөвшилцөл Астанад болов

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 2024 оны 7-р сарын 3-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Астанад Хятад, Орос, Монголын гадаад харилцааны сайд нарын гурван талт зөвлөлдөх уулзалтыг даргалж, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай гурван талт хамтын ажиллагааны талаар зөвшилцөв.

Ван И хэлэхдээ, Хятад, Орос, Монгол гурван орон бол зовлон жаргалаа хамтатгасан мөнхийн хөрш, хувь заяаны холбоотой хамтын ажиллагааны түнш юм. Гурван талт харилцан ашигтай хамтын ажиллагаа нь газарзүйн хувьд төрөлхийн давуу талтай, уламжлалт гүн зузаан хуримтлалтай бөгөөд гурван орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Орос, Монгол хоёр оротой хамтран ажиллаж, хамтын ажиллагааны анхны зорилтоо тууштай баримталж, зөв чиглэлийг барьж, эв нэгдэл, зохицуулалтаа бэхжүүлж, гадны хөндлөнгийн саад харшийг арилгаж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнтэй замыг хамтдаа хэлэлцэн, цэцэглэн хөгжсөн тогтвортой бүс нутгийн төлөв байдлыг хамтдаа байгуулж, бүс нутгийн хөгжлийн эерэг үр бүтэмжийг хамтдаа хуваалцахад Хятад улс бэлэн байна гэв.

Сергей Лавров, Б.Батцэцэг нар Хятад, Орос, Монголын гадаад харилцааны сайд нарын гурван талт зөвшилцөх механизмыг өндрөөр үнэлж, гурван талт харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй, асар их боломжтой, гурван орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэхийн тулд Хятад улстай гар нийлэн хамтран ажиллахад бэлэн байна. Евразийн эдийн засгийн холбоо, “Талын зам” санаачилгыг “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах санаачилгатай холбохыг эрчимжүүлж, дэд бүтцийн түншлэл хийгээд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, чухал бүтээн байгуулалтын илүү олон төслүүд өрнүүлж, гурван талт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэв.

Гурван улсын гадаад харилцааны сайд нар мөн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, олон талт зохицуулалтыг бэхжүүлж, ганц талт үйл ажиллагааг эсэргүүцэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, бүс нутгийн нэгдсэн хөгжлийг ахиулна гэж илэрхийлцгээв.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ