Эдийн засаг
Төгрөгийн хадгаламж ₮5.2 их наядаар өсөж, валютынх ₮594.6 тэрбумаар буурчээ
Нийтэлсэн
4 сар өмнөНийтлэлч
АдминMөнгөний нийлүүлэлт 2024 оны зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.0 их наяд төгрөг буюу 31.7%-иар өсжээ.
Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 5.2 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.3 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 113.3 тэрбум төгрөг буюу 9.3%-иар, өмнөх оны мөн үеэс 239.7 тэрбум төгрөг буюу 21.8%-иар өсжээ.
Төгрөгийн хадгаламж зургаадугаар сарын эцэст 19.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 762.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.2 их наяд төгрөг буюу 36.2%-иар өсжээ.
Төгрөгийн хадгаламжийн 16.7 их наяд төгрөг буюу 85.5% нь иргэдийн хадгаламж, 2.8 их наяд төгрөг буюу 14.5% нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 232.2 тэрбум төгрөг буюу 5.3%-иар өсөж, өмнөх оны мөн үеэс 594.6 тэрбум төгрөг буюу 11.4%-иар буурчээ.