Бидэнтэй нэгд

Нийгэм

Л.Хосбаяр: Нийслэлийн нутаг дэвсгэрт туузан хорхой илрээгүй

Нийтэлсэн

Олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй туузан хорхойтой холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр:

Өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайн дэргэдэх “Централ тауэр” барилгын арын туслах зам болон ойр орчмын зам талбайд туузан хорхой байна гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан.

Уг мэдээллийн дагуу НЭМГ-ын холбогдох чиглэлийн улсын байцаагч 2024 оны наймдугаар сарын 4-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар цахим сүлжээнд оруулсан бичлэгт гарч буй нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр гэж тогтоох боломжгүй байсан бөгөөд мэдээлэлд тусгагдсан зам талбайд бороо болон бохир усны тогтоол ус байгаагүй, зам талбай цэвэрхэн, туузан хорхой илрээгүй.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-Цахим сүлжээнд тархаад буй мэдээлэлтэй ижил утга бүхий мэдээлэл төрийн байгууллагад ирээгүй бөгөөд гомдолд дурдсан “Централ тауэр” барилгын харуулын ээлжийн даргад холбогдох мэдээллийг танилцуулахад ямар нэгэн мэдээлэл иргэдээс ирээгүй гэсэн тайлбар өгсөн. Өнгөрсөн жилийн өдийд мөн энэ төрлийн мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаж байсан бөгөөд хяналт шалгалт хийхэд нотлогдоогүй юм.

Иймд иргэд цахим сүлжээнд олныг түгшүүлсэн, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна. Хэрэв энэ төрлийн эрүүл ахуйн холбогдолтой, халдварт өвчин гарч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байгааг тогтоовол тодорхой нотлох баримтыг байршлын хамт төрийн байгууллагад санал хүсэлт, гомдол гаргахад бид чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийн, хариу арга хэмжээг авч ажилладаг.

Дэлхий2 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм3 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент3 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий3 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр3 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг3 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий3 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий6 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм6 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент6 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр6 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент6 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент6 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ