Бидэнтэй нэгд

Улс төр

Төрийн өмчийн ашиггүй компаниудыг нэгтгэж, заримыг нь татан буулгана

Нийтэлсэн

Парламент дахь бүдүүн бүлгийн завсарлага дуусаж, УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын төсвийн 2023 оны гүйцэтгэлийг хэлэлцлээ. УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ: Эзэнгүй хүмүүсээс асуулт асуугаад жүжиг тоглоод байх хэрэггүй. Сайд нар хуралдаа суух хэрэгтэй. Он дуусахад нэг улирал үлдэж байна. Төсвийн тодотголоор гурван их наяд төгрөгийн төсөв нэмж авлаа. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаад, гурав дахь хэлэлцүүлэгтээ орж байна. Өөрөөр хэлбэл, гурван их наядын төсөв батлах гэж байна. Тэгэхээр худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, төсвийн зарцуулалт ямар шатандаа явагдаж байна. Авлигын бэлгэ тэмдэг болсон “Авлигал хороолол”-д хаанаас тог өгөөд байна. Нураана гэсэн хэдий ч өдий болтол нураагаагүй гаднах фасадаа хийж байна, удахгүй ашиглалтад орно. Та нар авилга хорооллыг буулгаж дийлэхгүй байгаа хэрэг үү.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: Улсын төсвийн хөрөнгө оруу­лалтаар 2024 онд 691 шинэ төсөл хэрэгжиж байна. Худалдан авах ажиллагаа одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тендер огт зарлаагүй 103 төсөл байна.

Хотын дарга Х.НЯМБААТАР: Бараа худалдан авах ажил 61 хувьтай явж байна. Худалдан авах ажиллагаатай холбоотой 11 ажлыг шийднэ. Төсөв, өртөг нэмэгдүүлэх, газрын байршил зэргийг нь өөрчлөх шаардлагатай. Эдгээр ажил хийгдчихвэл нийслэлийн төсвийн хөрөнгөөр төлөвлөсөн ажил 100 хувь хийгдэнэ. Дөрвөн замын зургийн ажил зөвшилцөх шатандаа явна.

УИХ-ын гишүүн М.НАРАНТУЯА Нара: Гэр хорооллын газрыг байр орон сууц болгох гэхэд маш олон иргэн байргүй, мөнгөгүй байгаа асуудлыг хаана хариуцах вэ. Жил бүр бордюрын асуудал яригддаг. Энэ үед ч гэсэн нийгэмд бордюрын мафи гээд яригдаж байна. Энэ бол нийслэлийн худалдан авахтай холбоотой ажил байх. Өнгөрсөн хугацаанд бордюрын ажилд хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ.

Хотын дарга Х.НЯМБААТАР: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө батлагдтал шинээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтыг зогсоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт хохирсон хэд хэдэн иргэний асуудлыг судалсан. Нийслэлийн орон сууцны корпорациас хохирсон иргэдэд орон сууц олгож, уг газрыг Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахаар шийдсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ жил 35 тэрбум төгрөгийн бордюр солихоор төлөвлөсөн гэж байна. Ийм мөнгийг нийслэлийн төсөв дээр тавьсан зүйл огт байхгүй.

 УИХ-ын гишүүн Д.БАТЛУТ: Төрийн өмчийн компанийг олон нийтийн оролцоотой болгох ёстой асуудлыг өнгөрсөн парламентын үед ярьж байсан. Энэ асуудалд ЗГХЭГ ямар байр суурьтай байна вэ.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.УЧРАЛ: Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн хуулийг намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Төрийн өмчит бодлого зохицуулалтын газраас ирж байгаа тайлангаар бол хөрөнгө нь 64 их наяд төгрөг болчихсон байна. Энэ бол маш өндөр тоо. Зайлшгүй эргэж харах шаардлагатай болсон. Ашиггүй байгааг нь нэгтгэх үү, татан буулгах уу гэдгийг шийднэ. Ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийг гаргаад олон нийтийн хяналтад авч ирэхийг зорино. Ашиггүй байгааг нь нэгтгэнэ, татан буулгах арга хэмжээ авах болно.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: Сангийн сайдын мэдэгдэж байгаагаар ирэх жилээс жил тутам 400 мянган ам.долларыг гадаад улсаас авч байгаа зээлийн төлбөрт төлнө. Энэ бол 1.3 их наяд орчим төгрөгийн зарцуулалт, тайлан УИХ-д танилцагдахгүй явна. Тиймээс ард түмний төлөөллийн байгууллагаас гадаад зээлийн зарцуулалттай холбоотой тайланг дэлгэрэнгүй танилцуулдаг байх ёстой.

УИХ-ын гишүүн П.САЙНЗОРИГ: Архидан согтуурахтай тэмцэх сан бай­гуул­сан, энэ гүйцэтгэл ямар шатандаа байна вэ. Хэдий архидан согтуурах нь хувь хүний асуудал ч нийг­мийн эмгэг болсон. Энэ санг зөв төлөвлөж, ашиглалтыг нь сайж­руулж анхаараач ээ, хүсэж байна.

УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭБАТ: Хүн амын эрүүл орчин, аюулгүй байдалд нийт зардлынхаа 0.5 хувийг гаргадаг байх ёстой. Улс, орныг хамарсан томоохон гамшиг осол гарахад бидэнд ийм төсөв байхгүй байсаар ирсэн. Тиймээс үүнийг суутгаж өгөөч ээ. Дутуу орхисон бүтээн байгуулалтын ажлаа дуусгаач аа. Дутуу хаясан олон төсөл байна аа” гэв.

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Баожи болон Тяньшүй хотод ажиллав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Боловсролын хүчирхэг орон болохын төлөө тэмцэхийг уриалав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Парисын олимпод зориулсан дурсгалын баримлыг байрлуулах ёслол болов

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Монголын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх айлчлал

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад-Африкийн хамтын ажиллагааны хувьсал ба ирээдүй

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Пэн Лиюань Конго улсын ерөнхийлөгчийн гэргий Антуанеттатай хамт цайлав

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

“Хятад Африк хамтдаа эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжин ажиллая” сэдэвт бага хурал Бээжинд зохиогдлоо

CRI Монгол радио2 долоо хоног өмнө

Хятад улс Африкийн орнуудтай харилцаагаа шинэ өндөрлөгт хүргэнэ

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

“Африкийн түншүүд” хэвлэл мэдээллийн арга хэмжээ болов

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Төв Африкийн ерөнхийлөгч тусгай ярилцлага өгөв

CRI Монгол радио3 долоо хоног өмнө

Ши Жиньпин Өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх төв комиссын 6-р хурлыг даргалав

Дэлхий3 долоо хоног өмнө

В.Путин 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээжээ

Эдийн засаг3 долоо хоног өмнө

Европын Холбоо худалдааны хямралыг даван гарчээ

Улс төр3 долоо хоног өмнө

Төрийн өмчийн ашиггүй компаниудыг нэгтгэж, заримыг нь татан буулгана

Нийгэм3 долоо хоног өмнө

Айлын хашаанд хавчуулагдсан байсан бор гөрөөсийг Амьтан асран хамгаалах төвд эмчилж байна

Засгийн газар3 жил өмнө

УОК: Төрийн байгуулагын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цахимаар ажлуулахыг даалгалаа

Нийгэм3 жил өмнө

Бар жилд бэр гуйх, гэр бүл болох цээртэй гэсэн ёс байхгүй

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Эдийн засаг3 жил өмнө

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Дэлхий8 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эрүүл мэнд3 жил өмнө

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм3 жил өмнө

Б.ДОРЖХОРОЛ: 33 насны мөчлөгийн заслыг БАР ЖИЛ ГАРСНЫ ДАРАА хийх ёстой

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм10 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Энтертайнмент3 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент4 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент4 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг4 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр4 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр4 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр4 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий4 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий4 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий4 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий4 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент5 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий5 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент5 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ

Энтертайнмент5 сар өмнө

Solar Монголд хийсэн видео клипнийхээ тийсерийг ЦАЦЛАА