Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулна
Монголбанк Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Талууд хамтран Монгол Улсад “WE Finance code” санаачилгыг хэрэгжүүлнэ. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах нь эдийн засгийг бэхжүүлэх түлхүүр. WE Finance Code-ийн тусламжтайгаар талууд бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгохын тулд санхүүгийн салбарт хамтран ажиллана. Энэ санаачилга нь санхүүгийн хүртээмжийг ахиулах, эрх тэгш ирээдүйг бий болгохын төлөөх бидний хамтын зүтгэлийг бататгаж байна.
Дэлхийн банкнаас бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг “We-Fi” (Women’s Entrepreneurs Finance Initiative) хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулах, тоон мэдээлэлд үндэслэн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих зорилт бүхий “WE-Fi Code” санаачилгыг эхлүүлсэн. Анх Англи улсад амжилттай хэрэгсэн тус санаачилгад эдүгээ дэлхийн 14 улс орон нэгдээд байна.
Санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсад дээрх санаачилгыг хэрэгжүүлэхэд Монголбанк манлайлан оролцох бөгөөд талууд хамтран эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн тоон мэдээлэл, статистик тайлангийн давтамж, чанарыг сайжруулах, түүнд үндэслэн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.