Бидэнтэй нэгд

Эдийн засаг

1072 хувьцааны ногдол ашиг хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнд орууллаа

Нийтэлсэн

  • 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тарааснаар хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт гарах вэ

1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гарсантай холбоотойгоор хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж эхэллээ. Үнэт цаасны данс нээлгэх хүсэлтэй иргэд цөөнгүй байна. Шинэ төрлийн вирусээс сэргийлэх үүднээс брокерын компаниуд иргэдийн данс нээх, хувьцаа арилжаалах зэрэг бүх үйлчилгээг 2-3 минутад цахимаар шийдэхээр болжээ. Энэ нь цаг хугацаа хэмнэх төдийгүй иргэдэд хүндрэл багатай гэж үзэж байгаа юм. Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох аж.

Иргэдийн хувьд хувьцааны дансаа баталгаажуулах учиртай. Ингэснээр ногдол ашиг авах эрх үүсэх юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ингэснээр нэгж хувьцаанд 90 төгрөг буюу 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй. Компанийн цэвэр ашиг жилээс жилд нэмэгдэх хэрээр ногдол ашиг тэр хэрээр өснө гэсэн үг.

“Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 85 хувийг төр эзэмших бөгөөд үлдсэн хувь нь иргэд, аж ахуйн нэгжийнх. 22.5 сая хувьцаа эзэмшигчтэй тус компани ногдол ашиг тарааснаар хөрөнгийн зах зээлд итгэх олон нийтийн итгэл үнэмшил сэргэж байна. Тэдний нэгэн адил “Эрдэнэс Тавантолгой” 2019 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараахаар боллоо. Баялгийн хуваарилалт гэж үүнийг харж байна. Ногдол ашиг ард иргэддээ хуваалцах нь зүй ёсны хэрэг. 200 гаруй тэрбум төгрөг иргэдэд ногдол ашиг болон хүрнэ. Үүнийг иргэд зөв зохистой хөрөнгө оруулалт болгож, эргээд үр өгөөжийг хүртэх зүйлд зарцуулаасай. Тухайлбал, ногдол ашгаараа хувьцаа авч болно.

2012 ОНД ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛСЭН ХУВЬЦААНЫ УТГА УЧИР ОДОО ГАРЧ БАЙНА

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр

-2012 онд иргэдэд эзэмшүүлсэн хувьцааны утга учир одоо гарч байна. Нээлттэй, хувьцаат компани ашигтай ажилласнаар ногдол ашиг тараах нь хууль ёсны хүлээсэн үүрэг. Иргэд хувьцаа эзэмшигч гэдгээ ногдол ашиг авснаар мэдэрч, хөрөнгийн зах зээлд хандах хандлага өөрчлөгдөнө. Компаниуд ногдол ашиг тараахаа зарлаж эхэллээ.

Хөрөнгийн зах зээл хөгжилд том түлхэц болно

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Л.Наранбаатар

-Хөрөнгийн зах зээлийн хөгжилд том түлхэц болно. Иргэд өөрсдийн нээлгэсэн хувьцааны дансаар ногдол ашиг авна. Брокерын компаниуд хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг иргэдэд хүргэх хэрээр мэдлэг мэдээлэл авна. Хувьцаа захиран зарцуулах, өөр компанийн хувьцаа авах гээд иргэд илүү итгэл үнэмшил бий болно. Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн боловсрол, ойлголт нэмэгдэнэ. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг өнгөрсөн хугацаанд орхигдож ирсэн. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийн идэвх сэргэнэ гэж харж байгаа.

1072 хувьцааг зарах, борлуулах эрхийг нь нээж өгвөл илүү бодитой үр дүн гарна

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай

-Хөрөнгийн зах зээлийн хөгжилд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. 200 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хүрэхээр байгаа. Үүнээс зарим нь хөрөнгийн зах зээлд оролцож, нэмж хувьцаа авах замаар компаниудад хөрөнгө оруулалт хийх байх гэж харж байна. Ийм тохиолдолд хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодит үр дүн гарна. 1072 хувьцааг эзэмшүүлж байсан цагаас хойш найман жил өнгөрч байна. Энэ олон жилийн дараа анх удаа ногдол ашиг өгөхөөр боллоо. Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн ерөнхий ойлголт нэмэгдэнэ. Ногдол ашиг тараах шийдвэр гарсантай холбогдуулан 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, зарах, борлуулах эрхийг нь нээж өгвөл энэ илүү бодитой хөгжилд тус нэмэр болно. Хувьцаанаас хүн ногдол ашиг хүртэх эсвэл үнийн зөрүүнээс ашиг олдог. Тэгэхээр зөвхөн ногдол ашиг бус үнийн зөрүүнээс ашиг олох гарц нээх хэрэгтэй.

Улс төр2 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр4 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент4 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий4 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм4 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр4 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн