Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 11-р сарын 20-ны өдөр Бразилиад БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нар гарын үсэг зурах ёслолд оролцон, сэтгүүлчидтэй уулзсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ, миний бие хайр, итгэл найдвар дүүрэн энэ нутагт таван жилийн дараа дахин хөл тавьж байна. Айлчлалын өмнөхөн Бразилийн олон салбарын найрсаг хүмүүсийн надад илгээсэн захидлыг хүлээн авсан. Захидлын агуулгаас Бразилийн ард түмэн Хятад, Бразилийн найрсаг харилцааг эрхэмлэн дээдэлж, хоёр орны найрамдалт харилцааг цаашид гүнзгийрүүлэх гэсэн хүсэл найдварыг гүнээ мэдэрсэн юм. Саяхан Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силватай найрсаг, үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Бид Хятад, Бразилийн харилцааны 50 жилийн хөгжлийн түүхийг хамтдаа дүгнэж, хоёр орны харилцаа өдүгээ түүхэн хамгийн сайн үе шатандаа байгаа бөгөөд дэлхийн чанартай, стратегийн болон урт хугацааны чанартай үр нөлөө улам бүр тод болж, хөгжиж буй томоохон орнуудад хамтаар урагшилж, эв нэгдэл хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, өнөөгийн дэлхий дахин амар амгалан бус байж, олон газарт дайн дажин, үймээн самуунтай байсаар байна. Хүн төрөлхтөн бол хуваагдашгүй аюулгүй байдлын цогц байх ёстой. Зөвхөн нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаа, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлж байж бид сая аюулгүй байдалд хүрэх замыг олж чадна. Хятад, Бразил хоёр орон Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай “зургаан зүйлт зөвшилцөл”-ийг хамтран гаргасан бөгөөд дэлхийн өмнөд бүсийн орнуудын холбогдох орнуудтай хамтран Украины хямралыг зохицуулах “Энх тайвны андууд” бүлгийг байгуулсан. Бид улам олон энх тайвны дуу хоолойг нэгтгэж, Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх замыг нээх хэрэгтэй. Мөн Газын зурваст мөргөлдөөн үргэлжилсээр байгаад гүнээ санаа зовж байна. Эртхэн дайныг зогсоож, “хоёр улсын шийдэл”-ийг хэрэгжүүлж, асуудлыг иж бүрэн, шударга, урт удаан хугацаанд Палестины асуудлыг шийдвэрлэхийн төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргахыг уриалж байна. Хятад Бразил хоёр тал шударга ёсыг эрхэмлэн, ёс суртахууны уламжлалыг бий болгох үүрэг хариуцлагатай юм. Хятад Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцын ирэн үеийн утга санааг тасралтгүй баяжуулж, жинхэнэ олон талт үзлийг тууштай хамгаалж, ядуурлаас илүүтэй хөгжил, сөргөлдөөнөөс илүүтэй хамтын ажиллагаа, ноёрхлоос илүүтэй шударга ёсны төлөө хүчтэй дуу хоолойтой байх үүднээс илүү сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө Бразилтай хамтдаа зүтгэхэд Хятад улс бэлэн байна.

Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва Ши Жиньпин даргын айлчлалыг өндгөөр сайшаагаад, Бразил Хятад хоёр орон харилцан алс зайтай хэдий ч хоёр орны үнэт зүйлсийн талаар үзэл баримтлал ижил, хамтын ашиг сонирхол нь өргөн уудам, гүн зузаан найрамдалтай бөгөөд Бразил Хятадын хамтын ажиллагаа нь стратегийн чухал ач холбогдолтой байж, дэлхий дахинд үр нөлөө үзүүлсээр байна. Хятад улс бол Бразилийн худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш бөгөөд Бразил дахь Хятадын аж ахуйн нэгжүүд Бразилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй ахиулж байна. Ши Жиньпин даргатай хоёр орны харилцааг илүү шударга, илүү тогтвортой дэлхий ертөнцийг байгуулахын төлөө хамтран ажилладаг, Бразил -Хятадын хувь заяаны нэгдмэл цогц болгон өргөжүүлэхээр шийдсэн. Мөн Бразилийн хөгжлийн стратегийг Хятадын “Нэг ба Зам” санаачилгатай холбож, тогтвортой хөгжил, дэд бүтэц, санхүү, эрчим хүчний өөрчлөлт, сансар судлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд илүү анхаарч, хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт гаргахаар шийдсэн юм. Бразил болон Хятад улс олон улсын хөгжил, аюулгүй байдал зэрэг томоохон асуудлаар санал нэгтэй байр суурь баримталдаг. Бразилийг Их 20-ийн бүлгийн дарга орны ажлыг гүйцэтгэх явцад Хятад улс тууштай дэмжиж, “Өлсгөлөн, ядууралтай тэмцэх дэлхийн эвсэл”-д нэгдэн ороход манлайлан оролцсонд баярлалаа. Бид цаашид НҮБ, G20, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд нягт хамтран ажиллаж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг хамтдаа дэмжиж, илүү шударга, ардчилсан, эрх тэгш, тогтвортой олон улсын тогтолцоог бий болгож, энхийн замаар халуун цэгийн асуудлыг шийдвэрлэхийг дэмжинэ. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал Бразил Хятадын харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээлээ гэжээ.

CGTN мэдээ23 цаг өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм2 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр2 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр2 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ3 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент6 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий6 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн