Бидэнтэй нэгд

Дэлхий

Сирид байгаа бүх зэвсгийг төр хяналтдаа авна

Нийтэлсэн

Сирийн шинэ удирдагч Ахмед аль-Шараа засгийн эрхийг гартаа аваад хоёр долоо хонож байна. Тэрбээр хамгийн сүүлд мэдэгдэл хийхдээ Сирид байгаа бүх зэвсгийг төр хяналтдаа авна гэлээ. Тэр дундаа Курд тэргүүтэй хүчнийхний эзэмшиж буй зэвсэг ч үүнд хамаатай аж. Мөн Сирийн зэвсэгт бүлэглэлүүд татан буугдаж, армид нэгдэх болсныг Шараа зарлалаа. Тэрбээр “Сирид төрийн хяналтаас гадуур, хувьсгалт бүлэглэлүүд эсвэл фракцуудын зэвсэг байхыг огт зөвшөөрөхгүй” гэв.

Сирийг олон үндэстэн, шашинтанд ээлтэй нутаг байлгахыг зорьж буйгаа тэр мэдэгдсээр ирсэн билээ. Энэ удаад ч тэрхүү мэдэгдлээ дахин бататгаж, “Бид шашны бүлгүүд болон цөөнхүүдийг тэдний хооронд тохиолдох аливаа халдлагаас хамгаалахаар ажиллаж байна. Нөхцөл байдлыг ашиглан гадны оролцогчид зөрчилдөөн үүсгэхээс ч бас хамгаалахаар ажиллаж байна. Сири бол хүн бүр ээлтэй улс. Бид хамтдаа зэрэгцэн оршиж чадна” гэжээ.

Тус улсад бараг 14 жил үргэлжилсэн иргэний дайны улмаас хагас сая гаруй хүн амь үрэгдэж, хүн амын талаас илүү хувь нь дүрвэсэн. Дүрвэгсдийн олонх нь хөрш орнууд руу, тэр дундаа Турк руу голчлон дүрвэжээ. Турк улс өдгөө Сирийн шинэ удирдлагатай нягт харилцаатай ажиллаж байгаа бөгөөд бүс нутагт тавьсан хориг арга хэмжээг нэн даруй цуцлах ёстой гэж мэдэгдээд байна.

Сири улс хөрш орнуудын асуудалд цаашид хөндлөнгөөс оролцохгүй гэдгийг Шараа амласан. Мөн Сири улс хөршүүдийнхээ хувьд айдас, түгшүүрийн эх үүсвэр байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

CGTN мэдээ22 цаг өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой