Бидэнтэй нэгд

Улс төр

М.Энхболдыг МАН-аас “хөөх” эр зориг У.Хүрэлсүхэд байна уу?

Нийтэлсэн

УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө “60 тэрбумын” гэх тодотголтой бичлэг анхлан сошиал орчинд цацагдсан билээ. Бичлэгт тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны даргын зөвлөх, МАН-ын бага хурлын гишүүн А.Ганбаатар нарын төрийн албыг хэрхэн арилжиж, мөнгө олох тухай ярилцдаг юм.
Улс төрийн туршлага багатай, ер нь хувь хүнийхээ хувьд ч хий ихтэй Ц.Сандуй энэ өдрүүдэд буюу 2016 оны 6 сарын 24-нд МАН-ын төв байрны гадна талбайд сэтгүүлчдийн асуултанд хариулах үедээ “…Одоогоос 2 жилийн өмнө Нийслэлийн МАН стратеги, тактик боловсруулах уулзалт болсон. Тэр уулзалтын бичлэг алдагдсан байна..” хэмээн үнэнээ өчсөн билээ.

Харин М.Энхболдын хувьд анхлан цацагдсан богино бичлэг мөн 2017 оны 05 сарын 06-нд олон нийтэд дэлгэгдсэн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар, Г.Доржзодов нарын уулзалтын 90 минутын бичлэг ил болсны дараа, тэр бүү хэл Ц.Сандуй, А.Ганбаатар нар хэргээ хүлээсний дараа ч “Энэ бол эвлүүлэг” хэмээн мэдэгдсээр байсан юм.

Үүнээс хойш УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах тэмцлийг эхлүүлэн улмаар 2018 оны 12 сарын 27-нд, 2019 оны 1 сарын 4-нд тус тус Сүхбаатарын талбайд ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэж батлах гэх мэтээр үйл явдал хурдацтай өрнөн, эцэст нь буюу 2019 оны 01 сарын 29-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2% -ийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Энэ үеэр буюу 2018 оны 11 сарын 23-нд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийн, “Газрын наймаа, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг УИХ-ын дарга М.Энхболдоос шаардсан. “60 тэрбум”-ын бичлэг үнэн, эвлүүлэг биш. Гол нь хэрэгжүүлсэн эсэхийг нь би мэдэхгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллага тогтоох ёстой.” хэмээсэн юм.
Гэвч М.Энхболд УИХ-ын даргаас огцорсон төдийгөөр л хариуцлага тооцох явдал нь хязгаарлагдсан бөгөөд тэр бүү хэл Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2002, 2005 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн жилийн хорих ялаар шийтгэх шийдвэр гарсны дараа ч Г.Доржзодовын адил ямар ч ял шийтгэл хүлээгээгүй л байна.

Яахав, хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох эрх мэдээж Ерөнхий Сайдад үгүй байх. Гэхдээ намын даргын хувьд Миеэгомбын Энхболдолд ёс зүйн хариуцлага тооцох бүрэн эрх У.Хүрэлсүхэд бий.

Саяхан МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Номтойбаяр олон нийтийн газар зүй зохисгүй авирласан тул хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн МАН-ын Ёс зүйн хороо дүгнэж, дүгнэлтээ Хяналтын Ерөнхий Хороонд хүргүүлж, улмаар Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцохоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл олон нийтийн газар зүй зохисгүй авирлах нь байтугай шүүхээр үнэн бодит болох нь тогтоогдсон “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” хэрэгт оролцож, бэлтгэсэн төлөвлөгөөг нь сонсож суусан М.Энхболдыг нэн даруй Монгол Ардын Намаас гарсанд тооцчих шийдвэр гаргах цаг хугацаа хангалттай л болсон баймаар.
Эсвэл МАН-ын дарга У.Хүрэлсүхэд бага залуугийн найз Миеэгомбын Энхболдыг намаасаа “хөөчих” эр зориг дутаад байна уу?

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа