Нийгэм
Ирэх жилээс багш, ажилчдыг томуугийн вакцинд хамруулна
Нийтэлсэн
1 өдөр өмнөНийтлэлч
АдминУлсын Онцгой Комиссын 2025 оны I хурлын шийдвэрийн 2.1-дэх заалтын хэрэгжилтийн хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэргүүтэй холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт /2024.01.20/ ЭМЯ-нд боллоо.
Уулзалтаар дэлхий дахинд төдийгүй Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархвар зүйн байдал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2-р улирлын хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан бэлэн байдлыг хангах, цаашид томуу, томуу төст өвчний тархварзүйн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.