Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Юн Сог Ёлийг дэмжигчид Сөүл хотын шүүх рүү ХАЛДСАН шалтгааныг тайлбарлав

Нийтэлсэн

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сог Ёлийг дэмжин жагсаж байсан залуус өнгөрсөн ням гарагт Сөүл хотын шүүх рүү дайрч, урьд өмнө нь хэзээ ч гарч байгаагүйгээр танхайрчээ. Эх сурвалжууд уг жагсаалд оролцогчид өмнөх жагсаалуудаас насны хувьд харьцангуй залуу хүмүүс оролцсныг дурджээ.

Өмнө нь эсэргүүцлийн жагсаалд 60-70 насныхан түлхүү оролцож байсан. Энэ удаагийн үймээний үеэр баривчлагдсан 90 хүний талаас илүү хувь нь 20-30 насныхан байсан тухай цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр баг зүүсэн залуус шүүхийн цонх хагалж, дотор нь байсан эд хөрөнгийг сүйтгэж, улмаар цагдаа болон жагсагчдын дунд мөргөлдөөн үүсчээ.

Улс төрийн тоймч Пак Сан Бён энэ тухай “Эмэгтэйчүүдийг эрчүүдээс дээгүүр тавих болсон нийгэмд эрчүүд олон жил эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн. Энэхүү урт хугацааны эсэргүүцэл тэднийг ийнхүү хэт барууны үзлийн эсрэг хөтөлсөн. Эдгээр залуусын гомдол нь эрчүүдэд тохиолдож буй ажилгүйдэл, орон сууцны үнэ өсөх, гэрлэж чадахгүй байх зэрэг нийгмийн хүрээний өргөн асуудлуудаас үүдэлтэй бөгөөд ардчилсан засаглалын үед энэ байдал улам бүр дордсон.

Гэхдээ залуус ташаа мэдээлэл тараадаг Юүтүб болон бусад онлайн платформууд дахь мэдээллийг үндсэн эх сурвалжаа болгох болсон. Юүтүб хуудаснаа Бэ Ин Гюү гэх хүн эрчүүдийг феминистууд болон коммунистуудын эсрэг нэгдэх хэрэгтэй гэж уриалах болсон. Тэрээр мөн Юн Сог Ёлийг эсэргүүцэгчдийн жагсаалыг Хятадууд санхүүжүүлсэн гэх таамаглалыг дэмждэг нэгэн.

Эмэгтэйчүүд нийгэмд голлох байр суурийг эзэлж, дуу хоолойгоо нэгтгэх болсон нь олон залуусыг хяралд хүргэсэн мэт санагдаж байж болзошгүй. Тиймээс залуус эсэргүүцлийн жагсаалд олноор оролцож, өөрсдийнхөө төлөө ийн тэмцэж байна” гэжээ.

CGTN мэдээ18 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ