Бидэнтэй нэгд

Нийгэм

“Цахим эрх зүй, түүний хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийтэлсэн

“Цахим эрх зүй, түүний хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд өчигдөр өдөр төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэн, санал солилцох зорилгоор Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман, Европын эрх зүйн төвтэй хамтран Ханс зайдалын сан дэмжин зохион байгууллаа.

Өнөөдрийн хурлын үйл ажиллагаанд бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, ШЕЗ-ийн гишүүд, ажлын албаны төлөөлөл, Шүүхийн сахилгын хорооны төлөөлөл, Үндсэн хуулийн цэцийн төлөөлөл, Төрийн эрх барих болон бусад төрийн байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын прокурорын ахлах прокуроруудын төлөөлөл, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төлөөллүүд, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөллүүд, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөллүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл, МУИС-ын Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль Шихихутуг их сургууль, Отгонтэнгэр Их сургууль, Их засаг их сургуулийн судлаач багш нар, Ханс зайделийн сангийн суурин төлөөлөгч Феликс Гленг, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Нээлттнй нийгэм форум, Оюуны инновац ТББ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн инновац- цахимжуулалтын хорооны төлөөллүүд танхимаар нийт 80 гаруй хүн, цахимаар бүх шатны шүүгчид, шүүхийн Тамгын газрын ажилтан албан хаагчид оролцож байна.

Хурлыг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хэлсэн үгэндээ Хүн төрөлхтний түүхэнд “Дижитал эрин” хэмээн нэрийдэж буй цахим зууны технологийн эрчимтэй хөгжил, хурдацтай өөрчлөлтийн үр дүнд дэлхий даяар хүн бүр цахим орчинд албан болон албан бус харилцаа холбоо тогтоож, ажил албаа гүйцэтгэн мэдээллийн хязгааргүй орон зайд бид амьдарч байна. Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг дагаад шүүхийн системд шинэ шинэ технологийг нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 1994-2002 оноос эхлэн мэдээллийн технологийг шүүхэд нэвтрүүлэхэд үе шаттай үйл ажиллагаа явуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар шүүхэд мэдээллийн технологийн 20 гаруй программ ашиглагдаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 332 дугаар тогтоолоор баталсан “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын хүрээнд Шүүхийн цахимжуулалтыг хөгжүүлэх “Цахим шүүх-2.0” төслийг 3 үе шаттайгаар нэвтрүүлэхээр бид зорьж, эхний үе шатыг 2024 оны эхний хагас жилд амжилттай нэвтрүүлж, системийн хөгжүүлэлт суурилуулалтын ажлыг эхлүүлээд туршилтын шатандаа явж байна. Ингэснээр Шүүх эрх мэдлийн болон хуулийн салбарын байгууллагуудын цахим мэдээллийн сангийн уялдааг ханган хөгжүүлж, мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, Төрийн байгууллагын холбогдох системтэй мэдээлэл солилцох интерфейсийг бий болгох, Шүүх эрх мэдлийн байгууллагын цахим мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг сайжруулж, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх, шүүхийн дотоод мэдээллийн урсгалыг ил тод байлгах, хянах, хадгалах, ашиглах, түгээх боломж бүхий программ хангамжийг нэвтрүүлж, цахим мэдээллийн санг үүсгэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтан шүүхийн мэдээллийн системд зайнаас буюу цахимаар хандаж ажиллах техникийн болон программ хангамжийн боломжийг бүрдүүлэх, шүүхийн дата төвийн хүчин чадлыг сайжруулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, кибер аюулгүй байдлыг сайжруулах зэргээр шүүхийн цахимжуулалтыг үе шаттай хийж байна.

Шүүхийн цахимжуулалтыг хэрэгжүүлснээр иргэн эрхээ хамгаалах боломжийг дээшлүүлэх, цахим хэлбэрээр шүүхээс хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх, иргэдийн цаг хугацааг хэмнэх гэх зэрэг олон давуу байдлыг иргэд хүртэх юм. Тиймээс байгууллагыг бүрдүүлэгч хүмүүс, процесс, стратеги, бүтэц тогтолцоо, өрсөлдөх чадвар гэх зэрэг олон өөрчлөлтүүдтэй мэдээлэл технологийн сайжруулалттай хослуулан шүүхийн цахимжуулалтыг хүртээмжтэй шуурхай болгох нь бидний хувьд тулгамдаж байгаа асуудал юм.

Өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нь шүүхийн цахимжуулалтын тулгамдсан асуудлыг хөндөн ярилцаж, зөв бодлого, стратеги боловсруулах талаар олон улсын эрдэмтэн, судлаачдын илтгэлийг сонсож, харилцан туршлагаа солилцсон, олон талын ойлголтыг нэгтгэсэн, хуралд оролцогчдын бүтээлч санал санаачилгыг тусгасан үр өгөөжтэй, ач холбогдолтой хурал болно гэдэгт эргэлзэхгүй байна гэсэн юм.

Мөн ХБНГУ-ын Ханнс-Зайделиийн Сангийн Суурин төлөөлөгч Феликс Гленк, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Эрик Хилгендорф нар нээлтийн үг хэллээ.

Эрдэм шинжилгээний хуралд “Монгол Улсын цахим хөгжил: Иргэн төрийн байгууллагатай цахимаар харилцах боломж”​ сэдэвт илтгэлийг Цахим Хөгжил Инновац, Харилцаа Холбооны Яам, Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга Ш.Батзаяат, Цахимжуулалт: Монгол Улсын шүүхийн онцлог, сорилт” илтгэл​ Монгол Улсын дээд шүүхийн шүүгч доктор (L.L.D) Н.Баярмаа, “Мэдээлэл хамгаалал ба шүүхийн цахимжуулалт” Доктор, профессор Эрик Хилгендорф ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч “Конго Улсын цахимжуулалт, тулгамдаж буй асуудал” Доктор, профессор Лумингү Манзанза Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киквитийн Их сургуулийн профессор, “ Процессын эрх зүй ба цахимжилт:Хялбар ажиллагааны шүүх”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, “Цахимжуулалт ба үр ашгийн шинжилгээ” Б.Баасандорж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Герман, европын эрх зүйн төвийн судлаач, “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь цахимжуулалтын асуудал” Доктор Сэвэрин Лойффлер, “ХБНГУ-ын “Рехтс- унд Фаханвэлтэ” хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч” “ Цахимжуулалтын аюул занал – хуурамч дүрс бичлэг ба эрүүгийн эрх зүй” Николас Хертлайн ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн докторант, “Хиймэл оюун ухаан ба ялын бодлого: Хятад улсын туршлага, сорилт” Доктор, профессор Сү Жианг БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн профессор (цахимаар) оролцож илтгэлээ хэлэлцүүллээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа