Бидэнтэй нэгд

Улс төр

Хотын мэр асан Э.Бат-Үүл хотод “ХИЧЭЭЛ ЗААНА”

Нийтэлсэн

Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлыг шийдэх Ерөнхий сайдаар ахлуулсан Шуурхай штаб байгуулагдан ажлаа эхэлсэн. Гишүүдэд нь Хотын дарга Х.Нямбаатар болон сайд дарга нар багтсан том баг бүрэлдсэн. Гэтэл энэ багт хичээл заах багш бас хэрэгтэй болсон уу, хотын гоёл, соёл юу болохыг сайн мэддэг 40 мянгатынхнаас төлөөлөл урих шаардлага гарсан уу,эсвэл өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй нь МАН-ынхны орой руу орсон уу,  ямартай ч Хотын экс дарга Э.Бат-Үүлийг багтаа урьсан.

Түүний хувьд Хотын даргаар муугүй ажилласан. Өнөөгийн дарга Х.Нямбаатар шиг эрсдэл, шинэчлэл аль алийг л хийж явсан. Харамсалтай нь гэр хорооллын дахин төлөвлөлт дээр хүүгийнхээ компанийг оруулсан, тендер өгөхдөө “По” М.Ганбаатар  нарын гар хөл болох нэг ч ажилчингүй “цүнхний компани”-д зөвшөөрөл өгсөн зэргээс болж буруудсан. Хотын даргаас бууснаас хойш Украиныг дэмжиж, туг далбааг нь барьж гүйх, жагсах зэргээр “гудамжинд гарсан” түүнийг Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлыг шийдэх Шуурхай штаб эгнээндээ авснаар  ийнхүү дээш нь залжээ.

“Хотын төлөө албан тушаалгүй ч зүтгэнэ” хэмээсэн Э.Бат-Үүл цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болсон аж. Харин Ардчилсан намынхан нь түүнийг МАН-ынханд зүтгэх гэлээ хэмээн буруутгаж, шүүмжилж, “хэрүүлийн алим” энд тэндгүй өнхөрч буй сурагтай.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ