Бидэнтэй нэгд

Дэлхий

Украины ерөнхийлөгч: АНУ-ын Европт үзүүлэх дэмжлэг цаашид баталгаатай байхаа больсон

Нийтэлсэн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европыг нэгдсэн армитай болж, хамтын гадаад бодлоготой болохыг уриалж, АНУ-аас Европт үзүүлж байсан баталгаатай дэмжлэгийн үе дуусаж байгааг анхаарууллаа.


Энэ долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хооронд болсон утасны яриа Киевын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байдалд хүргэсэн. АНУ-ын Цагаан ордон Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг ач холбогдолгүй мэтээр дүгнэж, хэлэлцээрээс Украин үл тоогдож эхэлж байгаа гэсэн айдас төрүүлжээ. Зеленский Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр бямба гарагт үг хэлэхдээ, “Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Трамп надтай ярилцахдаа Путинтэй хийсэн ярианыхаа талаар хэлсэн. Гэхдээ нэг ч удаа ‘Америкт Европ хэрэгтэй’ гэж дурсаагүй.

Энэ өөрөө ихийг хэлж байна” гэж онцлоод “АНУ Европыг үргэлж дэмждэг байсан хуучин цаг ард өнгөрлөө. Европ өөрийн гэсэн армитай болох ёстой ” хэмээн тэр нэмж хэлэв. Мюнхений аюулгүй байдлын чуулганд Зеленский сэтгүүлч Кристиан Аманпуртай тайзан дээр ярилцахдаа “Трампын эхний дипломат яриа Путинтэй байсанд сэтгэл дундуур байсан. Одоо харин Трамп Путинтэй Зеленскийгээс өмнө уулзвал бүр ч аюултай, Трамп өөртэй нь эхэлж уулзах ямар нэгэн зүйл дурдаагүй хэдий ч Украины дайныг дуусгах тодорхой төлөвлөгөө боловсруулахын тулд Трамптай яаралтай уулзах хэрэгтэй” хэмээн Зеленский мэдэгдсэн байна.

      Зеленскийгийн мэдэгдлийн өмнөх өдөр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Ди Ванс, Мюнхений бага хурал дээр Европын холбоотнуудыг шүүмжлэх үедээ түүний үгэнд Украин болон Оросын асуудлыг бараг дурдаагүй нь анхаарал татав. Зеленский Европыг нэгдсэн армитай болохыг уриалж, АНУ цаашид Европт цэргийн дэмжлэг үзүүлэх нь баталгаагүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлжээ.

 

“Бодит байдалтай нүүр тулцгаая, одоо АНУ-аас Европын аюулгүй байдалд хамаатай асуудлаар бидэнд анхаарал хандуулахгүй байх магадлал тун өндөр боллоо. Олон улсын удирдагчид Европ өөрийн гэсэн батлан хамгаалах хүчинтэй байх ёстой тухай удаа дараа ярьж байсан. Бидэнд Европын арми хэрэгтэй” гэж тэр хэлэв. “Өчигдөр Мюнхенд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн мэдэгдэл энэ бүгдийг маш тодорхой болголоо. Европ, Америкийн олон арван жилийн харилцааны үе дуусаж байна. Одооноос бүх зүйл өөрчлөгдөнө, Европ үүнд зохицон бэлтгэгдэх шаардлагатай” гэж Зеленский онцлов.

ЗЕЛЕНСКИЙ: “ПУТИН ТРАМПЫГ АШИГЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА”

Цаашлаад Путин АНУ-ын ерөнхийлөгчтэй ганцаарчилсан хэлэлцээр хийх замаар дэлхийг өөрийн хүссэнээр хуваах гэж оролдож байгааг анхааруулжээ. “Путин энэ оны тавдугаар сарын 9-нд АНУ-ын ерөнхийлөгчийг Москвагийн төв талбай болох Улаан талбайд урихыг оролдоно. Гэхдээ энэ бүгд Трампыг нэр хүндтэй удирдагчийн хувиар бус, өөрийн тоглолтод оролцогч мэт харагдуулахыг хүсэж байгаа. Бидэнд энэ хэрэггүй” гэж Зеленский мэдэгдэв. Илтгэлийн үеэр Зеленский “Би Трампт Путин түүнээс айдаг гэж хэлсэн, тэр ч сонссон. Одоо Путин ч үүнийг мэдэж байгаа” хэмээн Зеленский хошигнон хэлэхэд танхим дүүрэн инээд цуурайтжээ.

Мөн Зеленский, Путин НАТО-д хамгийн их нөлөө үзүүлж байна хэмээн онцолж, “Одоогийн байдлаар НАТО-гийн хамгийн нөлөө бүхий гишүүн нь Путин бололтой учир нь түүний хүсэл сонирхол НАТО-гийн шийдвэрийг хааж чадаж байна. Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээр хийх ёсгүй гэдгийг дахин сануулаад Украины талаарх шийдвэрийг Украингүйгээр гаргахгүй. Европын талаархи шийдвэрийг Европгүйгээр гаргахгүй.

Европ өөрийг нь хөндсөн асуудлаар хэлэлцэх ширээнд заавал суух ёстой” гэж тэр хэлжээ. Зеленскийн энэхүү мэдэгдлийн дараа Польшийн Ерөнхий сайд Дональд Туск Европ яаралтай арга хэмжээ авахгүй бол Украины асуудлыг бусад томоохон улс орнууд өөрсдийнхөөрөө шийдвэрлэх эрсдэлтэйг санууллаа. “Энэ төлөвлөгөөг яг одоо боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Цаг алдах эрх бидэнд байхгүй” гэж Туск “Х” (хуучнаар Twitter) платформд бичжээ.

CGTN мэдээ10 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн