Бидэнтэй нэгд

Улс төр

МАВСУЗ холбоо шинэ удирдлагатай боллоо

Нийтэлсэн

Дөрвөн жил тутам болдог Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо (МАВСУЗ)-ны тавдугаар бага хурал өнгөрсөн Баасан гарагт /2025-02-14/ Оросын шинжлэх ухаан, соёлын төвд /ОШУСТ/ болов. Тайлан-сонгуулийн энэ хурлаар тус холбооны 2021-2024 оны ажлын тайлан, санхүүгийн байдлын талаарх мэдээллийг сонсон хэлэлцэж, Холбооны Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгон баталлаа.


Орос, Зөвлөлтөд сургууль төгсөгчдийн үе үеийн төлөөллийг хамарсан энэ хуралд мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Садыкова Людмила Рафкатовна, ЭСЯ-ны Соёл, боловсрол хариуцсан атташе, монгол судлаач Борис Хабижевич Кушхов нарын гурван залуу төлөөлөгч оролцсон юм.

Тайлангийн хугацаанд болж өнгөрсөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, сансрын хамтарсан нислэгийн 45 жил, Халхын гол дахь ялалтын 85 жил, МАВСУЗ-ын хамгийн ойрын түнш ОШУСТ-ийн 45 жилийн ой зэрэг түүхэн, тэмдэглэлт олон үйл явдлыг тохиолдуулан төр, засгийн болон төрийн бус байгууллагуудаас зохион байгуулсан удаа дараагийн ажил, арга хэмжээнд төгсөгчдийн төлөөллийг оролцуулахад анхааран ажиллаж ирснээ Холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаа мэдээллээ. Мөн Монголоос ОХУ-д оюутан суралцуулж эхэлсний 100 жил, МАВСУЗ холбооны 50 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу өргөн хүрээтэй тэмдэглэж Орос, Зөвлөлтөд сургууль төгсөгчдийн Олон улсын зохицуулах зөвлөл «Инкорвуз-XXI» байгууллагын дарга Л.И.Ефремова тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-ын 22 их сургуулийн төлөөллийг оролцуулсан баярын хурал амжилттай зохион байгуулснаа тэрбээр тайлагнасан юм.

Энэ хугацаанд МАВСУЗ холбоо Инкорвузын шугамаар 30-аад төгсөгчид магистрын сертификат олгуулж, 18 хүүхдийг ОХУ-д тэтгэлгээр суралцуулжээ. Орос-Украины дайны улмаас ОХУ-д суралцах хүүхдийн тоо эрс цөөрсөн нь байгууллагын санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн, зохиож буй ажил, арга хэмжээндээ залуу төгсөгчдийг татан оролцуулах ажил хангалтгүй байгаа, цаашид Холбооны ажлын арга, хэлбэрийг баяжуулж, хөдөө орон нутаг дахь төгсөгчдөө мэдээллээр ханган эргэх холбоогоо сайжруулах, Азийн орнуудын төгсөгчдийн холбоодтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, ялангуяа залуу төгсөгчдийг үйл ажиллагаандаа татан оролцуулах шаардлагатай байгаагаа Д.Цогзолмаа дарга тайландаа дурдахдаа “2023 онд зохиосон сагсан бөмбөгийн тэмцээнд 200 гаруй залуу төгсөгч хамрагдсанаас харахад залуучуудаа татахын тулд урлаг-спортын арга хэмжээг тогтмолжуулах нь чухал” болохыг онцлон тэмдэглэлээ.

Бага хурлын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество  агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал В.В.Кильпякова хэлсэн үгэндээ “Монголчууд ОХУ-д голдуу хууль эрхзүй, олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр суралцаж байна. Тоон технологи, дижитал шилжилтийн энэ эрин үед хүүхэд залуус мэргэжлээ зөв сонгох, орчин үед эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн баримжаатай болоход нь Орост төгсөгчдийн мэдлэг, туршлага хэрэгтэй төдийгүй ОХУ-ын их, дээд сургуулиуд ч элсэлтийн ажлаа амжилттай зохион байгуулахад төгсөгчдийнх нь энэ чиглэлээрх тусламж дэмжлэг шаардлагатай байна” гээд хөдөө, орон нутгийн хүүхдүүдийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт түлхүү хамруулахад анхаарч ажиллахыг чухалчилж байв.

“Өнгөрсөн дөрвөн жил үйл явдлаар дүүрэн байсан бол энэ жилийн хувьд Эх орны их дайны ялалтын 80 жилийн ой  хэмээх онцгой том тэмдэглэлт үйл явдал тохиож буй нь МАВСУЗ-ын үйл ажиллагаагааны голлох чиглэл болж байна. Энэ том ойгоор төгсөгчид маань төгссөн хотынхоо баяр ёслолын арга хэмжээнд албан ёсны статустайгаар оролцох нь чухал. Россотрудничество агентлаг, Русский дом (ОШУСТ буюу РЦНК) хоёртой хамтран төгсөгчдөө ойн баярын арга хэмжээнд оролцуулна” гэж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл энэ үеэр үг хэлэхдээ мэдэгдлээ.

Бага хуралд оролцогчид өнөөгийн улс төр, геополитикийн амаргүй нөхцөл байдал, өрнөдийн орнуудын хоригууд хоёр орны бизнесийн орчин, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаад, мөн эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлага, түүхэн үнэт зүйлээ залуу үедээ хэрхэн өвлүүлж үлдээх тухай асуудалд, ялангуяа хоёр орны харилцааны түүхийг илт гуйвуулах хандлага гарч буйд сэтгэл ихээхэн зовниж байгаагаа илэн далангүй илэрхийлж, санал бодлоо солилцсон юм.

Хуралд оролцогсод МАВСУЗ холбооны 2021-2024 оны ажил, санхүүгийн үйл ажиллагааг “Хангалттай” хэмээн үнэлээд цаашид ажиллах Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 21 хүнтэй байхаар хэлэлцэн тогтож, хуучин гишүүдээс Д.Цогзолмаа, А.Даваасүрэн, Э.Оюунтэгш, Ж.Рэнцэн-Амгалан, Б.Мөнхсайхан, Ж.Нямтүшиг, С.Отгонцэцэг нарыг улируулан сонгов. Мөн хот хотын болон залуу үеийн төлөөллийг хамруулах үүднээс Ц.Бүжидмаа (Екатеринбург), О.Найманжаргал (Улаан-Үд), Д.Батжаргал (Краснодар), Л.Болд-Эрдэнэ, Б.Болор, П.Батхуяг,  С.Дэмбэрэл (Эрхүү), Г.Оюунтунгалаг, Д.Алтансүх, Ц.Гансүх нар (Москва)-ын зэрэг хүмүүсийг нэмж сонголоо.

Мөн Холбооны Хяналтын зөвлөлийг өмнө нь Удирдах зөвлөлийн гишүүн байсан Э.Ганболдоор ахлуулан Б.Бадамцэцэг, И.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулав.

ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн хүчийг нэгтгэн чиглүүлэх, тэдний эрх, мэргэжлийн ашиг сонирхлыг дэмжин хамгаалах зорилгоор 1972 онд байгуулагдсан МАВСУЗ холбоог Монгол Улсын ШУА-ийн үе үеийн Ерөнхийлөгчид тэргүүлж ирсэн түүхтэй. Энэ уламжлалын дагуу тус холбоог тэргүүлж асан ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл УИХ-ын гишүүн болсноор ШУА-ийн шинэ Ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны доктор, профессор С.Дэмбэрэл хуралд оролцогчдын 100 хувийн саналаар МАВСУЗ холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өөрт нь итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлээд МАВСУЗ холбооны үйл ажиллагааг түүний Дэд ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар 24 жил хавсран ажилласан Д.Цогзолмаа гавьяатгүйгээр төсөөлөхийн аргагүй тул энэ хүний олон жилийн баялаг туршлагаас суралцахын тулд Холбооныхоо Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгож, удирдлагад нь тодорхой  салбар, чиглэл хариуцсан 4-5 дэд ерөнхийлөгч ажиллуулах, тэдгээр дэд ерөнхийлөгчийг хожим Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж байж шийдвэрлэх санал дэвшүүлэв. Тийнхүү Д.Цогзолмааг МАВСУЗ холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, харин Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Ариунааг МАВСУЗ-ын Гүйцэтгэх захирлаар тус тус сонгов.

Орос/ЗХУ-д сурч боловсорсон үе үеийнхний төлөөлөл ээлжит Бага хурлаа өндөрлөх үеэр Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид хэсэгчилсэн тоглолт хийн ая дуугаа өргөлөө.

С.Отгонцэцэг

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий1 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм1 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр1 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент1 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм1 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо