Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.БЯМБАБАЯР: Орос, Хятадуутай уулзахад “Танайхан чинь хөгжмийн зохиолчдоо харж үздэггүй юм уу” гээд гайхдаг

Нийтэлсэн

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяртай ярилцлаа


-Аливаа улс орны хөгжмийн ертөнц ихэд хүчирхэг байдаг. Харин манай улсын хувьд хөгжмийн байгууллага маань өөрийн гэр оронгүй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Та хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүний хувьд дээшээ санал тавьсан уу?

-Монголын хөгжмийн зохиолчдын холбоо байгуулагдсан цагаас хойш нэгэн жарны нүүрийг үзэж байна, Би энэ ажлыг авснаас хойш Ерөнхий сайдад ч бичиг хүргүүлсэн. Ерөнхийлөгчтэй нь ч уулзсан. Тусыг эс олоод байна. Манай БСШУЯ-нд Соёл урлагийн газар гэж байдаг ч хөгжимдөө нөлөөлдөггүй. Дэлхийн ямар ч улс оронд урлагаа хөгжүүлээд бизнесээ аваад явдаг. Жишээ нь гэхэд л Солонгос улсаас “Жангум” гэдэг кино оруулж ирж, манай нийгмийг байлдан дагуулсны дараа өчнөөн Солонгос хоолны газар, Солонгос дэлгүүр, саун нээгдэв. Миний үеийн хөгшин авгай таараад Солонгос хоолны газар орох уу гэж бөөлжис цутгамаар юм ярьж байна. Төрөөс ямар ч анхаарал тавихгүй юм.

-Тэгэхээр урлаг төдийгүй хөгжмийн ертөнц уналтын байдалд байна гэж болох уу?

-Хамгийн гол нь төрөөс бодлого зохицуулалт байхгүйд байгаа юм. Түүнээс биш манай хөгжмийн зохиолчдын чадал чансаа сайн. Ер нь сайн хөгжмийн зохиолч бэлдэхэд доод тал нь 20 жилийн хугацаа хэрэгтэй. Өнөөдөр манай залуучууд Л.Балхжавын хэдэн дуу сонсч, бааранд тайчиж бүжиглэдэг нүцгэн хүүхнүүдээ урлаг гэж ойлгодог.

-Тэгэхээр хөгжмийн залуу үе дэлхийн тавцанд гарах цаг хол байгаа юм байна. Энэ талаар ямар нэг арга хэмжээ авч болохгүй юу?

-Харин ч зарим залуучууд маань хувиараа сайт нээж дэлхийтэй харилцаж байна. Түүнээс биш төрөөс ямар ч хөтөлбөр гаргаж, бодлого боловсруулсан юм алга. Залуус дэпхийн хэмжээнд гарч үзъе гэж бодсон ч ямар ч боломж алга.

-Уран бүтээлч хүний нүд, сэтгэлээр харж байхад Монголын ирээдүй ямар харагдаж байх юм?

-Ирээдүй бүр ч бүрхэг болж байна. Хамгийн гол нь хүүхдийн хөгжмийн боловсролд үндэсний урлаг алга алга болчихсон нь том айдас. Хүүхдийн төлөвших нас бол сургуулийн өмнөх нас. Гэтэл энэ насанд нь сургаж байгаа хөтөлбөрт ямар ч үндэсний гэх юм алга. Тэднийг энэ төлөвших насанд нь үндэсний үзэл суулгаад дараа нь юу ч сургаж болно. Гэтэл манайхан дөнгөж төлөвших насанд Англи, Хятад, Орос гээд гадаад сургуулиудад өгдөг. Энэ нь хүүхдийг Монгол биш болгож хүмүүжүүлж, төлөвшүүлдэг. Одоо Монгол хүүхэд төрөхөө болилоо.

Хүүхдийг ерөөсөө үндэсний тоглоомоор л төлөвшүүлдэг. Гэтэл энэ нь алга болчихлоо. Үүнд л их эмзэглэх юм.

-Нийгэм сүүдэртэй хэдий ч гэгээтэй зүйл харагдаж байгаа байх?

-Гэрэл гэгээ харагдахгүй л байна даа. Аливаа улс орны хөгжлийг хөгжмөөр хэмждэг жишиг дэлхий нийтэд тогтсон зүйп. Нийгэм бухимдалтай хөгжил буурай орны иргэд хошин урлаг руу хошуурдаг. Өнөөдөр бид яг ийм байна. Манай улс төрчид ч үүнийг мэдрэхгүй, тэрүүхэндээ хэрэлдэж, луйвардаж байна. Улстөрч гэдэг чинь ура хашигарч, зангиа зүүсэн хүнийг хэлдэггүй юм. Улс орныхоо эрх ашгийн төлөө, үндэсний үзлийн төлөө явдаг хүнийг хэлдэг юм. Тэдний өмнө “Киви”, “Гурван охин”-ыг оруулаад шалдлах юм бол урлаг гэж ойлгодог тэнэгүүд байдаг. Ийм упс төрчид орны урлаг хөгжинө гэдэг хэцүү.

-Дээр та манай хөгжмийн урлагийг дэлхийн хэмжээнд гарчих боломж бий гэсэн. Өнөөдөр манай хөгжмийн урлаг дэлхийн хэмжээнд харахад альхан хавьд яваа юм?

-Дэлхийтэй холбох бодлого алга байна. Түүнээс би боломж хийгээд уран бүтээлчдийн чадал бий гэдгийг ахин хэлъе. Энэ бол муу хэлдэг ч Оростой нөхөрлөсний буян, Орос улсад олон хүн хөгжмийн боловсрол эзэмшиж, өрнийн сонгодог урлагийг нааш зөөвөрлөсөн. Өнөөдөр бид дэлхий сонгодогуудыг ч тавьж л байна.

-Утга зохиолын хэмжээнд “Болор цом” гэдэг наадам бий. Үүнийг сүүлийн үед найрааны наадам гэх болсон. Үүний адил ‘Морин хуур” наадмыг ийн ярих болжээ. Таны хувьд ямар хариулт өгөх вэ?

-“Морин хуур”-т тийм зүйл байхгүй. Яагаад гэвэл бүх зүйл үзэгчдийн нүд, сонорт ил болж өнгөрдөг. Оролцож байгаа уран бүтээлчдэд амьдаараа дуулах шаардлага тавьдаг. Хэрвээ “Морин хуур”-т найраа байх юм бол мэдэгдэнэ. Би энэ наадамд гурван удаа түрүүлсэндээ их баярлаж явдаг. Тэр Д.Лувсаншарав, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж гэсэн Монголын том хөгжмийн зохиолч нартай тайзан дээр уралдаж түрүүлсэн гэж бодохоор баярлаж явдаг. Өнөөх цолгүй бөх гэгчээр олон алдартнуудтай тайзан дээр үзэж авсан юм. Улсын баяраар бөхөд цол өгдөг биз дээ. Үүн шиг л цол өгөх хэрэгтэй. Энэ наадмыг төрийн хэмжээнд авч үзэх хэрэгтэй гэж боддог.

-Таны хувьд энэ наадмыг өөрийн мөн чанар, уран бүтээлчдийн хувьд биш, төр үнэгүйдүүлж байна гэх гээд байх шиг?

-Тийм. Энэ сайхан наадмыг төр ивээлдээ авч өчүүхэн ч атугай харж үзээгүйгээс ийн ярих болсон. Өөрөөр хэлбэл нэр хүндийг нь унагах гээд байна. Тэд бол нэг тийм наадам п байдаг. Тэгээд нэг нь түрүүлдэг гэсэн шиг ханддаг.

Уг нь түмнийхээ өмнө авъяасаараа түрүүлнэ гэдэг маш сайхан хэрэг. Манай холбооноос “Алтан намар”, “Морин хуур” гэсэн хоёр наадам зохион байгуулдаг.

Үүнийгээ пүүс, компани гуйж байж сая нэг болгодог. Үнэнийг хэлэхэд энэ хоёр наадмыг зохион байгуулах үеэр хүмүүс ч утсаа авахаа больдог. Өнөөдрийн байгаа нийгмийн байдлыг харж байхад эмч, багш нарыг багаас нь удам судрыг нь сайн судалж байж бэлтгэх ёстой юм шиг санагддаг.

-Бас нэг зүйл асуухад төрөөс олгож байгаа шагнал хавтгайрч байна гэх юм. Зарим нь ч хийснийг үнэлж байгаа нь зөв гэх юм. Таны хувьд юу гэхсэн бол?

-Манайд өгөөд байгаа шагнал бол бодитой үнэн зүйл биш. Соёл урлагийн хороо гэж байгуулагдпаа. Үүгээр дамжуулж шийддэг болох байх гэж бодож байна. Энэ нь хамгийн бодитой зүйл байх болно. Түүнээс биш УИХ-д танилтай нь ч юм уу, Ерөнхийлөгчийг таньдаг нь авдаг байж болохгүй.

-Хаа хаанаа нийгмийн бухимдалтай байгаа учраас өөрийн эрхгүй энэ сэдвийг хөндөх юм. Ингэхэд хөгжмийн ертөнцөд хөл тавьж байсан түүхээсээ хуучлахгүй юу?

-Анх бүр зургаан настай гармон хөгжим тоглож эхэлсэн. Харин жинхэнэ хөгжмийн ертөнцтэй холбогдсон нь 1975 он. Энэ онд манай бүх л хөгжмийн аваргуудын суралцсан Багшийн дээдийн хөгжмийн ангид суралцсан.

-Анх хөгжмийн ертенцөд хөтөлсөн багш хийгээд анхны уран бүтээлийн талаар ярихгүй юу?

-Анх бол хэнээр ч хөтлүүлэлгүй гармон хөгжимтэй орж ирсэн. Харин 10 жилийн хөгжмийн багш бол Б.Очирбат гэж байсан. УБДС-д ирэхэд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц Чинзориг асан байпаа. Хүүхэд байхад магтаал уншдаг, “Далан худалч’’-ын үлгэр уншина гээд юм юм л болдог байсан. Миний анхны уран бүтээл бол Д.Алтангэрэлийн шүпэг “Эрийн сайхан хийморь” дуу байна даа. Яруу найрагчдын хувьд бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй ч хийсэн. Ш.Сүрэнжавтай, Т.Галсантай гээд бүтээл хийсэн. Гэхдээ миний уран бүтээлийн хамтрагч нар бол Ардын уран зохиолчоос эхлээд 10 дугаар ангийн хүүхэд ч байдаг. Заавал одон, тэмдэгтэй том хүмүүс гоё, сайхныг бичдэг юм биш.

-Би нэг дэмий шахам асуулт тавья. Та нэгэн үе дарсыг багагүй хүртэж байгаад больсон. Ууж идэж байсан үеийн уран бүтээл, одоо хийж байгаа бүтээл хоёрын ялгаа байх юм уу?

-Ямар юмны ялгаа байх вэ. Чи архи ууж байсан үедээ уран бүтээл хийж байсан гэж асуух гээд байна уу. Халамцуу бичсэн дуу муу байна гэж байхгүй. Яагаад гэвэл согтуу байж болно. Тэр онгод, авьяас согтуу байдаггүй юм. Тэр нь цоо эрүүл байгаа учраас уран бүтээл төрдгөөрөө төрнө.

-Аливаа уран бүтээлчид зовж төрүүлсэн бүтээл байдаг. Бас их амархан бүтсэн ч байдаг. Энэ талаар?

-Дууны хувьд бол нэг их зовоодоггүй. Сайн шүлгийг харахад л өөрөө ая дантайгаа байдаг. Дуу бол шууд авьяас мэдрэмжээр төрдөг учраас харьцангуй зовоогоод байдаггүй. Харин хөгжмийн бүтээл бол өөр. Түүн дээр ажиллана, сууна, нягтлана гэж ажил бий. Уран бүтээлч л болсон хойно зовж бүтээсэн бүтээл байлгүй яах вэ. Намайг орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүй “Энэ Бямбабаяр өгүүллэгт ч ая хийх хүн” гэж бичсэн байдаг. Уран бүтээлийг янз бүрээр л хийж ирсэн дээ.

-Яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсан та хоёрын “Аясын бүүвэй намуун салхинд” гэсэн мөртэй дуу байдаг. Таны хувьд ямар хүнд зориулсан бэ. Найрагчийн хувьд бол энэ тухай ярьж байсан?

-Тэр шүлгийг чинь А.Эрдэнэ-Очир агсан бичсэн шүү дээ. Миний хувьд бол аяаа бичихдээ хэнийг ч бодсон байж болно. Энэ бол мэдээжийн хэрэг. Дуу эзэнтэй байх нь бий.

-Б.Бямбабаяр гэдэг хүн “Морин хуур” наадмын гурван удаагийн тэргүүн гээд таны олон нийтийн дууг ард түмэн мэднэ. Харин хөгжмийн бүтээл гэвэл юу байна?

-Миний хувьд “Алтан намар” хөгжмийн наадмаас таван шагнал хүртсэн. Дан хөгжмийн бүтээл ч бий, Морин хуурын дөрвөл ч бий. Найрал хөгжмийн концерт ч бий. ОХУ-ын Халимагт болсон Монгол туургатны наадамд ‘Монгол шатар” симфониор оролцоод ирсэн. Тэр бүтээл маань ЗХУ-ын Хөгжмийн зохиолчдын холбооны “Хүндэт гишүүн” болгосон. Энэ бол Монголынхоо хөгжмийн зохиолчдыг гадаад орны уран бүтээлчтэй  хамтарч ажиллах боломжтой болгосон гэсэн үг. Орос, Хятадын хөгжмийнхөнтэй уулзаад ярьж суухад танайх чинь хөгжмөө, хөгжмийн зохиолчдоо харж үздэггүй юм уу гээд гайхаж суудаг.

 

zindaa.mn

CGTN мэдээ24 цаг өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ1 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Улс төр2 өдөр өмнө

Исэгахама ояката: Сүмогоор дамжуулан Монголын хөгжилд хувь нэмэр оруулсаар байх болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“1.5 тэрбум хүн амын шинэчлэл рүү замнах” шинэ төсөл боловсрууллаа

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Цөлд дэлгэрсэн цэцэг

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа