Бидэнтэй нэгд

Дэлхий

Канадын Либериал нам Жастин Трюдогийн залгамжлагчаар Марк Карниг сонгов

Нийтэлсэн

Марк Карни хэдэн сар үргэлжилсэн, өндөр өрсөлдөөнтэй сонгуулийн үйл явцын эцэст Канадын Либериал намын шинэ тэргүүнээр сонгогдлоо.

Тэрбээр одоо намын удирдагчаар ажиллаж, ирэх холбооны сонгуульд либериалуудыг тэргүүлэн оролцох үүргийг хүлээж байна. Холбооны сонгууль аравдугаар сараас өмнө болох ёстой ч үүнээс эрт зарлагдах магадлалтай. Карнигийн хувьд гол өрсөлдөгч нь одоогоор санал асуулгад  тэргүүлж буй Консерватив нам байх төлөвтэй. Карни Либериал намын тэргүүнээр шууд ажиллаж эхлэх ч Жастин Трюдо тодорхойгүй хугацааны туршид Канадын ерөнхий сайдын албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллана. Карнигийн анхааралдаа авах хамгийн том асуудлуудын нэг нь АНУ-тай муудаж буй харилцаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын нутгаас хууль бус цагаачид АНУ руу шилжин орж буйд Канадын Засгийн газрыг буруутгаж, улмаар Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох талаар сүрдүүлж, мөн тус улсын импортод өндөр татвар ногдуулахаа мэдэгдэж, түүнчлэн Цагаан ордон АНУ-ын хилээр нэвтрэх фентанил(хар тамхи)-ийн урсгалыг таслан зогсоох шаардлагатай гэж үзжээ. Сонгуулийн үр дүн гарсны дараа Карни анхны мэдэгдэлдээ АНУ-тай үүссэн хурцадмал байдлыг онцолж, “найдвартай худалдааны түншүүдтэй шинэ харилцаа бий болгоно” гэдгээ мэдэгдэв. Тэрбээр мөн АНУ-тай харилцан ногдуулсан тарифыг цуцлахгүй гэдгээ онцолж, “Америкчууд бидэнд хүндэтгэл үзүүлтэл бид арга хэмжээ авах болно. Шинэ аюул занал шинэ санаа, шинэ төлөвлөгөө шаарддаг” гэж тэрээр Либерал намын хурал дээр хэлсэн юм.

 

 

Карни Трампын засаг захиргааны тарифын бодлогыг эрс шүүмжилж, “АНУ-ын ерөнхийлөгч Канадын гэр бүл, ажилчид, бизнесийг довтолж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, бас зөвшөөрөхгүй” гэжээ. “Худалдаа ч бай, хоккей ч бай, Канад ялна” хэмээн тэр нэмж хэлсэн байна. АНУ-тай үүссэн дипломат маргаан Канадын нийгэмд өргөн хүрээнд нөлөөлж, Канад дахь Үндэсний хоккейн лиг (NHL) болон Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ийн тоглолтын үеэр АНУ-ын төрийн дуулал эгшиглэх үед үзэгчид шүүмжлэлтэй хүлээж авч, эсэргүүцэл илэрхийлэх болсон байна. Карни одоо Консерватив намын тэргүүн Пьер Пуальевртэй нүүр тулан өрсөлдөх болно. Пуальеврыг өмнө нь Трампын арга барилтай төстэй улстөрч гэж харьцуулагдаж байсан ч тэрбээр сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгчөөс зайгаа барьж, “би MAGA биш” хэмээн мэдэгдсэн. Либериал намын санал хураалтын өмнөх өдөр Пуальевр Карниг хатуу шүүмжилж, “Трюдотой хамтарч ажиллахдаа Карни Канадын эдийн засгийг сулруулж, өөрийн ашиг сонирхлын төлөө АНУ-ыг хүчирхэгжүүлсэн” гэж мэдэгджээ. Карни сонгуулийн үр дүн гарсны дараа Пуальеврийн шүүмжлэлд хариу өгч, “Дональд Трамп биднийг хувааж, эзлэх гэсэн төлөвлөгөөтэй. Харин Пуальеврийн бодлого улс орныг хагалан бутаргаж, эмзэг байдалд оруулна” хэмээн мэдэгдсэн байна. Сүүлийн долоо хоногт Консерватив намын санал асуулгад тэргүүлэх үзүүлэлт багасаж, Трюдо, Карни болон бусад Либериал намын удирдагчид АНУ-тай үүссэн худалдааны маргааны асуудлаар хатуу байр суурь илэрхийлэх болсон. Жастин Трюдо Либерал намыг 10 гаруй жилийн турш удирдсан бөгөөд 2015 онд засгийн эрхийг авч, “Канадын төлөөх нарлаг зам” хэмээх уриатайгаар ялалт байгуулж байсан. Тэрбээр 2021 оны сонгуулиар эрх мэдлээ хадгалсан ч парламентад олонхын суудлаа алдсан. Трюдогийн улс төрөөс гарах шийдвэр нь сүүлийн жилүүдэд улс төрийн хямрал, эдийн засгийн хүндрэлийн улмаас хийгдэж буй бөгөөд түүний орлогч Ерөнхий сайд, Сангийн сайд асан Кристия Фрилэндийн гэнэт огцорсон нь үүнд нөлөөлсөн. Либериал намын тэргүүний хувиар Трюдо сүүлчийн мэдэгдлээ хийж, Канад АНУ-аас ирж буй “үндэсний хэмжээний томоохон сорилттой” тулгарч байгааг онцлон хэлжээ. “Энэ бол улс орны хувь заяаг шийдэх мөч” гэж тэрбээр Оттавад болсон намын хурал дээр хэлэв. “Бид хөрш орноосоо ирж буй эдийн засгийн хямрал, сорилтуудтай нүүр тулж байна. Гэвч канадчууд хэн болохоо харуулж байна” гэж Трюдо хэлжээ.

 

Трампын бодлогод хариу арга хэмжээ авах төлөвлөгөө

 

Санхүүгийн салбараас гараагаа эхэлсэн Карни 2019 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт, арга хэмжээг хариуцсан тусгай элчээр томилогдож байсан. Тэрбээр цэвэр эрчим хүч, уур амьсгалын бодлого болон Канадын эдийн засгийн өсөлтийг гол зорилтоо болгон дэвшүүлжээ. Карни Альберта мужийн Эдмонтонд өссөн бөгөөд улс төрийн үйл ажиллагаандаа 2008 оны санхүүгийн хямралын үеэр улсын өрийн зохицуулалтад оруулсан хувь нэмэр, мөн Их Британийн эдийн засгийг Brexit-ийн үед удирдсан туршлагаа онцолсон. Тэрбээр Канадын эдийн засгийг байгалийн баялаг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал ашиглан хөгжүүлэхээр зорьж, цэвэр эрчим хүчний салбарт тэргүүлэгч болгоно гэдгээ амласан. Түүнчлэн нүүрстөрөгчийн татварын ачааллыг иргэдээс компаниуд руу шилжүүлэх санал гаргаж, түлшний татварыг бууруулахын оронд хүлэмжийн хийг багасгах урамшуулал санал болгохоор төлөвлөж байна. Карни Трампын засаг захиргааны бодлогын эсрэг хатуу байр суурь баримталж байгаа. Өнгөрсөн сард АНУ Канадын импортод өндөр татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа тэрбээр АНУ-д адил хариу арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн. АНУ-аас Канад руу фентанил хууль бусаар нэвтрүүлж байгаа гэх Трампын мэдэгдлийн дараа Карни ярилцлага өгөхдөө “Бид бие даасан, тусгаар тогтносон улс. Бид өөрсдийгөө дэлхийн хамгийн агуу улс гэж үздэг. АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд биднийг удаа дараа доромжилсон. Гэхдээ бид эдгээр доромжлолыг тоохгүй” гэжээ.

Х.Энхболд

CGTN мэдээ4 цаг өмнө

“Хятадын хавар” дэлхийн яриа хэлэлцээний АНУ дахь тусгай арга хэмжээ Аддис-Абебад болов

Эдийн засаг6 цаг өмнө

З.Нарантуяа: Хөгжлийн Банк одоо цэвэр хөгжлийн төсөлд санхүүжилт өгдөг болно

Засгийн газар11 цаг өмнө

Ерөнхий сайд кабинетын сайд нартайгаа уулзалт хийж байна

Нийгэм11 цаг өмнө

Улаанбурхан өвчний дархлаажуулалт улсын хэмжээнд 95 хувьтай байна

Энтертайнмент11 цаг өмнө

Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа

Энтертайнмент12 цаг өмнө

Чингис хааны эгшигт ертөнцийн талаар Германы “Berliner Morgenpost” сонинд нийтлэгджээ

Дэлхий12 цаг өмнө

Трамп Канадын ган, хөнгөн цагааны татварыг 50 хувь болгоно гэж сүрдүүлсэн ч удалгүй цуцлав

Дэлхий12 цаг өмнө

Трамп: “Тесла”-г эсэргүүцэж буй үйлдлийг дотоодын терроризмд тооцно

Боловсрол13 цаг өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр13 цаг өмнө

Хөгжлийн банкны хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар яллах тогтоолоо гардан авчээ

Эдийн засаг13 цаг өмнө

УБТЗ 11 улстай төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээгээ зөвшилцөж байна

Дэлхий13 цаг өмнө

Канадын Либериал нам Жастин Трюдогийн залгамжлагчаар Марк Карниг сонгов

Нийгэм13 цаг өмнө

Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Засгийн газар13 цаг өмнө

Ерөнхий сайд, зарим сайд нартай яаралтай хуралдаж байна

Нийгэм13 цаг өмнө

Ц.Дуламсүрэн: Эрлийз адуугаар “гаршсан” бүлэглэл монгол өв соёлыг устгаж байна

Дэлхий3 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий1 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм3 долоо хоног өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм1 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг1 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг1 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг1 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг1 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг1 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий2 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр3 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд3 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм4 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм5 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент9 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент9 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ