Дэлхий
Трамп Канадын ган, хөнгөн цагааны татварыг 50 хувь болгоно гэж сүрдүүлсэн ч удалгүй цуцлав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канадын ган болон хөнгөнцагааны импортын татвар 25 хувь байсныг хоёр дахин нэмж, 50 хувь болгоно гэж сүрдүүлсэн ч удалгүй шийдвэрээ цуцалсан байна.
Улмаар ган, хөнгөнцагаанд ногдуулах 25 хувийн татвар өнөөдрөөс хэрэгжиж байгаа аж.
Канадын Онтарио муж АНУ-ын хойд хэсгийн зарим мужид нийлүүлдэг цахилгаанд ногдуулсан 25 хувийн татвараа цуцалсны дараа Трамп мөн гангийн татварыг хоёр дахин нэмэх шийдвэрээ цуцалсан аж.
АНУ-д ган, хөнгөн цагааны нийлүүлэлтээр тэргүүлэгч улсуудын нэг нь Канад юм. Өнгөрсөн онд гэхэд Канад зургаан сая тонн ган, 3.2 сая тонн хөнгөн цагаан АНУ руу экспортолжээ.
Канадын шинэ ерөнхий сайдаар Төв банкны захирал асан томилогдох нь тодорхой болсон.
АНУ-тай худалдааны дайнтай хүнд цагт Засгийн эрхийг авч байгаа ч түүнийг Трамптай хэлэлцээр хийхэд хамгийн тохиромжтой хүн гэж үзэж буй.
Трампын хувьд ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө хэд хэдэн асуудалтай тэмцэнэ гэж байсны нэг нь татвар юм. Канадаас гадна Мексикийн бараанд мөн 25 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлээд буй.
хЭх сурвалж: ВВС
