Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Чингис хааны эгшигт ертөнцийн талаар Германы “Berliner Morgenpost” сонинд нийтлэгджээ

Нийтэлсэн

Германы өдөр тутмын Berliner Morgenpost сонинд Их эзэн Чингис хааны тухай хамгийн сүүлд нийтлэгдсэн мэдээлэл гурав хоногийн өмнөх дугаарт гарчээ. Гэхдээ энэ удаа Их хааны нэрээр овоглосон музейн Прага хот дахь үзэсгэлэнгийн нээлтийг зорих замдаа Берлин хотод зочлон, эртний хөгжмийн эгшгээр сонор мялаасан “Хаан найрал” чуулгын тоглолтын тухай өгүүлсэн байна.

Энэхүү сонирхолтой нийтлэлийг Монгол Улсын Соёлын элч Ц. Гэрлээ болон Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллагыг үүсгэн байгуулагч, доктор Х. Ариунчимэг нар монгол уншигчдад зориулан орчуулж хүргэж байна.

МОНГОЛЫН ХӨГЖИМ: ЧИНГИС ХААНЫ ЭГШИГТ ЕРТӨНЦ

Берлин: Улаанбаатараас ирсэн “Хаан Найрал” чуулга Жэймс-Симон галерейд эртний монголчуудын донж төгөлдөр, онгон зэрлэг байдлыг гайхууллаа. Чингис хааны алдар суу өрнөдийн ертөнцөд найман зууны тэртээгээс өртөөлөн ирсэн.

Хэдийгээр түүнийг дундад зууны хамгийн харгис эзлэн түрэмгийлэгч хэмээх хандлага түгсэн ч, яваандаа түүнийг төрийн гарамгай зүтгэлтэн, соёлыг түгээн дэлгэрүүлэгч байсныг хүлээн зөвшөөрөх болсон билээ.

1755 онд Вольтерийн “Хятадын өнчин хүүхэд” хэмээх драмын жүжиг Чингис хааны дүрийг хүнлэг байдлаар дүрсэлсэн бол АНУ-ын кино студиуд түүний намтрыг хайр дурлалын түүхээр баяжуулсан байдаг. Учир нь Холливуд аймшгийн түүх бүтээх бус, үзэгчдэд сонирхолтой өгүүлэмж хүргэхийг зорьдог байв.

Гэхдээ гол дүрийн жүжигчдийн сонголт нь тухайн төслүүдийг бүтэлгүйтүүлэхэд хүргэж байсан. Тухайлбал Жон Уэйн хангалттай авьяасгүй байсан бол Омар Шариф хэтэрхий олон эмэгтэй шүтэн бишрэгчидтэй байв.

Магадгүй Телли Савалас Чингис хааны илүү соёлжсон боловч догшин дүрийг бүтээж чадах байсан ч харамсалтай нь тэрээр Омар Шарифын хажууд туслах дүрд тоглосон байдаг.

Америк киноны хөгжим нь ямар нэгэн байдлаар ази өнгө аястай байхыг чухалчилж байв. Жинхэнэ Монгол аялгуу ямар болохыг тэр үед хэн ч мэддэггүй байсан. Тэгээд ч Холливудад түүнийг сонирхох хүн байсангүй. Харин Улаанбаатараас гаралтай залуу уран бүтээлчдийн “Хаан Найрал” чуулга гадаад оронд анх удаа, зарим аялгуу нь мянга гаруй жилийн түүхтэй монгол хөгжмийн зэмсгийг тоглож сонирхууллаа.

Энэхүү соёлын өв нь Зөвлөлтийн ноёрхлын үед ихээхэн сүйдсэнээс гадна мөн түүнийг үзэл суртлын хувьд гажуудуулсан юм. Харин 1984 онд шинээр илрүүлсэн Монголын хааны ордны хөгжмийн гар бичмэлийг XVII зууны эхэн үед сүүлчийн Их хаан Лигдэнгийн үед зохиосон байжээ.

Энэ нь угтаа Чингис хааны үеэс улбаатай бөгөөд 1227 онд Чингис хаан нас барсны дараа ч олон зуун жилийн турш түүний залгамжлагчид, цаашлаад Хятадын хааны ордонд хүртэл түгээн дэлгэрүүлж, тууштай өвлөж иржээ.

Өнөөг хүртэл монголын уламжлалт хөгжмийг Хятадад, ялангуяа Хятадад нэгтгэгдсэн Өвөр Монголын нутаг дэвсгэрт тоглож судалсаар байна.

Ная гаруй жинхэнэ эртний аялгууг орчин цагийн нотны системд хөрвүүлж, 32 эртний хөгжмийн зэмсгийг сэргээн бүтээжээ.

Энэ нь Монгол хөгжмийн өв нь зөвхөн морин хуураар тогтохгүй, илүү баялаг уламжлалтай болохыг нотолж байна. Ийнхүү археологич, түүхч, хөгжим судлаачдын сэргээн судалсан өвөрмөц хөгжмийн санг Хаан Найрал өвлөн авч мэргэшиж байна.

Берлин хотын Жэймс-Симон галерейд энэхүү найрал олон улсын анхны тоглолтоо толилуулсан юм. Энэ шинэ найрал хөгжмийн хамтлаг 2022 онд нээлтээ хийсэн Чингис хааны нэрэмжит Үндэсний музейтэй нягт холбоотой ажилладаг. Өнөө үед “Чингис хаан” гэх нэр зарим хүмүүст адал явдалт, бүр аймшигтай санагдаж болох ч түүний өв, соёлын ач холбогдол нь үүнээс хамаагүй өргөн утгатай юм.

МОРЬТ ЦЭРГҮҮД ТАМААС ГАРЧ ИРСЭН МЭТ БАЙВ

Чингис хаан цэрэг дайны түйвээн устгах стратегийг бий болгосон бөгөөд түүний хөвгүүд, ач нар түүнийг нь туйлын хэрцгий аргаар хэрэгжүүлж байв. Морьт цэргүүд тамаас шууд гарч ирсэн мэт аймшигтай санагддаг байсан тул тэднийг “Тартарчууд” буюу “Тамын дайчид” хэмээн нэрлэх болжээ. Монголчуудын довтолгооны тухай, тухайлбал 1241 онд болсон Лигницийн тулалдаанд богино хугацаанд байгуулагдсан, зэр зэвсгээр маруухан Герман-Польшийн армийг хэрцгийгээр хядан устгасан тухай мэдээ өнөөдөр ч хүний цус царцам санагддаг.

Гэвч Чингис хаан төрийн гарамгай зүтгэлтэн байсан бөгөөд өргөн уудам эзэнт гүрэндээ засаг захиргааны үр ашигтай тогтолцоог бий болгож, өөрөө бичиг үсэг мэддэггүй ч гэсэн монгол бичгийг зохиох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Тиймээс Монголын үндэсний хөгжмийн түүх түүний нэрээр эхэлдэг нь санамсаргүй хэрэг биш билээ.

Чингис хаан хэмээх адармаатай бөгөөд дотоод зөрчил бүхий дүрийн мөн чанарыг үнэн зөв ойлгох нь хэцүү атлаа төдийчинээ сонирхол татам зүйл юм.

Веймар Классицизм нь энэ сэдэв рүү ойртож зүрхлээгүй юм. Зөвхөн романтизмын эрин үед л Чингисийн зиндааны дарангуйлагчдын талаар сонирхох явдал илүү дэлгэрч эхэлсэн. Түүнээс хойш зөвхөн герман хэлээр энэхүү балмад язгууртны тухай хорь гаруй роман хэвлэгдсэн байдаг. Тэдгээрийн дундаас хамгийн онцлох бүтээл нь Галсан Чинагийн “Чингис хааны есөн зүүд” хэмээх ном юм.

/Орчуулагчийн тайлбар: Weimar Classic бол 1786-1832 он хүртэл үргэлжилсэн Германы уран зохиолын эрин үе юм. Энэ нь эв найрамдал, гоо үзэсгэлэн, тэнцвэрт байдал зэрэг сонгодог үзэл санаагаар тодорхойлогддог байв. Чухал төлөөлөгчид Иоганн Вольфганг фон Гёте, Фридрих Шиллер, Иоганн Готфрид Хердер, Кристоф Мартин Виланд./

НООЛУУРАН ЦАМЦ, УЛААНБААТАР РУУ АЯЛАХ ОНГОЦНЫ ТИЙЗИЙГ СУГАЛААГААР ХОЖИВ

Соёлын ололт амжилтыг хүн төрөлхтний хүмүүнлэг оюун санааны сэтгэлгээний үр дүн гэж үзэх үзлийг 1914 онд туйлын хэрцгийгээр бүрэн няцаасан билээ. Дэлхийн I дайны эхэн үед Томас Манн: “Соёл нь зэрлэг балмадын эсрэг туйл биш бололтой, харин ч ганган хэв маяг бүхий онгон зэрлэг зүйл юм.” гэж бичиж байв. Харин 1940 онд нацистуудаас дүрвэж явахдаа Вальтер Бенжамин энэ санааг улам хурцатган: “Нэг тийм зэрлэг балмад шинжийг агуулахгүйгээр хэзээ ч соёлын баримт бичиг байх боломжгүй.” хэмээн тэмдэглэсэн байдаг. Ийм үзэл санааны тэсрэлт өнөө үед тэр бүр ойлгогдохоо больжээ. Ялангуяа сонгодог хөгжмийг ямар ч зөрчилдөөнгүй, харин ч сайхан, зугаатай, тайвшруулах урлаг хэмээн сурталчлах болов.

Өнгө алагласан дээлтэй залуу бүсгүйчүүд эртний дуу, хөгжмийн аялгуунд бүжиглэхийн хамт зохион байгуулагчид ноолууран цамц, Улаанбаатар руу аялах онгоцны тийзийг сугалуулав. Гэтэл уртаас урт эвэр мэт хүчирхэг “Хатан их улаан бүрээ“ бүрээ зөвхөн ганц удаа, тэгэхдээ аян дайны сүр хүчийг санагдуулам хүчирхэг хөг цууртайтуулах ахуйд үзэгчид таатай бус, харин хачирхалтай, танил бус ертөнц рүү хөтлөгдөх мэт мэдрэмжид автана.

Монголоос ирсэн зочид маань тоглолтынхоо 2-р хагаст XIII зууны хөгжмөөсөө тэс өөр, шинэ хэв маягийн зарим бүтээл тоглосон нь дууны хэв маяг, хэмнэлийн хувьд бидний чихэнд бараг танил шахам, киноны хөгжим мэт сонсогдож байлаа.

Тоглолт онцгой, өвөрмөц байсан ч ийнхүү Холливудын үнэр хальт сэнгэнээд өнгөрөв.

CGTN мэдээ3 цаг өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ10 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ11 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм1 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг1 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр1 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм1 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр1 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр1 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ2 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн