Бидэнтэй нэгд

Дэлхий

Хятад хэлэлцээ хийхийг хүсэж байгаа ч тэмцэхэд бэлэн байна

Нийтэлсэн

АНУ-ын худалдааны түншүүдэд Дональд Трамп Харилцан ижил татвар ногдуулах тухай хуулийг батлах дөрөвдүгээр сарын 2-ны “Чөлөөлөх өдөр” өнөөдөр болж байна.

Үүнээс өмнө Бээжинд тавигдаж буй гол асуулт нь энэ мөчөөс эхлэн Хятад, Америкийн худалдааны дайн үнэхээр хурцдах эсэх юм. Тодорхойгүй нөхцөл байдал Хятадын эрх баригчдыг таамаглал дэвшүүлэхэд хүргэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч удаан хугацааны турш дэлхийн хоёр том эдийн засгийн хоорондын худалдааны алдагдлыг шүүмжилж, сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Хятадын бараанд 60 хуьиас дээш татвар ногдуулна гэж сүрдүүлж байсан. Энэ нь дөрөвдүгээр сарын 2-нд авах арга хэмжээний гол бай нь Бээжин байх магадлалыг өндөрсгөж байна. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд Трамп Хятадын импортын тарифыг бууруулах боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд үүнийг TikTok-ийн борлуулалттай холбоотой өргөн хүрээний хэлэлцээрийн нэг хэсэг болгож магадгүй гэсэн санал дэвшүүлсэн. Ням гарагт “Air Force One” онгоцонд явахдаа Трамп энэ платформын талаар гэрээ байгуулахын төлөө ажиллахаа дахин амлаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй “сайн харилцаатай” хэмээн онцолсон хэдий ч Хятадын технологийн салбарт хатуу хяналт тавих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна. Хятад улс Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд байр суурь нь ийм нөхцөлд орж буй цорын ганц улс биш. АНУ-ын удирдагч худалдааны түншүүдтэй харилцахдаа тодорхойгүй байдлыг стратегийн зэвсэг болгон ашиглаж буй бололтой. Даваа гарагт Азийн хувьцааны зах зээл Трампын тарифын тодорхойгүй байдлын улмаас АНУ-ын хөрөнгийн фьючерсүүдийн хамт уналттай байв. Өнгөрсөн долоо хоногт зарласан мэдэгдлүүд Япон, Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчдэд хүчтэй нөлөөлж, эдгээр улсын хөрөнгийн зах зээл эрс уналтад орсон юм.

 

Гол өрсөлдөгч Хятад

Харин Хятадын хувьд АНУ бол зөвхөн худалдааны түнш бус, эдийн засгийн хамгийн ойрын өрсөлдөгч бөгөөд геополитикийн гол өрсөлдөгч юм. Тиймээс хоёр улсын харилцааны чиг хандлага дэлхий даяар нөлөөлнө. Нэг хувилбар нь эдийн засгийн салан тусгаарлалт, энэ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь өөрчилж, хоёр улсын эдийн засагт хохирол учруулж болзошгүй. Нөгөө талд, эдгээр улсууд хамтран орших шинэ арга замыг тодорхойлох боломжтой. “Бид үнэхээр чухал зааг дээр ирээд байна” гэж Вашингтонд төвтэй Стратеги, олон улсын судалгааны төвийн ахлах зөвлөх Скотт Кеннеди өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон олон улсын бизнесийн форумын үеэр хэлсэн юм. “Яриа хэлэлцээ, шахалтаар эдгээр сүрдүүлгүүдийг зогсоож, тогтвортой харилцааг сэргээх боломжтой. Гэхдээ нөхцөл байдал улам дордох эрсдэлтэй. Тарифын түвшин огцом өсөж, хөрөнгө оруулалт буурвал хоёр улсын эдийн засгийн хооронд тодорхой хэмжээнд зааг үүснэ. Энэ нь ихээхэн хохиролтой байх болно” гэж тэр нэмж хэлэв. Хятад улсын байр суурь бол тодорхой хэвээр байна: АНУ аль болох хурдан хэлэлцээ, хамтын ажиллагааны зөв замдаа орох ёстой. Гэвч “Хэрэв АНУ дайн хүсэж байвал, тэр нь татварын дайн, худалдааны дайн эсвэл ямар ч төрлийн дайн байсан, бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн” гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан тушаалтан энэ сарын эхээр мэдэгдэв.

 

Хариу цохилт

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэймисон Гриэр, Хятадын Төрийн зөвлөлийн дэд сайд Хэ Лифэн нарын хооронд болсон уулзалтын үеэр Хэ АНУ-ын одоо мөрдөж буй тарифууд болон дөрөвдүгээр сарын 2-нд нэмж авах арга хэмжээнд Хятад улс нухацтай санаа зовниж байгаагаа илэрхийлсэн гэж Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Мөн төрийн хэвлэл мэдээллийн өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, “АНУ Хятадын эрх ашигт хохирол учруулахаар шийдвэл, Хятад улс хатуу хариу цохилт өгнө” гэж Хэ Лифэн анхааруулсан байна. Хятад улс Трампын одоогийн 10 хувийн нэмэлт татварын хоёр багцад хариу өгөхөд аль хэдийн шуурхай, гэхдээ хязгаарлагдмал алхамууд хийсэн. Үүний зэрэгцээ, Хятадын сөрөг арга хэмжээ авах хэрэгслийн хүрээг өргөтгөх ажил эрчимтэй явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Ерөнхий сайд Ли Чянь “Хориг арга хэмжээнд хариу үйлдэл үзүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх тушаал гаргасан. Энэ хууль нь Хятад улсыг хязгаарлах, дарамтлах, эсвэл Хятадын байгууллага, хувь хүмүүст ялгавартай хандаж буй гадаадын улс орнуудад хариу арга хэмжээ авах боломжийг бий болгодог.

 

Шинэ стратеги

Шанхайд төвтэй гадаад харилцааны шинжээч Шэн Динлигийн хэлснээр, “Хятад улс Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд АНУ-тай хэрхэн харилцаж байсан арга барилаа өөрчлөх шаардлагатайг ойлгосон” гэжээ. Хятад улс тэр үед АНУ-тай томоохон тарифын дайн өрнүүлэхэд хангалттай нөөцгүй байсан бөгөөд хариу арга хэмжээ нь АНУ-ын өргөн хүрээний импортод татвар ногдуулах хэлбэрээр илэрч байсан. Энэ удаад, Бээжин илүү стратегийн арга барилаар хандаж, хурцадмал байдлыг намжаах зорилгоор Трамптай дээд түвшний хэлэлцээ хийхийг эрмэлзэж байна. Түүнчлэн, Хятад улс дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол тоглогчийн дүрд орж, АНУ-ын худалдааны бодлогоос шалтгаалан хохирч буй улс орнуудыг өөрийн талд татах арга замыг эрэлхийлж байна. Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпин “Хангалттай бэлтгэлгүй салан тусгаарлах, нийлүүлэлтийн сүлжээг таслах нь хэнд ч ашиггүй” гэж мэдэгдсэн бөгөөд “Бусдын замыг хаах нь эцэстээ өөрийнхөө замыг хаахтай адил” гэж анхааруулсан.

 

Хэлэлцээний ширээнд суух нь

Эцэст нь, хоёр тал хоёул гэрээ байгуулах хүчтэй сонирхолтой байгаа ч хэлэлцээний ширээнд хэрхэн суух вэ, тэнд хүрсэн ч тохиролцоонд хүрч чадах уу гэдэг нь гол асуудал юм. Саяхан Бээжинд хийсэн айлчлалынхаа үеэр Трампын холбоотон, АНУ-ын Сенатын гишүүн Стив Дэйнс Хятад улс АНУ руу фентанилын орц найрлагыг нийлүүлэхийг зогсоох ёстой, үүний дараа л худалдааны хэлэлцээ эхлэх боломжтой гэж Bloomberg News-т ярьжээ. Хэрэв энэ үнэн бол энэ нь бэрхшээлтэй нөхцөл байдал үүсгэнэ, учир нь Хятад улс фентанилтай холбоотой мансууруулах төрлийн химийн бодисын урсгалыг хязгаарлах чиглэлд хийж буй үйлдлээ эрс хамгаалж, АНУ-ыг “Хятадыг гутаан доромжилж, өөрсдийн алдаагаа тохохыг оролдож байна” гэж буруутгасаар ирсэн. Хятад улс асуудал бүрийг нэг нэгээр нь хэлэлцэхийг хүсэхгүй бөгөөд багц хэлэлцээр хийхийг илүүд үзнэ. “Гэхдээ энэ нь хоёр талын тохиролцоо байх ёстой. Нэг талын буулт байх боломжгүй” гэж Юнь онцолжээ. “Бусад жижиг эдийн засгуудтай адил Хятад улс АНУ-ын шаардлагад зүгээр л бууж өгөхгүй” гэж тэр нэмж хэлэв.

Хэрэв хэлэлцээ эхэлбэл, шийдвэрлэх гол асуудлууд нь:

• Хятад улс АНУ-аас илүү их бүтээгдэхүүн худалдан авах,

• АНУ руу хийдэг экспортоо бууруулах,

• Америкийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр амлалт өгөх зэрэг багтах магадлалтай.

Гэхдээ АНУ сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалтад хязгаарлалт тавих болсон нь эдгээр тохиролцоог хүндрүүлж байна. Хятадын албаныхан АНУ-ын технологийн хязгаарлалтыг зөөлрүүлэх, хоёр улсын хоорондын уур амьсгалыг өөрчлөх, цаашлаад АНУ Тайван руу илгээдэг цэргийн тусламжийг багасгах тал дээр буулт хийлгэхийг хүсэх магадлал өндөр гэж үзэж байна.  “Дональд Трамп өндөр тариф тогтоож, хэлэлцээр байгуулахгүй байхыг ч амжилт гэж үзэж болно” гэж ажиглагч Тонг хэлэв. Учир нь энэ тохиолдолд тэр АНУ, Хятадын эдийн засгийн харилцааг өөрчилсөн хэмээн өөрийгөө амжилттай улс төрч гэж зарлаж чадна.

Х.Энхболд

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ4 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм1 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг1 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр1 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм1 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр1 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр1 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ2 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент5 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий5 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол5 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн