Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

Нийтэлсэн

Америкийн тал худалдааны бүх түншүүддээ “харилцан адил тэгш татвар ногдуулж” буй дээрэлхэх үйлдлийн эсрэг Хятад улс хариу цуврал арга хэмжээ авсны дараа 5-ны өдөр “АНУ гаалийн татвараа урвуулан ашиглаж байгааг эсэргүүцэх Хятадын засгийн газрын байр суурь”-ыг нийтэлсэн байна. Энэхүү мянган үгтэй баримт бичигт АНУ тарифыг хэт дарамт шахалт үзүүлэх зэвсэг болгон ашиглаж, амин хувиа хичээсэн ашиг сонирхлыг эрэлхийлж байгаа нь ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл, эдийн засгийн дээрэлхлийн ердийн үйлдэл гэдгийг онцлон тэмдэглэв. Хятад улс үймээн самуун дэгдээдэггүй, харин юунаас ч сүрддэггүй, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлж, хөнгөвчлөх бодлогыг үргэлжлүүлэн дээд түвшинд хэрэгжүүлж, хөгжлийн боломжоо дэлхий дахинтай хуваалцаж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрнэ гэж онцолжээ.

Хятад улс ноёрхлыг эсэргүүцэж, шударга ёсыг баримталж, зөв ​​замаар замнаж буйг хүмүүс тодоос тод харж байна. Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдун хэлэхдээ, энэхүү байр суурийн баримт бичиг нь Хятад улс хүчирхэг улс төрөөс айхгүй, шударга ёс, дэг журмыг сахин хамгаалах өндөр хариуцлагатайг харуулж байгаа бөгөөд энэ нь олон улсын хамтын нийгэмлэгт эв нэгдлийг бий болгож, эдийн засгийн даяаршлыг үргэлжлүүлэн ахиулахад тус дөхөм болно гэжээ. Үүний зэрэгцээ Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг ахиулах шийдвэр гаргасан нь бусад улс орнуудын ганц талын дээрэлхэх үзлийн эсрэг тэмцэх зориг, итгэлийг нэмэгдүүлж, өөрчлөгдөж буй, үймээн самуунтай ертөнцөд итгэл найдвар төрүүлэв.

Худалдааны дайнд ялагч гэж байдаггүй бөгөөд худалдааг ивээ үзэлд ч гарах гарц гэж байхгүй. АНУ үүнийг дэлхий нийтээрээ ашиглаж байна гэж гомдоллохдоо нэг баримтыг зориудаар гуйвуулж байна: АНУ бол Дэлхийн 2-р дайнаас хойшхи дэлхийн чөлөөт худалдааны тогтолцооноос хамгийн их ашиг хүртэгч орон юм. Хятад, Америкийн хамтын ажиллагааг жишээ болгон авч үзье. 1979 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанаас Америк ихээхэн ашиг хүртэж байна. Америкийн 70 мянга гаруй компани Хятадад хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхэлж, Хятадад экспортолж байгаа нь АНУ-д 930 мянган ажлын байрыг дэмжиж байна. Ялангуяа АНУ үйлчилгээний худалдааны асар их илүүдэлтэй хэвээр байна. АНУ-ын Эдийн засгийн шинжилгээний товчооны тоо баримтаас үзвэл, 2023 онд Америк Хятадад 46 тэрбум 720 сая долларын үйлчилгээ экспортолсон бөгөөд Хятадтай хийсэн үйлчилгээний худалдааны ашиг нь 26 тэрбум 570 сая ам.доллар болжээ. АНУ-ын өнөөгийн худалдааны бодлого даяарчлал АНУ-д авчирсан урьд өмнө байгаагүй хөгжил цэцэглэлтийг үл тоомсорлож байгааг Британийн “Эдийн засагч” шүүмжилжээ.

Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадын гадаадад нээлттэй байлгах хаалга улам бүр нээгдэх болно” гэжээ. Дэлхий нийтээрээ хямарч, АНУ гаалийн татвараа урвуулан ашиглаж байгаа энэ үед Хятадын байр суурь баримт бичиг нь олон талт худалдааны тогтолцоог хэвээр хадгалж, эдийн засгийн даяаршлыг ахиулах талаар дэлхий нийтэд хүчтэй дохио өгч байна.

Түүхийн урсгалыг зогсоож боломгүй. Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна – энэ бол Хятадын тодорхой тунхаглал, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг дуу хоолой юм.

Дэлхий3 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм4 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент4 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий4 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр4 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг4 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий4 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий6 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм6 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент6 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр6 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент6 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент6 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ