Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ши Жиньпин То Лам нар хэлэлцээ хийв

Нийтэлсэн

Дөрөвдүгээр сарын 14-ний үдээс хойш Хятадын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамын Коммунист намын төв хорооны төв байранд Вьетнамын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Ламтай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Вьетнамд төрийн айлчлал хийж, ерөнхий нарийн бичгийн дарга То Ламтай эхний ээлжийн харилцан айлчлалыг хийж байгаадаа маш их баяртай байна. Энэ он нь Вьетнамын Коммунист нам байгуулагдсаны 95 жилийн ой, Вьетнам улс байгуулагдсаны 80 жилийн ой, Вьетнамын эв нэгдлийн 50 жилийн ой тохиож байна. Би Хятадын Коммунист нам болон Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс Вьетнамд халуун баяр хүргэж байна. Вьетнам улс үндэснийхээ нөхцөл байдалд тохирсон социалист замаар замнаж, 2026 онд Вьетнамын Коммунист намын 14-р их хурлыг амжилттай хуралдуулж, нам, улс орны бүтээн байгуулалтын “хоёр дахь зуун жилийн зорилт”-д хүрэхийн тулд тасралтгүй урагшлахыг Хятад улс урьдын адил дэмжинэ.

Ши Жиньпин онцлохдоо, энэ он бол Хятад Вьетнам дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, “Хятад Вьетнамын иргэдийн солилцооны жил” тохиож байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр тал үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэлд бие биенээ дэмжиж, социалист бүтээн байгуулалтын үйлсэд гар нийлэн зүтгэж, өөрсдийн шинэчлэлийн үйл явцыг ахиулан, социалист орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгосон юм.

Ши Жиньпин Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх зургаан арга хэмжээг санал болгов.

Нэгд, өндөр түвшний стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх.

Хоёрт, аюулгүй байдлын илүү бэхлэг халхавчийг бий болгох.

Гуравт, илүү өндөр чанартай, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Дөрөвт, олон нийтийн санаа бодлын холбоог илүү өргөн хүрээнд бэхжүүлэх,

Тавд, илүү нягт олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх.

Зургад, илүү сайн тэнгис далайн харилцааг бий болгох эдгээр болно.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамд төрийн айлчилал хийж буйг То Лам халуун дотноор угтаж байна гээд Ши Жиньпин дарга бол Хятадын ард түмний гарамгай удирдагч, Вьетнамын ард түмний агуу найз юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ оны анхны айлчлалаа Вьетнамд хийсэн нь Вьетнам-Хятадын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч, Вьетнамыг дэмжиж байдгийг бүрэн харууллаа. Энэхүү айлчлал нь хоёр нам болон хоёр орны найрсаг харилцааны түүхэн дэх шинэ үйл явдал болж, хоёр орны стратегийн ач холбогдол бүхий хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулалтад шинэ ахиц дэвшил гаргах нь дамжиггүй юм гэж онцолжээ.

Хэлэлцээний дараа хоёр намын ерөнхий нарийн бичгийн дарга нар Хятад, Вьетнамын дэд бүтцийн холболт, хиймэл оюун ухаан, гаалийн хяналт шалгалт, хорио цээрийн хяналт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, соёл спорт, иргэдийн амьжиргаа, хүний ​​нөөцийн хөгжил, хэвлэл мэдээлэл зэрэг салбарыг хамарсан хоёр талын хамтын ажиллагааны 45 баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд хамт оролцжээ.

Хоёр тал бас “БНХАУ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай хамтарсан мэдэгдэл” нийтэлжээ.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ