Бидэнтэй нэгд

Энтертайнмент

“Мөсөн дээрх одод” 2025 оны аялан тоглолтоо хийж байна

Нийтэлсэн

Ц.Энхтүвшин (“Таван цагариг” сонин)

Уран гулгалтын хамгийн алдартай шоу болох “STARS ON ICE” буюу “Мөсөн дээрх одод” энэ жилийн аялан тоглолтоо Канадын 9 хотод хийгээд Америк дахь аялалаа тавдугаар сарын 15-нд АНУ-ын Сиэтл хотоос эхлэх гэж байна.

37 дахь жилдээ аялан тоглолтоо хийж буй “Мөсөн дээрх одод” шоу энэ жил Америкийн 7 хотод зочлох бөгөөд Бэй Аэриад, тодруулбал Сан Хосе хотын “SAP Center”-т 2025 оны тавдугаар сарын 18-нд шоу тоглолтоо сонирхуулна. Энэ жилийн аялан тоглолт нь “Rock Stars on Ice” нэртэйгээр болж буй бөгөөд та бүхний сэтгэлд хоногшсон рок хөгжим, уран гулгалтын дээд зэрэглэлийн үзүүлбэр хосолсон гайхамшигтай шоу тоглолт болох ажээ.

Энэ жилийн “Rock Stars on ice 2025” тоглолтод уран гулгалтын дэлхийн хошой аварга (2024, 2025), дөрвөлсөн аксель амжилттай гүйцэтгэсэн цорын ганц гулгагч Илья Малинин, 2025 оны дэлхийн аварга Алиса Лью, ДАШТ-ий медальт Изабью Левито, Сатоко Мияхара, Олимпийн хошой мөнгө, ДАШТ-ий 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт алдарт Элвис Стойко, Олимпийн алтан медальт, Дэлхийн АШТ-ий 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт Мэдисон Чок/ Эван Бэйтс нарын шилдэг гулгагчид оролцож байгаа юм.

Эдүгээ мөсөн дээрх хамгийн алдартай шоу тоглолт болсон “Мөсөн дээрх одод”-ыг Олимпийн аварга алдарт уран гулгагч Скотт Хэмильтон 1986 онд санаачилсан түүхтэй. Анхны бүрэн хэмжээний аялан тоглолтоо 1988 онд хийсэн бөгөөд энэ шоу тоглолт 37 улирал тасралтгүй үргэлжлэхдээ 1500 гаруй удаа тогложээ. “Мөсөн дээрх одод” шоу зөвхөн Америкт ч биш Европ, Канад, Японд бас өөрийн аялан тоглолтын багтай, Бразил, БНСУ, БНХАУ-д аялан тоглолтоо хийж байсан, өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний шоу юм.

Манай гаригийн үе үеийн хамгийн шилдэг уран гулгагчид өнгөрсөн жилүүдэд энэ шоуд оролцож байсан бөгөөд Кристи Ямагучи, Катарина Витт, Жэйн Торвилл-Кристофер Дин, Сергей Гриньков-Катя Гордеева, Тара Липински, Илья Кулик, Брайан Орсер, Тисса Виртуа- Скотт Мойр, Евгений Плющенко гээд л маш олон нэр дурьдаж болох нь.

Өнөө цагийн уран гулгалтын одод болох олимпийн аварга Юзүрү Ханю, Алина Загитова нар ч “Мөсөн дээрх одод” шоу тоглолтод оролцож байсан гээд л бодохоор аргагүй л үзүүштэй, сонирхолтой шоу гэдэг нь шууд ойлгогдоно. Уралдаан, тэмцээн бус шоу тоглолт болохоор уран гулгагчид ч ёстой чөлөөтэй гайхалтай үзүүлбэрүүдийг ганцаарчилсан болон багаараа үзүүлж, мөсөн дээрх гайхамшгийг харуулдаг болохоор тоглолт болгон нь үзэгчдээр пиг дүүрэн байдаг билээ, “Мөсөн дээрх Одод”-ын.

Аялан тоглолтын хуваарь, тасалбарыг www.starsonice.com хаягаар орж сонирхож, авч болно.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ