Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Хувийн мэдээлэлд үндэслэсэн бизнес хөгжиж байгаа нь эрсдэлтэй

Нийтэлсэн

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ-д хүргүүлжээ.

Үндсэн зургаан бүлгийн хүрээнд илтгэл танилцуулсан юм байна. Цахим технологи цаг тутмын хэрэглээ болсон хэдий ч хүний эрхийн асуудлыг анхаарах ёстой болжээ. 2023-2025 онд 10 салбарын 36 асуудлыг хамруулан олон нийтийн хяналт шалгалтын урьдчилсан үр дүнд суурилан Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд энэ бүлгийг боловсруулсан юм байна. Нийт гурван хэсэгтэй. Нэгдүгээрт, Монголд цахим хөгжлийн бодлого эрх зүйн орчин нь ямар байгаа вэ, цахим технологийн нэвтрэлт үндэсний хэмжээнд ямар байна, хүртээмж нь хэр байна вэ, иргэдийн ур чадвар, боловсролын түвшин ямар байгааг онцолжээ. Хоёрдугаарт, хуулийн байгууллагын камерын хяналтын нөхцөл байдал зорчих эрхийг хязгаарлах ял буюу цахим гав үүнээс гадна тагнах төхөөрөмжтэй холбоотой зохицуулалт, хүний эрхийн асуудал, хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, нөхцөл байдал, ялгаварлан гадуурхалт хэр байна вэ гэдгийг авч үзсэн байна. Гуравдугаарт, УИХ-аас 2021 онд баталсан Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хийдэл, хэрэгжилт ямар байгааг авч үзсэн гэдгээ Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир өчигдөр Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийх үеэр онцлов.

Төрийн үйлчилгээг 2010 оноос цахимжуулж эхэлсэн билээ. Цахим технологи Монголын Улсын хөгжилд чухал үүрэгтэй хэдий ч хүний эрхийн маш өндөр эрсдэлтэй байна. Энэ эрсдэлээс хамгаалах бодлого, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй, эхлэл төдий байна гэдэг дүгнэлтийг уг судалгаагаар хийжээ. Тухайлбал, олон нийтийн хэв журмыг сахиулах талаар камержуулалт чухал үүрэгтэй ч энд хүний хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулах, мөрдөх эрсдэлтэй. Манай улсын хэмжээнд нийт 120 мянга гаруй камерыг суурилуулжээ. Улсын төсвөөр 11 мянга гаруй камер байршуулж ашигладаг юм байна.

Нийслэлд өндөр хүчин чадалтай камерын хяналтын нэгдсэн төвийг бий болгож байгаа. Гэхдээ энэ камеруудыг хэн хариуцдаг вэ гэдгээс эхлээд камертай холбоотой зөрчил их гарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хамгаалах зохицуулалт хангалтгүй байна нь мэргэжлийн байгууллагын судалгаагаар ил болж байна. Түүнчлэн хууль сахиулах ажиллагаанд цахим гав хэрэглэж байгаа нь ч хүний эрхийн зөрчлийг дагуулж байгаа аж. Мөн цахим хуваагдал бодитой байна. Хэдийгээр цахимжилт өндөр болсон ч хөдөө, орон нутгийн иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, орлого багатай иргэд ялгаварлан гадуурхалтад өртөх эрсдэлтэй байна. Яагаад энэ асуудалд анхаарах ёстой вэ гэвэл байнга хувийн мэдээллийг цахим технологи хуримтлуулж, бүртгэлжүүлж байдаг. Хувийн мэдээлэл, нууцыг хамгаалахгүй, боломж хомс болсноор ардчилсан орон зай хумигдах эрсдэлтэй. Хүний хувийн мэдээлэлд үндэслэсэн бизнес хамгийн өндөр ашигтай болж, хөгжиж байна. Монгол Улс энэ нөхцөл байдалд бэлэн үү. НҮБ-тай энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж. Энэ оны дөрөвдүгээр сарын 8-14-нд НҮБ-ын хувийн мэдээллийн тусгай илтгэгч Монголд айлчилжээ. Өөрийн мандатын хүрээнд ажиллаж байгаа боловч 2026 онд танилцуулах илтгэл, зөвлөмжид ХЭҮК-ын хийсэн судалгаа дүн шинжилгээний ажлуудыг тусгах юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ