Бидэнтэй нэгд

Нийгэм

“ТЭРБУМ МОД” тарьж амжаагүй байтал ургасныг нь устгаж байна

Нийтэлсэн

-Туулын бургасыг хядаж, хаус барьж буй нууц ноёдод хяналт байна уу, дарга аа?-

Монгол Улс 2021 онд дэлхий нийтийн өмнө “Тэрбум мод” тарих том  амлалт авсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн өрнүүлнэ хэмээн НҮБ-ын индрээс мэдэгдсэн. Гэтэл  монголчууд “Тэрбум мод” тарьж амжаагүй байтал  ургасныг нь устгагчид хаа сайгүй байна. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нь мод, устай аль сайхан газрыг сонгож, хувийн хаус, барилга барьж өндөр үнээр  зараад явдаг. Доогуур хэсэг нь хулгайгаар самар, жимс түүх, түлээний  мод бэлтгэх зэргээр устгаад байдаг. Өөрөөр хэлбэл, “Тэрбум мод”  тэнд эндгүй үхэж байна. Тэрийг нь хардаг, хяналт тавьдаг, хариуцлага тооцдог газар алга. Үүний нэг тод жишээ нь,нийслэлчүүдийн хамар дор өрнөж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын хойд эргийн далангийн ойролцоох орон сууцнуудын урд, 56 Б байрны зүүн талаар битүү бургасан шугуйд хэсэг газрыг бургастай нь төмөр хашаагаар хашаалаад авчихаж. Барилгын зориулалтаар ашиглах гэж буй бололтой.

Туул голын эрэг дагуух газрыг бургастай нь хамт төмөр торон хашаагаар хашаалаад авчихсан байгаа нь хэний өмч, хаанаас зөвшөөрөлтэй, ямар зорилготой болохыг ойролцоох орон сууцанд  амьдардаг иргэдээс асуухад “Тус газарт жилийн өмнөөс гэнэт төмөр хашаатай болчихсон. Бодвол хажууд нь хувийн сууц барьж, өдгөө түүнийгээ өндөр үнээр зарах зар тавьчихаад буй айл л  төмөр хашаа татсан байх, тэднийхээс асуу” гэсэн хариултыг өгч байна. Учир нь ойролцоох 56  Б байрыг 2010 онд ашиглалтад орж, эхний айлууд нүүж орж байхад зүүн талд нь нэг иргэн  зуслангийн шовгор  шиг жижигхэн  шавар байшин босгож хэсэг амьдарсан. Тэрийгээ сүүлийн хоёр гурван жилийн дотор гэнэт нураагаад хувийн хаус барьчихсан гэнэ. Өдгөө түүнийгээ  бараг хоёр тэрбум шахам төгрөгөөр  үнэлэн худалдах зар тавьжээ.  Хоёр айлын сууц гэх агаад нэг айлынх нь 800 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж.

Олон нийтийн анхаарлаас хол, нууцлаг газар ийнхүү нүд ирмэхийн зуурт хоёр давхар том хаус сүндэрлэжээ. Энэ үйлдэл нь Зайсанг байшинг хороолол болгосон Л.Гүндалай нарын арга барилтай  тун төстэй юм. Тухайн үед Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай Зайсангийн Бурхантай хөшөөний ард жижигхэн ТҮЦ барьчихаад түрээслэдэг байв. Дараа нь түүнийгээ томруулан дэлгүүр болгож, залгуулаад зочид буудал хүртэл барьсан түүхтэй. Тэгвэл  56 Б байрны хажууд шовгор босгоод, өдгөө хоёр айлын 255 м/кв хаус  барьчихаад буй иргэн зүүн талынхаа хаяа залгаа газрыг тэр хавийн мод, бургастай нь төмөр торон хашаагаар битүү хашаалсан байх магадлалтай. Саяхнаас  Land test компанийн өрмийн машин, мэргэжилтнүүд тус газар дээр өрөм тавьж, хөрсний шинжилгээ хийгээд буй. Хаанаас ямар зорилгоор өрөм тавьж, хөрсний шинжилгээ хийж буйг лавлахад “мэдэхгүй” гэж хариулах аж. Мэдэхгүй байтлаа дур зоргоороо ирж Туул голын эрэгт төмөр тороор битүү хашаалсан хашааны хаалгыг онгойлгож дотор нь ороод өрөм тавина гэж баймгүй. Өрөм тавьж буй залуус хэний захиалгаар,  юу хийж буйгаа мэдэхгүйгээр өрөм  тавьж буй гэсэн тул машин дээр бичсэн 99138777 дугаар руу залгаж энэ талаар тодруулсан юм.  Тэгэхэд  “Бид захиалга биелүүлдэг” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Ийнхүү нийслэлчүүдийн  хамар дор Туул голын бургасыг сүйтгэж, хэн нэгэн этгээд хувийн хаус барихаар зэхэж  байна.

Тэр байтугай дээр өгүүлсэнчлэн нийтийн орон сууцуудтай хаяа залгаа хувийн хаус баригдаж байх  хооронд хэн ч “хүүе, хаая” гэсэнгүй. Олон нийтийн зүгээс ямар ч шаардлага тавьсангүй. Хороо, дүүргийн зүгээс ч хяналт шалгалт явуулсангүй. Өдгөө ХУД-ийн газар зохион байгуулалтын алба нь ч мэдэхгүй гэнэ. Утасны цаанаас  “Хорооноос асуу” гэчихээд сууж байдаг. 19-р хорооны ажилтнуудтай нь холбогдохоор  “Газрын асуудлыг дүүргийн  Газар зохион байгуулалтын алба л мэднэ, тэд л хариулна. Юун төлөө хариуцдаг ажил нь билээ, тэндээс асууж тодруул” гэх. Ийнхүү  олон “мэдэхгүйн” дунд өчнөөн  мод, бут, бургас сүйрэх, улмаар Туул голын хойд эрэгт хэн нэгэн этгээд зөвшөөрөлтэй, эсэх нь тодорхойгүй  томоохон  газрыг хашаалж авчихаад өрөм тавьж, барилгын ажил эхлүүлэхээд завдаж   байна.

Тэгэхээр Нийслэлийн  газрыг чөлөөлж, цэгцэлж, хяналт шалгалт явуулж байгаа Хотын даргын маань хараа хяналтын хаагуур нь энэ зөрчлүүд нуугдаж үлдчихээд байдаг юм бол гэсэн асуулт гарч байна. Иймд анхаарлаа Туул голын эрэг дагуу хандуулна уу, Х.Нямбаатар дарга аа. Таныг Улаанбаатар хотыг шинээр төлөвлөх гэж байх хооронд хэн нэгэн этгээд өмнөөс чинь “төлөвлөөд”, хотын хаа нэгтээ булан тохой, нүднээс далд хэмэгт хувьдаа газар хашаалж аваад, өрөм тавьж, хөрсөө шинжлүүлээд сууж байна бус уу. Эсвэл та зөвшөөрөл өгчихсөн юм уу?

Түүнчлэн “Тэрбум мод” тарих гэж жил бүр том зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа Монгол Улсын  Ерөнхийлөгчийн холбогдох албаныханд ч дээрх асуудал  их, бага ямар нэгэн сэжмээр  холбгдож таарна.  Учир нь Ерөнхийлөгчийн  Тамгын газар, Ногоон бодлогын зөвлөх, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, С.Одонтуяа сайд, Ойн газар нь НҮБ-ын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн амласан “Тэрбум мод” тарих  төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилт тавиад ажиллаж буй.  Тэд “Тэрбум мод”  тарих гэж зовж байхаар ургаа моддыг хамгаалахаас эхэлж ажлаа хийгээсэй билээ.

Ч.Зотол

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Улс төр16 цаг өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм16 цаг өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент17 цаг өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр17 цаг өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо

Энтертайнмент17 цаг өмнө

Гоо сайхны мэс заслаар дахин залуужсан Энн Хэтэуэй

Эдийн засаг17 цаг өмнө

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна

Энтертайнмент17 цаг өмнө

Ямалийг яаж зогсоох вэ? “Интер”-“Барселона”-гийн тоглолтын өмнөх яриа

Нийгэм17 цаг өмнө

Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл хэрэгжиж байна

Эдийн засаг17 цаг өмнө

Хөгжлийн банк 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ

Энтертайнмент17 цаг өмнө

Янник Синнер: Допингийн шийтгэлийн хугацаанд бодлоо цэгцлэхийг хичээлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Хүлэгүүд Азийн Аваргуудын лигт гурав дараалан хожлоо

Дэлхий2 өдөр өмнө

Путин цөмийн зэвсэг ашиглахгүйгээр дайныг дуусгах нөөц бололцоотойгоо мэдэгдлээ

Нийгэм2 өдөр өмнө

“Зүрх уул”-нд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Нийгэм2 өдөр өмнө

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замыг түр хаалаа

Нийгэм2 өдөр өмнө

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яап Ван Хейрдэн Гуяны төгөлд мод тарилаа

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм6 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна