Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийв

Нийтэлсэн

Ши Жиньпин хэлэхдээ, ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар ОХУ-д дахин айлчилж, ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох болсондоо баяртай байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар БНХАУ ОХУ-ын харилцаа тогтвортой эрүүл өндөр түвшинд хөгжих чиг хандлагаа хадгалсаар байгаа бөгөөд урт хугацааны сайн хөршийн найрсаг байдал, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамт хожих нь хоёр орны харилцааны том өвөрмөц онцлог болж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, БНХАУ ОХУ-ын харилцааг тогтвортой хөгжүүлэн гүнзгийрүүлэх нь хоёр орны ард түмний үе үеийн найрамдалт харилцааг өвлөн уламжлах зүй ёсны үүрэг хариуцлага бөгөөд хоёр тал бие биеэ амжилтад хүргэж, бие биенийхээ хөгжил цэцэглэлтийг дэмжих зайлшгүй сонголт юм. Энэ нь мөн ч олон улсын тэгш эрх, шударга ёсыг хамгаалж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг ахиулах цаг эриний уриалга юм гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, энэ жил БНХАУ-ын ард түмний Японыг эсэргүүцэх дайн, ЗХУ-ын Аугаа их эх орны дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. 80 жилийн өмнө Хятад Орос хоёр орны ард түмэн асар их үрэгдэл гаргаж, агуу их ялалтыг байгуулан, дэлхийн энх тайвныг хамгаалж, хүн төрөлхтний дэвшлийн үйлсэд түүхт хувь нэмэр оруулсан гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, олон улсын ганц талт үзлийн сөрөг урсгал, хүчний дээрэлхэх үйлдлийн эсрэг ОХУ-тай хамтран зүтгэж, дэлхийн томоохон орон, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны онцгой үүрэг хариуцлагаа ухамсарлан хүлээж, дэлхийн хоёрдугаар дайны талаарх зөв ойлголтыг хамт өвлөн баримталж, НҮБ-ын нэр хүнд, статусыг хамгаалж, БНХАУ ОХУ болон хөгжиж буй олон орнуудын ашиг сонирхлыг тууштай хамгаалан, тэгш байдал дэг журам хангасан дэлхийн олон туйлт байдал, хүртээмжтэй хүлээцтэй эдийн засгийн даяаршлыг ахиулахад БНХАУ бэлэн байна гэжээ.

Хоёр төрийн тэргүүн хоёр орны холбогдох салбарын хариуцлагатай хүмүүсийн олон салбар дахь хамтын ажиллагааны байдлаа тайлагнахыг сонсов.

Ши Жиньпин хэлэхдээ, БНХАУ ОХУ хамтын ажиллагааны чиг хандлагаа баримталж, гаднын нөлөөг арилгаж, хамтын ажиллагааны “тогтвортой” үндэс суурийг улам бат бөх болгон, “урагшлах” хөдөлгөх хүчийг улам бүрэн гүйцэд байлгах ёстой гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, бид Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг гүрний бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандлын аугаа үйлсийг иж бүрэн ахиулж байна. Янз бүрийн эрсдэл сорилтыг даван туулах шийдвэр зориг, итгэл хүч бидэнд бий гэжээ.

Владимир Путин хэлэхдээ, Ши Жиньпин дарга ОХУ-д төрийн айлчлал хийж, Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохыг бид чин сэтгэлээсээ угтаж байна. Энэ удаагийн айлчлал маш их ач холбогдолтой. Энэ нь ОХУ, БНХАУ-ын харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгөх төдийгүй дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг хамтаар хамгаалах явдал болно гэжээ.

Владимир Путин хэлэхдээ, ОХУ БНХАУ-ын харилцаа харилцан эрх тэгш, хүндэтгэсэн үндэс суурь дээр байгуулагдсан бөгөөд гуравдагч талд чиглэхгүй, нэгэн цагийн ямар нэгэн үйл явдлын нөлөөнд автахгүй. ОХУ БНХАУ-ын харилцааны хөгжлийг тууштай ахиулан, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөх нь ОХУ-ын стратегийн сонголт гэжээ.

Хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, зөвшилцөл холбоогоо эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, илүү олон бодит үр бүтээмжтэй болгохыг хоёр орны холбогдох салбарынханд хандан хоёр төрийн тэргүүн нар шаардлага тавьжээ.

Дэлхий12 цаг өмнө

Мартагдашгүй түүхийн улбаа 70 жил

Covid-1921 цаг өмнө

Путин Кремлийн ордонд Ши Жиньпинг цайлав

CGTN мэдээ21 цаг өмнө

Хятад Орос хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятад-Оросын стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргалаа

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин В.Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

 “Хятад орноор аялахуй-2025” арга хэмжээ эхлэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Оросын хэвлэлээр цацагдаж эхэллээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтарсан арга хэмжээнд баярын захидал илгээв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр4 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр4 өдөр өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм6 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна