Энтертайнмент
Олимпын аварга Кайл Снайдер биеэ үнэлэгч захиалсан хэргээр баривчлагджээ

Чөлөөт бөхийн 97 кг-ын жингийн Олимп, Дэлхийн аварга, АНУ-ын тамирчин Кайл Снайдер зуучлагчаар дамжуулан биеэ үнэлэгч захиалсан хэргээр баривчлагджээ.
29 настай Снайдер зуучлагчаар дамжуулан нэгэн биеэ үнэлэгчтэй 30 минутын дараагаар зочид буудалд уулзахаар тов тогтсон байна. Гэвч тэрхүү биеэ үнэлэгч гэдэг нь цагдаа нарын “өгөөш” байж таарчээ.
АНУ-ын Охайо мужийн Колумбус хотын Цагдаагийн газрын түрүүч Жо Альберт даваа гаригт зочид буудад биеэ үнэлэгч нартай уулзсан 16 хүнийг баривчилсны дотор Кайл Снайдер байжээ. Түүнийг энэ сарын 19-нд шүүх юм байна.
2016 онд Рио-де-Жанейрогийн олимпын наадамд түрүүлснийхээ дараагаар Кайл Снайдер АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын спорт, фитнесс, эрүүл зөв хооллолтын зөвлөхөөр томилогдож байлаа. 2021 онд Токиод болсон олимпын наадамд мөнгөн медаль хүртсэн. Интернэтийн мэдээллээр бол хөлбөмбөгч бүсгүй Мэдди Пэктэй гэрлэсэн.
Холимог тулаанд хүчээ сорихыг хүсч буй талаар ярилцлагадаа дурдсаныхаа дараагаар энэ бодлоо өөрчилж, Лос-Анжелесийн олимпын наадамд оролцох боломж бий эсэхээ сорьж үзнэ гэж мэдэгдээд байсан юм.
2016-2017 онд 28 удаа барилдахдаа нэг ч ялагдаагүй амжилттай. Охайогийн коллежийг төгсөхдөө 75 ялалт, 5 ялагдалтай байсан бөгөд Оны шилдэг тамирчнаар хоёр удаа нэрлэгдсэн. Олон улсын тэмцээний 42 медальтайгаас 30 нь алт юм.
