Бидэнтэй нэгд

Дэлхий

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийтэлсэн

Аливаа хүнийг бэрх хэцүү цагт нь найз нөхөд, танилууд нь ихэвчлэн орхин явж, харилцахаа больдог тухай яриа их гардаг. Тэгвэл талбай дээр байсхийгээд л хүн хазчихдаг уругвай довтлогч Луис Суаресийг 2014 оны ДАШТ-д Италийн Жоржио Кьеллинигийн мөрийг хазаад Дэлхийгээр нэг шүүмжлүүлж, гэрээсээ ч гарч чадахгүй суухад нь Хосе Мухика өмөөрсөн юм.

Хосе Мухика тухайн үед Уругвайн Ерөнхийлөгч байлаа. Хоч нь Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч. Яагаад гэвэл 1987 оны Volkswagen Beetle унана. Баян хүнд бол урц гэж хэлж болохоор умгархан байшинд амьдарна. Цалингийнхаа 90 хувийг ядуучуудад зориулсан санд тогтмол хандивлана.

 

Ер нь орчин цагийн улстөрчдийн яг эсрэг дүр. Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, хий баярхахгүй, бие хамгаалагчдынхаа араар нуугдахгүй. Шударга үнэн үгтэй, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь мэдрэгч байлаа. Тиймдээ ч оршуулга нь хүртэл сүр дуулиангүй, сүртэй хөгжим, тавилтгүй намуухан болоод өнгөрчээ. Түүнийг өчигдөр эцсийн замд нь үдсэн байна.

Луис Суарес ДАШТ-ий тайзан дээр өрсөлдөгчөө хазахад Мухика “Шүүгчийн шийдвэрийг үргэлж дагаж мөрдөж яваа гэж хөлбөмбөгт сургадаг. Гэтэл энэ тоглолтыг үзэхэд заагаагүй пенальти ямар олон байв? Суаресийг хазахыг би хараагүй. Ер нь Суаресийг философч юмуу механикч эсвэл сайн үйлийн үлгэрийн баатар болоорой гэж талбайд гаргаагүй юм шүү дээ. Тэр бол зүгээр л гайхамшигтай хөлбөмбөгч. Магадгүй манай Уругвайг жижиг улс болохоор хөлбөмбөгчийг нь хүртэл дорд үзээд байх шиг. Яагаад манай хөлбөмбөгчид хазахыг ч хүртэл хийдэг вэ  гэвэл ядуу тарчиг амьдралаас босож ирэх ганц арга нь чадах бүхнээ хийх, эцсээ тултал үзэлцэх байдаг юм” хэмээн Хосе Мухика өгүүлж байсан юм.

Орчин цагийн Ерөнхийлөгч хэмээх дарангуйлагчид өөрсдөдөө алтан ордон босгуулж, амьддаа бунхан бариулж байхад Мухика аяга тавгаа өөрөө угаадаг байлаа. Мундаг гэх удирдагчид ард түмнийхээ дуу хоолойг хааж, амыг нь барьж байхад Мухика өөрийнхөө сул талын тухай ний нуугүй ярьдаг байлаа. Ард түмнийхээ үлэмж хувийн саналаар  Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн хугацаа нь дуусаад явах болохдоо хохирогчийн дүр бүтээж жүжиглэсэнгүй, ардын баатар мэт харагдуулах пиар ч хийсэнгүй. Зүгээр л цаг нь боллоо гээд хаалгаа хаагаад гэртээ харьсан юм.

 

 

Одоо тэр үгүй боллоо. Түүнтэй хамт эрх мэдэл гэдэг бол дээрэм тонуул биш харин үйлчилгээ. Автомат буутай явсан хүн өш авах гэж бус харин эвлэрүүлэн нэгдэхийг сонгож болдгийг харуулсан ертөнц эргэж буцалтгүйгээр явчихсан мэт сэтгэгдэл зарим хүнд төрж буй биз ээ. Хосе Мухика ядуу буурай оронд оюун санааны тэрбумтан байж болдгийг нотолсон. Тэр өөрийгөө ард түмний эцэг, бурхан тэнгэр гэж хэлүүлэхийг хүсэлгүй зөвхөн Пепе гэх хоч нэртэйгээ л үлдэхийг хүсч, түүгээрээ ч амьдарсан юм.

Нефтийн шэйхүүд, эрүүгийн элементүүдийн гарт орсон өнөөгийн ертөнц баян мэт харагдавч үнэн чанартаа хавчигдмал ядуу болж хувирсан. Яагаад гэвэл худалдагддаггүй, офшорт нуух ч хөрөнгөгүй, өөрийгөө бурхан мэт тахиулахыг хүсээгүй сэтгэлгээний суутан, оюун санаагаараа цулайсан их баян нэгэн өөд болж одлоо.

Энтертайнмент16 цаг өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий16 цаг өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг16 цаг өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол16 цаг өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ1 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ2 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр2 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол2 өдөр өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм2 өдөр өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг2 өдөр өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер2 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр2 өдөр өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий2 өдөр өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн