CGTN мэдээ
Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Хятадын тухай сэтгэгдлээ хуваалцах үеэр тэрээр хэлэхдээ, Хятадад айлчилсан хэн хүн Хятадын үйлдвэрлэлийн хүчний асар их хөгжлийг харах болно, энэ нь бодит үсрэнгүй хөгжил дэвшлийг авчирсан. Хятадын практик нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн шинэ үлгэр жишээг харуулж байна гэв.
5-р сарын 14-нд, Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Петротой уулзаж, хоёр тал “Торгоны замын эдийн засгийн бүс ба 21-р зууны тэнгисийн торгоны замын бүтээн байгуулалтыг ахиулах тухай хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурж, Колумб улс “Бүс ба Зам”-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтын том гэр бүлд албан ёсоор нэгдсэн юм.
Колумбын Гадаад хэргийн яам сошиал дээр “Энэ нь Колумб, Хятадын хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээж өгөх түүхэн алхам” гэж нийтэлжээ.
Сэтгүүлч: “Бүс ба Зам” санаачилгын том гэр бүлд нэгдэнэ гэж та өмнө нь олон удаа илэрхийлсэн. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
Петро: Хэрэв “Бүс ба Зам” санаачилгын хамтын ажиллагааны төлөвлөгөөг анхааралтай уншвал түүний гол зарчим нь харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрнэ гэдгийг мэдэж болно. Энэ нь түүхий эдийн экспортоос хэт хамааралтай Латин Америкийн орнууд болон АНУ-ын хамтын ажиллагааны загвараас тэс өөр юм. Гадныхны албаар тулгасан хүсэлд автахгүйгээр бид түншээ бие даан сонгох эрхтэй.
Сэтгүүлч: Колумбын Итуанго усан цахилгаан станцыг Хятадын компани барьж байгаа. Энэ нь мөн хоёр улсын ногоон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны загвар болж байна. Таныг ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа газрын тос, байгалийн хийн хайгуулын шинэ гэрээг батлахыг хориглосон шийдвэр гаргаж байсныг бид анзаарсан. Ирээдүйд Колумбын аж үйлдвэр аль чиглэлд хөгжинө гэж найдаж байна вэ?
Петро: Колумбид нарны гэрэл хангалттай байдаг бөгөөд нарны зайн хавтангийн асуудалд Колумб анхаарал хандуулж эхэлсэн юм. Хятад улс энэ салбарт гүнзгий хөгжилд хүрч, дэлхийн зах зээлд өрсөлдөх давуу талтай болсон. Бид нарны зайн хавтанг Колумб, Карибын тэнгис, Латин Америкийн ихэнх орнуудад үйлдвэрлэхийг хүсч байна. Энэ бүс нутаг нь цэвэр эрчим хүчний гол түүхий эд болсон нарны гэрэл, салхины эрчим хүч, усны нөөцөөр баялаг газар юм.
