Бидэнтэй нэгд

Улс төр

Ерөнхий сайдаас огцорсон ч УИХ-ын гишүүн хэвээр байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах асуудлын тухай

Нийтэлсэн

Хүүгийнх нь тансаг хэрэглээтэй холбоотой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг хууль ёсны болохыг нотол гэх шаардлагыг иргэд тавьсаар даруй сар гарны хугацаа өнгөрлөө.

Тэрээр өөрт нь итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-д оруулсан ч 44 гишүүн тус тогтоолын төслийг батлахыг дэмжсэн санал өгсөн нь Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийт гишүүний олонх” буюу 64 ба түүнээс дээш гишүүн дэмжсэн байх саналын босгод хүрээгүй. Ингэснээр Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцох юм.

Гэсэн хэдий ч иргэдийн дунд “орлогоо нотлох ёстой биз дээ”, “одоо орлогыг нь яаж нотлуулах вэ, одоо шалгах уу” гэх зэрэг эргэлзээ байгаа хэвээр байна.

Л.Оюун-Эрдэнэ ийнхүү Ерөнхий сайдаасаа огцорсон ч тэрээр УИХ-ын гишүүн хэвээр үлдэх бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа 2028 онд дуусах юм. Тэгвэл, УИХ-ын гишүүний хувьд “халдашгүй дархан эрх”-тэй хүнийг хэрхэн шалгах вэ гэдэг асуудал үүснэ.

Л.Оюун-Эрдэнийн халдашгүй эрх эсвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хугацаанд тэрээр УИХ-ын гишүүн хэвээр байна гэсэн үг.

Л.Оюун-Эрдэнийн хувьд чуулганы хуралдааны үеэр иргэдийн шаардлагатай холбогдуулан АТГ-аас түүний хүү О.Тэмүүлэнг шалгаж байгаа гэж мэдэгдсэн. Гэхдээ, иргэдийн шаардлага хүүг нь шалгуулъя гээгүй. Харин, О.Тэмүүлэн хэдий насанд хүрсэн ч төдий хэмжээний тансаг хэрэглээний зардал гаргахаар өндөр ашиг, орлоготой бизнестэй байх насны хүн биш тул иргэдийн хувьд тус тансаг хэрэглээний зардлыг ааваас нь буюу Л.Оюун-Эрдэнээс гаралтай гэж үзэж Л.Оюун-Эрдэнийн орлогын эх үүсвэр, хөрөнгө нь хууль ёсны эсэхийг нотлохыг, шалгахыг шаардаад байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “… Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна. …” гэж заасан байдаг.

Түүнчлэн, УИХ-ын тухай хуулийн 45.2.2-т зааснаар “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан” бол УИХ-аас Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр байна.

УЕП-оос дээрх заалтын дагуу санал оруулсан тохиолдолд тус хуулийн 45.4-т заасны дагуу гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ хүлээж авснаас хойш ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.

Ийнхүү шийдвэрлэхтэй холбоотой процесс дарааллыг УИХ-ын тухай хуульд дараах байдлаар хуульчилжээ. Үүнд:

45.6. Гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо эхэлж хэлэлцэн санал, дүгнэлтээ Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх ба Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд зөвхөн тухайн дэд хорооны гишүүд оролцоно.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль

45.7. Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

45.8. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй бол энэ асуудлаар шийдвэр гаргахгүй.

45.9. Гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.

Дээрхээс харвал, халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг “хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих” гэсэн саналын босгоор шийдвэрлэхээр байна. Тухайлбал, нийт 126 гишүүнээс хамгийн багадаа 65 гишүүн хуралдаанд оролцсоноор ирц бүрдэж хуралдлаа гэхэд тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 33 нь халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжсэн тохиолдолд АТГ буюу эрх бүхий байгууллагаас Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын эх үүсвэр, гэр бүлийн гишүүний тансаг хэрэглээ хууль ёсны эсэхийг бүрэн дүүрэн хянаж шалган тогтоох боломжтой болохоор байна.

Л.Оюун-Эрдэнэ үнэхээр энэ хэдэн өдөр иргэд бидэнд хандаж хэлсэн үгс шигээ шударга, хууль зөрчдөггүй, айх зүйлгүй мундаг улс төрч юм бол дээрх процессоор шалгуулаад явахад татгалзах зүйл байхгүй байх ёстой.

Харин, УЕП-оос ийм санал гаргаагүй эсвэл ийнхүү санал гаргасан ч УИХ уг хүсэлтийг дэмжихгүй буюу батлахгүй байвал АТГ нь Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болтол албан ёсоор яллагдагчаар татах, мөрдөн шалгах, процессын аливаа ажиллагаа (нэгжлэг, саатуулах гэх мэт)-г явуулах боломжгүй байхаар байна.

Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “… Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна. …” гэж заасныг харвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, гишүүнээс эгүүлэн татах 2 тусдаа ойлголт гэдэг нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн халдашгүй эрх эсвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хугацаанд тэрээр УИХ-ын гишүүн хэвээр байна гэсэн үг. Зөвхөн тухайн хяналт шалгалтаар хууль зөрчсөн буюу гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах бөгөөд харин аливаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тохиолдолд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл үүсэхээргүй байна.

Л.Оюун-Эрдэнэ үнэхээр энэ хэдэн өдөр иргэд бидэнд хандаж хэлсэн үгс шигээ шударга, хууль зөрчдөггүй, айх зүйлгүй мундаг улс төрч юм бол дээрх процессоор шалгуулаад явахад татгалзах зүйл байхгүй байх ёстой.

Дэлхий10 цаг өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр10 цаг өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм10 цаг өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент10 цаг өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент10 цаг өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч10 цаг өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий12 цаг өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм12 цаг өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм12 цаг өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий1 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий1 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр1 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент1 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн