Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

Нийтэлсэн

БНХАУ болон Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалт эртний Торгоны замын гол зангилаа, Хятадын эртний нийслэл Ши-Ань хотноо 2023 оны 5 дугаар сард болж, талууд дурсгалын зургаан анар мод тарьж байсан түүхтэй. Одоогоос хоёр жилийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Төв Азийн таван орон болох Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистаны төрийн тэргүүнүүд урт хугацааны хамтын ажиллагааг бэлгэдэн тарьсан тэдгээр мод өдгөө үр жимсээ өгч,  талуудын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхэжсээр байна.

Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтыг Хятад улсад болон Төв Азийн улс орнуудад хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулахаар тохиролцсон. Тэгвэл талуудын хамтын ажиллагааг бүх түвшинд бэхжүүлэх боломжийг илүү өргөнөөр нээж өгөх ээлжит буюу хоёр дахь дээд хэмжээний уулзалт 6 дугаар сарын 17-нд Казахстаны Астана хотноо болох гэж байна.

Стратегийн түншлэл ба итгэлцэл

Хятад улс  нь Төв Азийг зүгээр ч нэг газар зүйн хөрш бус, харин бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийн чухал түнш гэж үзэж байна.

Ши Жиньпин даргын хэлснээр, Өрнө болон Дорно, Өмнөд болон Умардыг холбосон стратегийн чухал ач холбогдол бүхий байршилд оршдог Төв Азийн бүс нутгийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд БНХАУ чухал ач холбогдол өгдөг юм. Тэр ч утгаараа БНХАУ-ын дарга 2013 оноос хойш тус бүс нутагт найман удаа айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал зэрэг платформуудаар дамжуулан хоёр талт болон олон талт түншлэлийг бэхжүүлсээр ирсэн байна. Өдгөө Төв Ази нь бүс нутгийн улс бүр нь БНХАУ-тай стратегийн түнш болсон дэлхийн цорын ганц бүс нутаг болоод буй бөгөөд энэ нь сайн хөршүүдийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж чухам юу болохыг дэлхий нийтэд гэрчлэн харуулж, олон улсын харилцааны шинэ жишгийг тогтоогоод байна.

Ши-Анийн анхны дээд хэмжээний уулзалтын үеэр талууд Хятад-Төв Азийн хамтын ирээдүй бүхий нийгэмлэгийг цогцлоохын төлөө хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэхүү амлалт нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц хэмээх БНХАУ-ын дипломат бодлогын гол үзэл санаатай бүрэн нийцэж буй юм.

БНХАУ болон Төв Азийн улс орнуудын удирдагчдын улс төрийн нэгдмэл хүсэл эрмэлзэл нь талуудын хамтын ажиллагааны тогтвортой байдлын гол түлхүүр бөгөөд талууд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлээд зогсохгүй бүс нутагт олон улсын хамтын ажиллагааны шинэ жишгийг цогцлоож, илүү гэрэлт ирээдүйн замаар хамтдаа тэмүүлж буйг гэж олон улсын шинжээчид онцолж байна.

Бүс нутгийн эдийн засаг ба дэд бүтцийн шинэ эрин үе

БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын чухал хэсэг болох “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгаа 2013 онд Астана хотод Ши Жиньпин танилцуулж байсан бол өнөөдөр уг санаачилга бодит ажил хэрэг болж, хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал, Хятад-Киргизстан-Узбекистаныг холбох төмөр замын төсөл 2024 оны сүүлчээр  хэрэгжиж эхэлсэн билээ. “Бүс ба Зам” санаачилгын хамтын ажиллагааны шинэ загвар төсөл, эртний Торгоны замын гол төв байсан Хятадын Шинжаан Уйгурын ӨЗО-ы Кашгар хотоос эхэлж, Торугартын нурууг даван Киргизстаны Жалал-Абад, улмаар Узбекистаны Андижан хот хүртэл үргэлжлэх энэхүү төмөр зам нь бүс нутгийн  тээврийн коридор төдийгүй Өрнө болон Дорнын улс орнуудыг холбосон стратегийн ач холбогдол бүхий гүүр болох юм.

Өнгөрсөн онд Хятад улс болон Төв Ази хоорондын худалдаа 94.8 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд үүнд хил дамнасан цахим худалдаа чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хятад улс өнөөдөр Төв Азийн худалдааны хамгийн том түнш бөгөөд хамгийн том хөрөнгө оруулагч болоод байна.

Соёлын гүүр

Хятад-Төв Азийн түншлэл зөвхөн эдийн засгаар хязгаарлагдахгүй. Соёлын өвийг хадгалах, хамгаалах, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр ч талууд бодитой ажил хийсээр байна.

Тухайлбал, Хятадын мэргэжилтнүүдийн ахалсан соёлын өвийг сэргээн засварлаж, хамгаалах төслийн ачаар өдгөө Узбекистаны эртний хот Хива шинэ өнгө төрхтэй болоод буй юм.

Мөн Хятад улс нь Төв Ази дахь анхны Лубанийн цех буюу мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөө Тажикистанд нээж, инженерчлэл, усны менежмент болон байгаль хамгаалал зэрэг чиглэлээр хэдэн мянган мэргэжилтнийг бэлтгэн тус улсын боловсон хүчний хөгжилд хувь нэмэр оруулаад байна.

Түүнчлэн Казахстанд Бээжингийн Хэл, Соёлын Их Сургуулийн салбарыг нээсэн нь хэл соёлоор дамжуулан залуу үеийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх чухал гүүр болж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Төв Азийн таван улсын төрийн тэргүүнүүд Хятад-Төв Азийн хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бүгд оролцохоо мэдэгдээд буй юм. Энэхүү уулзалт нь талуудыг хамтын ажиллагааны дараагийн шатанд хөтлөн шинэ зорилт, шинэ төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлж, Евразийн зүрхэн дэх бат бөх найрамдлыг улам бүр гүнзгийрүүлэх нь дамжиггүй.

Хятад-Төв Азийн түншлэл нь зүгээр ч нэг эдийн засгийн түншлэл бус — энэ бол түүх, соёл, итгэлцэл, хамтын хөгжил, энх тайван, тогтвортой байдлын төлөөх жинхэнэ стратегийн түншлэл юм.

Талуудын харилцаа, хамтын ажиллагааны энэ жишээ нь дэлхий дахинд олон талт хамтын ажиллагааны шинэ загвар, дипломат бодлогын амжилтыг харуулж, бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайвны төлөөх хамтын зүтгэлийн тод илэрхийлэл болж байна.

Г.Солонго

CGTN мэдээ23 цаг өмнө

Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин болон түүний аав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ5 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр1 долоо хоног өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр1 долоо хоног өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм5 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн