CGTN мэдээ
Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад илтгэл хийлээ

Тэрээр хэлэхээ, хоёр жилийн өмнө бид Хятадын Ши-Ань хотод уулзаж, Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны “Ши-Аний хэтийн төлөв”-ийг хамтдаа тодорхойлсон юм. Сүүлийн хоёр жилийн турш, Хятад, Төв Азийн орнууд “Бүс ба Зам” санаачилгыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, худалдааны хэмжээ 35%-иар нэмэгдсэн байна.
Мөн хоёр жилийн хугацаанд Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр замын төслийг албан ёсоор эхлүүлж, Хятад-Казахстаны гурав дахь төмөр замын төлөвлөлт тасралтгүй ахиж, Хятад-Тажикистаны авто замын 2-р шатны засварын ажил урагштай явагдаж, Хятад, Туркменистаны эрчим хүчний хамтын ажиллагаа тууштай хэрэгжиж байна.
Өнгөрсөн хоёр жилд Хятад, Төв Азийн орнууд харилцан соёлын төв байгуулж, Хятад Казахстан, Хятад Узбекистан харилцан визний хөнгөлөлт үзүүлж, зөвхөн өнгөрсөн онд Хятад, Казахстан хоорондын иргэдийн солилцоо давхардсан тоогоор 1 сая 200 мянгыг давсан байна. Төв Азийн аялал жуулчлалын жил, соёлын жил, урлагийн наадам Хятадын иргэдэд таалагдаж, Хятад-Төв Азийн соёл аялал жуулчлалын галт тэрэг амжилттай ажиллалаа.
Үүнээс гадна Хятад-Төв Азийн механизм 13 яамдын хамтын ажиллагааны платформ байгуулж, нарийн бичгийн дарга нарын газар бүрэн ажиллаж байна.
Урт хугацааны практикт бид “бие биенээ хүндэтгэж, харилцан итгэлцэж, харилцан ашигтай, харилцан туслалцаж, хамтын шинэчлэлийг өндөр чанартай хөгжүүлэх” “Хятад-Төв Азийн үзэл баримтлал”-ыг бүрдүүлжээ.
Бид энэхүү үзэл баримтлалаар удирдамж болгож, илүү идэвхтэй, илүү ажил хэрэгч арга хэмжээгээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг өндөр чанартай хөгжүүлэх хэрэгтэй.
Нэгдүгээрт, харилцан итгэлцэж, бие биенээ дэмжсэн эв нэгдлийн анхны зорилгодоо үнэнч байх ёстой.
Хоёрдугаарт, бид хамтын ажиллагааны ажил хэрэгч, үр ашигтай, гүнзгий нэгдсэн байдлыг оновчтой болгох ёстой.
Хятад улс Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны хүрээнд ядуурлыг бууруулах, боловсролын салбар дахь солилцоо, цөлжилттэй тэмцэх гурван том хамтын ажиллагааны төв болон худалдааг хөнгөвчлөх хамтын ажиллагааны платформ байгуулахаар шийджээ. Хятад улс энэ онд Төв Азийн орнуудад 1.5 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлж, улс орнуудын амьжиргаа, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байна; Мөн ойрын хоёр жилд Төв Азийн орнуудад 3000 сургалтын орон байр олгоход бэлэн байна.
Гуравдугаарт, бид амар амгалан, зовол жаргалаа хамтатгасан аюулгүй байдлын загварыг бий болгох ёстой.
Афганистан бол бидний ойрын хөрш. Бид хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Афганистаны бие даасан хөгжлийн чадавхыг сайжруулж, энх тайван, тогтвортой байдал, сэргээн босголт, хөгжлийг аль болох хурдан биелүүлэхэд туслах ёстой.
Дөрөвдүгээрт, эв нэгдэл, харилцан ойлголцлыг дэмжих соёлын хэлхээ холбоог бэхжүүлэх ёстой.
Энэ жил Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Бид түүхэн зөв өнцгөөс харж, дэлхийн 2-р дайны ялалтын үр дүнг хамгаалж, НҮБ төвтэй олон улсын тогтолцоог баталгаажуулж, дэлхийн энх тайван, хөгжилд илүү тогтвортой, тодорхой байдлыг бий болгох ёстой.
