Энтертайнмент
Жүжигчин Г.Ялалт Берлиний кино наадамд оролцохоор хүлгийн жолоо заллаа
үжигчин Г.Ялалт Берлиний кино наадамд оролцохоор өнөөдөр хүлгийн жолоо заллаа. Тэрбээр өөрийн цахим хуудасдаа “70 дахь удаагийн /Berlinale-2020/ Берлиний кино наадмыг зорихоор мордлоо✈️. Олон улсын наадамд Монголоороо гоёод ирнэ ээ” гэсэн байв.
70 дахь удаагийн уг наадамд тэрбээр Германы “Basis Berlin” кино компани болон Араб, Австри, Монгол зэрэг улсын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Алтан судал” киногоороо “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөх гэж байгаа билээ.
“Basis Berlin” кино компаний уран бүтээлчид 2018 онд Монголд ирж жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хийсэн бөгөөд тэд жүжигчин Н.Ялалтын чадварыг ихэд үнэлж киноныхоо гол дүрд тоглуулсан гэдэг.
Дээрх кино наадам энэ сарын 20-ноос 29-ний өдрүүдэд болох бөгөөд түүнтэй хамт жүжигчин Д.Батцэцэг, Б.Бат-Ирээдүй, Т.Энэрэл нарын уран бүтээлчид оролцох гэнэ. Сонирхуулахад, “Алтан судал” киноны ерөнхий найруулагчаар “Ингэн нулимс”, “Шар нохойн там” зэрэг киногоороо алдартай найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажилласнаас гадна Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тогложээ.